Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Прокурорын байгууллагаас хяналт тавьсан зарим хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ

ikon.mn
Өнөөдөр 9 цаг 20 минут
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

09:00 цагт “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулагдана.

10:00 цагт Байнгын хороод хуралдаж “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэнэ.

УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнд

10:00 цагт Прокурорын байгууллагын 2024 оны хяналтын ажлын дүн мэдээ, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл өгнө.

“Сант” сургуулийн баруун талын нийтийн эзэмшлийн талбайд

10:00-15:00 цагт "Бүрэн цутгамал" ХХК-ийн захирал Б.Батдэлгэр “САНТ" сургуулийн захирал Д.Зургаанжингийн хууль бус үйлдлийн талаар олон нийтэд мэдээлэх зорилгоор цуглаан зохион байгуулна.

Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт

10:00 цагт НИТХ-ын lll хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандарт зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Нярайн хүйн халдварт өвчний хор уршиг болон хүний эрхийн асуудлаар эрх нь зөрчигдсөн иргэн мэдээлэл хийнэ.