ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

104 хууль бус цагаачийг тээвэрлэсэн АНУ-ын армийн нисэх онгоц Энэтхэгт газарджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хууль бус цагаачдыг албадан гаргах ерөнхийлөгч Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд өчигдөр 104 зорчигчтой АНУ-ын армийн нисэх онгоц Энэтхэг улсад газарджээ.

C-17 загварын ачааны онгоц Техас мужийн Сан-Антонио хотоос хөөрч, Энэтхэгийн хойд бүсийн Амритсар хотод ирсэн байна.

Энэ нь АНУ-д хууль бусаар оршин сууж байсан Энэтхэгийн иргэдийг буцаах эхний нислэг юм.

Ирэх долоо хоногт Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн АНУ-д хийх айлчлалын өмнө уг нислэгийг зохион байгуулж байна.

Хоёр улсын удирдагчид өнгөрсөн долоо хоногт утсаар ярилцахдаа цагаачдын асуудлыг хөндсөн тухай албаны эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Pew Research Center байгууллагын тооцоолсноор одоо АНУ-д Энэтхэгийн 725,000 иргэн хууль бусаар оршин суудаг гэдэг.

Энэ нь Мексик, Сальвадорын дараа гуравт орох том үзүүлэлт юм.

Гэхдээ зарим судлаачид энэ тоог эргэлзээтэй, бодит байдлаас хоёр дахин өндөр байж магадгүй гэж үздэг.

Өнгөрсөн онд АНУ-ын засаг захиргаа 1,000 гаруй Энэтхэгийн иргэнийг зорчигч тээврийн хуваарьт нислэгээр албадан буцааж байжээ.

Албадан буцаалтад өртөг өндөртэй цэргийн нисэх онгоц ашиглах нь сүр үзүүлэх бэлгэдлийн чанартай үйлдэл гэж ажиглагчид үзэж байна.

Зарим эх сурвалжуудын тооцоолсноор ердийн зорчигч тээврийн нислэг ашигласнаас энэ нь тав дахин өндөр зардалтай ажээ.

АНУ-ын армийн нисэх онгоцоор Гватемал, Перу, Хондурас, Эквадор улсууд руу иргэдийг нь буцаах нислэг үйлдээд байгаа.

Иргэдэд нь хүнлэг бус хандсан энэ үйлдлийг эсэргүүцсэн Колумбын ерөнхийлөгч Густаво Петро өнгөрсөн сард АНУ-ын илгээсэн хоёр онгоцыг хүлээж авахаас татгалзаж байв.

Гэвч Трампыг худалдааны дайнаар сүрдүүлсний дараа энэ маргаан шийдвэрлэгдсэн юм.

Энэтхэгийн хэвлэлүүдийн мэдээлснээр бол одоо тус улсын 18,000 орчим иргэн АНУ-аас албадан буцаагдах жагсаалтад ороод ээлжээ хүлээж байгаа гэнэ.

Энэтхэгийн засгийн газар уг ажиллагааг дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа саяхан илэрхийлж байв.

Харин өчигдрийн нислэгийг хүлээж авсан Пунжаб мужийн засаг захиргааны тэргүүн Кулдэп Сингх Даливал цагаачдыг албадан буцаах Трампын засаг захиргааны үйл ажиллагаанд илүү хатуу хандахыг Модигийн засгийн газарт уриалжээ.

“Энэтхэгийн холбооны засгийн газар үүнд маш нухацтай хандах ёстой. Тэд гэмт хэрэгтнүүд биш. Тэд хууль бусаар амьдарч байсан байж болох ч энэ нь амьжиргаагаа сайжруулахын төлөө юм. Ерөнхийлөгч Трамп хүнлэг ёсны үүднээс тэдэнд дахин нэг боломж олгох ёстой” гэж тэр мэдэгдсэн байна.

Энэтхэгийн технологийн мэргэжилтнүүдийн хувьд ч АНУ-д цагаачлах боломж багасаж магадгүй байгаа.

Трампыг тангараг өргөснөөс хойш Энэтхэгийн хиндү шашны сүм хийдүүд АНУ-ын виз олж авахыг хүссэн мөргөлчдөөр дүүрэх болсон гэдэг.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [103.9.89.103] 2025/2/7
Зөвхөн Энэтхэгийн цагаагчдыг зөөхөд 6971 удаа нисэх хэрэг гарах нь. Дээр нь Хятад, Латин Америк, Африк, Зүүн Европ, дээр нь нэмэгдээд Монгол Тува Буриад, Өвөр Монгол Дээд монгол Ордос Үзэмчин Барга, Торгууд Урианхай нарын дүрвэгчидийг нэмээд зөөнө гэвэл Америк яг дампуурах байх аа ЯАНААААА
0 | 0 Хариулах
Доржсүрэн [59.153.86.45] 2025/2/6
Энэ Солонгост байгаа өтнүүдийг ингээд явчихмаар санагдсан. Энд байртай түүнийгээ түрээсэлчихсэн. Хоёр дахь байраа авна тэгээд гурван байртай болчихвол байраа түрээслээд энд ажиллаад ёндоорно гээд хуцацгаагаад явж байсан
0 | 3 Хариулах
ОЯА=ХУЯА [120.17.137.48] 2025/2/6
ЖИНХЭНЭ ОЯА ПЯЗДАА БАЙНАДАА🤣🤣🤣 ХҮН ӨӨРӨӨ ХӨЛС ХҮЧЭЭРЭЭ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ БАЙР АВНА УУ БАРАА АВНА УУ ЧАМД ХАМАА БАЙНАА ХАХА!! ЧАМ ШИГ ИЙМ АРЧААГҮЙ ЮМНУУД ҮҮРД МӨНХӨД ГУЙЛГАЧИНААРАА Л ҮХДЭГ ЮМДАА ХӨӨРХИЙ! ГАНЦХАН ОЛДСОН АМЬДРАЛДАА ИЙМ БОДОЛ СЭТГЭЛТЭЙ АРЧААГҮЙ ЯВЖ ЯАДАГ БАЙНАА ӨМНӨӨС ЧИНЬ ӨӨРИЙГ ЧИНЬ ӨРӨВДЧИХЛӨӨ
4 | 0 Хариулах
💩 [66.181.183.232] 2025/2/7
guilgachin mongoluud bas bair tureeslene,maihand amidarch chadahgui hoorooroo shataj uhdeg huilgachinguud,guilgachin guilgachindaa bair tureeslene gedeg ulger medeh uu?
0 | 1 Хариулах
Зочин [78.47.102.159] 2025/2/6
Гуйлгачин лалар вэ чи чам шиг лалар хулгайчууд ороzыг шүтэж женкош магтаад МАН ыг долоогоод явдаг юмдаа гутамшигтай пизда.
0 | 1 Хариулах
Батмөнх [59.153.86.45] 2025/2/6
Америкт очиж үзэхэд Энэтхэгчүүд Америкуудын бензин колонк жижиг дэлгүүрийн сүлжээ. Багахан үйлдвэрүүдийг атгасан байдаг нь харагддаг. Хамгийн зэвүүн нь Энэтхэгчүүд байж боломжгүй багийн тоглолт хийдэг. Нэг Энэтхэг бензин колонк дэлгүүртэй нь зээлээр авна. Бүгд нийлж байгаад өрийг нь дарна. Нөгөөх нь мөн колонк дэлгүүр авна бас л нийлж байгаад өрийг нь дарчихнаь тэгсээр хамгийн сүүлийн хүн дэлгүүр колонк авахад бусад нь ядах юмгүй дардаг ингэж л багийн тоглолт хийдэг улс даа. Манай Увсынхан ч ингэж багийн тоглолт хийж чаддаггүй шүү дээ
5 | 0 Хариулах
ОЯА=ХУЯА [101.115.14.79] 2025/2/6
АМЕРИК ЕВРОПТ СУРЧ АМЬДАРДАГ ӨМХИЙ ОРОСЫН ОЛЕГАРХУУДЫН ХҮҮХДҮҮДИЙГ Л ТЭР ЛАЛРЫН НУТАГРУУ НЬ ХӨӨМӨӨР БАЙГАА ЮМДАА!!!!
5 | 0 Хариулах
Зочин [202.9.41.46] 2025/2/7
Yu yrnamb niigemdee tiim htgtei ulsuud yu gi butsaana ve.logic alga tanii bodoj bgaad
1 | 0 Хариулах
зочин [66.181.187.200] 2025/2/6
Зөв байна Монголын ажиллах хүч буцаж ирээсэй Банкны мөнгө хүүлэгчид, ченжүүд, худалдаачид гээд баялаг бүтээдэггүй данхар толгойнуудыг цөөлөх хэрэгтэй
1 | 9 Хариулах
Зочин [202.126.88.153] 2025/2/6
Ачааны зориулалтын онгоц юм чинь ердийн зорчигч тээврийн онгоцноос илүү их идэх нь аргагүй ч үгүй биз дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.153] 2025/2/6
Ердийн зорчигч тээврийн онгоц ашигласнаас 5 дахин их зардалтайгаасаа гадна тухгүй.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/2/6
Оросын дайныг зөвтгөдөг, америк барууныг муулдаг монголчуудын америкаас нааш нь ачаад аваад ирээ. Энд Путин ахаа магтаж байгаад зөнгөөрөа ясаа тавиг
7 | 1 Хариулах
MGl [202.126.90.32] 2025/2/6
манайхан айрмийн огвнгоцоо АНУ-д зээлж энэ үйл ажиллагааг нь дэмжээд өгөх хэрэгтэй
4 | 0 Хариулах
Зочин [103.57.94.143] 2025/2/6
Хужаа нарыг Монголоос ингэж гаргаяаа
4 | 0 Хариулах
MGl [202.126.90.32] 2025/2/6
зөв шүү бро
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.111] 2025/2/6
ЭНЭ БУЦААЖ БАЙГАА ЗАРДЛЫГ ХУУЛЬ БУС ЦАГААЧДААР ӨӨРСДӨӨР НЬ ТӨЛҮҮЛЭХ ЭСВЭЛ ТУХАЙН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААР ТӨЛҮҮЛДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
3 | 3 Хариулах
Зочин [66.181.177.128] 2025/2/6
Chi odoo tramp ymuu haachaa ym durdee itgesen baagii ve toluuleh heregtei ch geh shig
6 | 1 Хариулах
Зочин [166.199.115.31] 2025/2/6
Ажиглаад байхад Трампын цагаачлалын хатуу бодлогыг бичиг баримттай цагаач нар их сүртэй уухайлан дэмжээд байх шиг….
4 | 0 Хариулах
Зочин [172.59.189.202] 2025/2/6
Vgvi e harin viz ni garaagvi garuud ih bn
1 | 0
Зочин [166.199.115.31] 2025/2/6
АНУ-д миний эргэн тойронд байж байгаа орос монгол хасаг нийлсэн ногоон карттай зарим нь бүр иргэншил авчихсан гарууд л Трампыг дэмжээд сүйд….
4 | 0
Ард [202.126.90.32] 2025/2/6
хуцмой
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.204] 2025/2/6
725.000 хүнийг зуу зуугаар нь ингэж зөөвөл 7250 өдөр буюу 19 жил болох юм байна. Трампын энэ үйлдэл бол зүгээр л шоу.
9 | 1 Хариулах
Ард [202.126.90.32] 2025/2/6
хэлээд юу гэхэв
0 | 1 Хариулах
Зочин [166.199.115.31] 2025/2/6
Салбархай чихт АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг гарынхаа салаагаар гоожуулах шиг л болж байна доо….104 хүнийг түлш их иддэг,хүн тээвэрлэх зориулалтгүй цэргийн ачаа тээврийн онгоцоор зөөхийн оронд арилжааны авиа компаниудын онгоцоор зөөсөн бол зардал нь хамаагүй бага гарна…..
2 | 3 Хариулах
Зочин [66.181.177.128] 2025/2/6
Haraar baisan humuusiig mgld avaad iruul no war ikonii 3n honog geh metiin gaj dontonguud ongotsnii bagiihand tsetseg barij ugtah baih shuu baih shuu
3 | 5 Хариулах
Зочин [166.199.115.31] 2025/2/6
Ха ха ха өөр шигээ гэнэ юм бодох юм даа
6 | 0 Хариулах
Зочин [166.199.115.31] 2025/2/6
гэнэн
2 | 0 Хариулах
Зочин [66.181.177.128] 2025/2/6
Ta nar chin amerik l gesen bol sheesiigni uuj baasiigni idehni holgui baidag bizdee ha ha
1 | 6 Хариулах
Зочин [166.199.115.31] 2025/2/6
АНУ ч бас л нэг улс юм болохоор сайнтай муутай,сайхантай муухайтай….чам шиг орос гахайн баас түүж иддэг биш
8 | 2
Зочин [66.181.180.225] 2025/2/6
Идлээ гэхэд ямарч байсан манай хулхи хоолноос амттай байдаг байхооо.
1 | 0
Ард [202.126.90.32] 2025/2/6
хүү минь ингэж ярьж болдоггүй юм
0 | 0
Ард [202.126.90.32] 2025/2/6
ээ бүү үзэгд
0 | 0 Хариулах