Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн халдвар, вакцинжуулалтын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.
Энэ үеэр ХПВ-ийн вакцинтай холбоотой түгээмэл асуултад (ХӨСҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Б.Мөнхдөлгөөн дараах хариултыг хэлэв.
-ХПВ-ийн вакцин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үү?
-АНУ-ын Хүнс, эмийн байгууллага, Европийн эмийн агентлаг болон олон орны үндэсний зохицуулгын агентаар хүлээн зөвшөөрөгдсөн вакцин юм.
-Вакцин хийлгэсэн тохиолдолд тухайн вирусийн халдварыг авахгүй гэж ойлгох уу?
-ХПВ-ийн вакцин нь гадаргуугийн L1 уургийг рекомбинант аргаар гаргаж авсан. Энэ нь ДНХ мэдээлэл агуулаагүй учраас хүний биед тарихад санамжийн эс буюу дархлаа тогтохоос биш халдвар үүсгэхгүй.
-ХДХВ-ийн халдвартай тохиолдолд хийж болох уу?
-Вакциныг хийж болно. Ямар нэгэн эсрэг заалт байхгүй.
Хамгийн гол эсрэг заалт нь тухайн ХПВ-ийн вакцины найрлагад агуулагдах бодист харшилдаг эсвэл цочмог халдварт өвчин туссан, архаг халдварын сэдрэлийн үед байгаа хүмүүст хийхгүй. Тодруулбал
Ямар нэгэн вакцин хийлгэсэн бол сарын дараа ХПВ-ийн вакцинд хамрагдаж болно. Хэрвээ вакцинжуулалтаас хоцорсон бол харьяа өрх, сумын эмнэлэгтээ нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
-ХПВ-ийн вакцин хийлгэсний дараа юунд анхаарах шаардлагатай вэ?
-Вакцин хийлгэсний дараа гаж нөлөө харьцангуй багатай.
Гэхдээ зовуурь, шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг зөвлөе.
Уг вакциныг бэлгийн харьцаанд орохоос өмнө эрт хийлгэснээрээ умайн хүзүүний хавдар болон бусад олон төрлийн хавдраас 98 хувиар хамгаалж байна. Тиймээс ХПВ-ийн вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!