Уншиж байна ...

Гал түймэрт "Биг" барилгын материалын худалдааны төвийн 15 орчим хувь нь өртжээ

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлах "Биг" барилгын материалын худалдааны төвд гарсан гал түймрийг бүрэн унтраасныг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших тус худалдааны төвд өнөөдөр 08:00 цагийн орчимд гал гарсан дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын 50 гаруй алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, гал түймрийг 10:40 цагт бүрэн унтраасан байна. 

Тус худалдааны төв нь 2,300 м/кв талбайд 150 гаруй түрээслэгч барилгын материал худалдан борлуулдаг бөгөөд гал түймэрт 15 орчим хувь нь өртжээ.

Алба хаагчид галын тархалтыг богино хугацаанд зогсоож, бүрэн унтрааснаар тус худалдааны төвийн 85 хувь буюу урьдчилсан байдлаар гурван тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс гурван иргэнийг гаргасан байна.