Уншиж байна ...

Т.Ариунтуяа: Yves Rocher брэндийг Францын гурван хүн тутмын нэг нь хэрэглэдэг

ikon.mn
Өчигдөр 8 цаг 57 минут
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын гоо сайхны салбарын хамгийн том арга хэмжээ болох “Beauty Expo 2025” олон улсын үзэсгэлэн 4 дэх жилдээ гуравдугаар сарын 07-09-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдана.

Энэ хүрээнд Beauty expo 2025 үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй Ив Роше брэндийн албан ёсны төлөөлөгч Наран Бьюти уорлд ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяатай ярилцлаа.

- Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе.  Юун түрүүнд танай компанийн хувьд Beauty Expo  үзэсгэлэнд анх удаа  төдийгүй Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.  Та арга хэмжээний ач холбогдлыг хэрхэн харж байна ?

- Бидний зүгээс Beauty Expo 2025 олон улсын үзэсгэлэн нь Монголын хэрэглэгчдийг гоо сайхны дэлхийн чиг хандлага, шинэ бүтээгдэхүүн технологитой хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж албан ёсны брэндүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор танилцуулдаг томоохон ач холбогдолтой гэж ойлгодог. Ийм учраас Ив Роше брэнд Монголын зах зээлд төдийгүй Азид анхны дэлгүүр & салон нээгдсэний 30 жилийн ойгоо угтсан томоохон ажлуудын маань эхлэл болж энэхүү үзэсгэлэнд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.

зураг
 

“Ургамал тариалахаас эхлээд бидний арьсанд хүртэлх замыг маш нарийн хяналт бүхий эко системээр шийдсэн онцлогтой”

- Сүүлийн жилүүдэд  манай улсад гоо сайхны зах зээл өрсөлдөөн ихтэй байгаа. Та анх үүсгэн байгуулагдсан түүх болоод байгууллагынхаа  талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Монгол улс газарзүйн байршил, соёлын хувьд ази европ аль аль талдаа ойрхон, хууль эрхзүйн хувьд бүтээгдэхүүн импортлох таатай орчинтой, мөн хүн ам цөөнтэй тул өрсөлдөөн өндөр байх нь дамжиггүй. Гол нь хэрэглэгчид шинжлэх ухаанаар баталгаажсан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг боломжийн үнээр сонгож авч чадаж байна уу гэдэг нь чухал асуудал.

Наран Бьюти Уорлд ХХК нь эдүгээ 29 жилийн түүхтэй Монголын гоо сайхны зах зээлд ууган компани юм. Өнөөдрийн байдлаар 10 гаруй брэндийг багтаасан дэлгүүр салон нийлсэн 50 орчим цэг салбартай, 150 ажилтантай, 50000 гаруй хэрэглэгчтэй салбартаа хамгийн туршлагатай компани болжээ. Бидний эрхэм зорилго бол Монгол хүн бүрийн гоо сайхны элч болохын тулд олон улсын стандартад нийцсэн чанартай- аюулгүй- дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхэд анхаарч ажилладаг.

зураг
 

- Алдарт Ив Роше брэндийн хувьд олон нийтэд танигдсан төдийгүй салбартаа томоохон байр суурийг хэдийн эзэлсэн.  Брэнд яагаад ийм нэр хүндтэй байдаг, онцлог, давуу тал юу вэ?

- Ив Роше бол ургамлын гоо сайхныг үндэслэгч гэгддэг Францын №1 (3 хүн тутмын 1 нь хэрэглэдэг) брэнд юм. Гол баримталдаг зарчим нь тогтвортой гоо сайхныг бий болгохын төлөө бүх анхаарлаа хандуулдаг. Ургамал тариалахаас эхлээд бидний арьсанд хүртэлх замыг маш нарийн хяналт бүхий эко системээр шийдсэн онцлогтой. Зарим жишээ дурдвал:

  • Европын Холбооноос хуулийн зохицуулалт хийгдэхээс өмнө Амьтан дээр туршилт хийдэггүй байснаараа гоо сайхны салбарт анхдагч болсон.
  • La Gacilly дахь тариалангийн талбайнууд бүгд органик гэрчилгээтэй бөгөөд бүх үйлдвэрүүд нь эко сертификаттай.
  • Экосистемд илүү анхаарал тавьж чаддаг тогтвортой эх үүсвэр, газар тариалангийн туршлагыг нь хүлээн зөвшөөрч UEBT (Union for Ethical BioTrade) гэрчилгээ авсан Францын анхны брэнд болсон.
  • 100% дахин боловсруулдаг сав баглаа ашигладгаараа бүх брэндүүдээс урд алхдаг. 
  • Ив Роше фондоор дамжуулан дэлхий дахинд 200сая мод тарих амлалтаа биелүүлж яваа гээд олон давуу талуудыг дурдаж дуусашгүй.

Бүтээгдэхүүний онцлогийн хувьд: Цаашид Ив Роше брэнд Derma Botanical Beauty гэдэг концепцыг илүү тодотгоно. Ив Роше-гийн арьсны талаарх мэдлэгийн гол цөм нь Ургамал юм. Ботаникийн гоо сайхны мэргэжилтнүүд байгальд оршин буй ургамлын онцгой шинж чанарыг ажиглаж хүний ДНХ-тай 30% ижил бүтэцтэйг лавшруулан судалснаар арьсанд үр нөлөөтэй нь батлагдсан идэвхтэй найрлагуудыг бүтээж патентжуулсан байдаг. Тэрхүү идэвхтэй найрлагын арьсанд үзүүлэх нөлөө маш өндөр гэсэн үг юм.

Ив Роше-гийн хувьд гоо сайхан, эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой. Тийм ч учраас хөрсөнд суулгахаас эхлээд бүтээгдэхүүн болж бидний гарт ирэх хүртэлх бүх үйл явцыг өндөр стандартын дагуу хянаж байдаг тул бидний гоо сайхан, эрүүл мэнд, сайн сайхан байдлыг баталгаажуулж чаддаг.

зураг
 

“Наран Бьюти Уорлд ХХК-ийн гол зорилго бол хэрэглэгчдэд урт хугацааны үнэ цэн амлаж чадахуйц тогтвортой бодлоготой брэндүүдийг сонгож зах зээлд нэвтрүүлэх”

- Ив Роше брэндээс гадна танайд олон алдартай брэндүүд харьяалагддаг. Энэ талаар мэдээлэл өгвөл?

- Наран Бьюти Уорлд ХХК-ийн гол зорилго бол хэрэглэгчдэд урт хугацааны үнэ цэн амлаж чадахуйц тогтвортой бодлоготой брэндүүдийг сонгож зах зээлд нэвтрүүлдэг. Үүний нэг жишээ бол THANN брэнд. Орчин үеийн завгүй стресстэй амьдралын хэв маягийн эсрэг хүнд гоо сайхан, амар амгалан, 5 мэдрэхүйд  тайвшралыг өгөх зорилготой дээд зэрэглэлийн гоо сайхны дэлгүүр, спа-г нээгээд эдүгээ 10 дахь жилдээ золгож байна.

Мөн охид залуусын өдөр тутмын LOOK бүрдүүлэлтийн салшгүй хэсэг болох нүүр будалт ба үнэртний хэрэглээнд хамгийн сайн сонголт болж чадах дэлхийд танигдсан брэндүүдийг Тулип дэлгүүртээ худалдаалдаг онцлогтой.

- Энэ жилийн Beauty Expo 2025 арга хэмжээний үеэр ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч нартаа танилцуулах вэ?

  • Арьс болон үсийг мэргэжлийн түвшинд оношилж туршлагатай мэргэжлийн гоо засалчид хувь хүн бүрийн онцлогт тохирсон арьс арчилгааны зөвлөгөөг өгнө.
  • Бүтээгдэхүүн туршиж үзэн хэрэглэгч болохыг хүссэн хүн бүрд 7 хоногийн хэрэглээний бүтээгдэхүүнийг бэлэглэнэ. Март8 баярын өдрүүд давхцаж байгааг тохиолдуулан олон олон сонирхолтой урамшууллууд хүлээж байгааг дуулгахад таатай байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.