Хүний Папиллома Вирусийн халдвар, вакцинжуулалтын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Б.Мөнхдөлгөөн дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.
Хүний Папиллома Вирус (ХПВ) нь 200 гаруй хэв шинжтэй, үүнээс 50 гаруй нь бэлгийн замаар дамждаг. Мөн 10 орчим нь хавдар үүсгэх эрсдэлтэйг тэрбээр хэлж байлаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 20,682 хүүхэд ХПВ-ийн вакцинд хамрагджээ.
Үргэлжлүүлэн ХПВ-ээр үүсгэгддэг өвчлөл ба вакцинжуулалтын талаар Б.Мөнхдөлгөөн эмч ярилаа.
Хүний Папиллома Вирус нь умайн хүзүүний хавдар үүсгэхээс гадна
ХПВ-ийн 16, 18 дугаар хэв шинж нь нийт умайн хүзүүний хавдрын 70 хувийг үүсгэдэг.
ХПВ-ийн вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Европийн Холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн.
ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн зургаан вакцин байдгийн нэгийг нь Монгол Улсад товлолын вакцин болгон оруулж, тарьж эхэлж байгаа.
Манай улсад тарьж байгаа нь ХПВ-ийн 6, 11, 16, 18 дугаар хэв шинжийн эсрэг гардасил дөрвөн цент вакцин.
ХПВ-ийн вакциныг дэлхийн 145 орон нэвтрүүлжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 17-ны шинэчлэгдсэн мэдээллээр ДЭМБ-д 194 орон бүртгэлтэй байдгаас папиллома вирусийн вакцинд
Австрали, Америк, Канад зэрэг улсын хүн ам ХПВ-ийн вакцинд бүрэн хамрагдсан.
Монгол Улсын хэмжээнд умайн хүзүүний хавдар нь шинэ тохиолдлын тоогоор нийт хавдраас дөрөвдүгээр байранд ордог. Энэ вирусээс үүдэн эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдарт өртөх эрсдэлтэй. Гэтэл нийт хавдрын өвчлөлийн дөрөвдүгээр байранд орж явна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсад 4,000 гаруй эмэгтэй умайн хүзүүн хавдраас үүдэн амь насаа алдсан нь харамсалтай.
ХПВ нь умайн хүзүүний хавдраас гадна
Мөн хавдраас гадна хүний биед үү ургацгуудыг үүсгэдэг учраас хоёр хүйсэндээ буюу эрэгтэй, эмэгтэй аль алинд нь хийх шаардлагатай.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!