Уншиж байна ...

Трампын сүрдүүлгээс үл хамааран яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа Кремль мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гурван жил үргэлжилж буй дайнаа даруй зогсоохгүй бол Оросын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл өчигдөр буюу Пүрэв гарагт Кремлийн хэвлэлийн алба Трампын мэдэгдлээс үл хамааран “харилцан хүндэтгэлтэй” яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

“Бид түүний мэдэгдлээс онцгой шинэ санаа олж харсангүй. Бид харилцан тэгш эрхтэй, харилцан хүндэтгэлтэй яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгаа” гэж Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.

Трамп эхний бүрэн эрхийн хугацаанд ерөнхийлөгчөөр ажиллахдаа ч хориг арга хэмжээнд “дуртай” нь нэгэнт тодорхой харагдсан тул сүүлийн мэдэгдэлд нь гайхах зүйл байхгүйг тэр бас тайлбарлажээ.

Трамп ойрын үед Украины дайныг дуусгах асуудлаар Путинтэй утсаар ярилцах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн юм.

Кремлийн эрх баригчид өнгөрсөн хугацаанд Өрнөдийн авсан хориг арга хэмжээнүүд Оросын эдийн засагт нөлөөлөхгүй байгаа талаар байнга ярьж байсан.

Өчигдөр Песков хэлэхдээ “бусад бүх улс орнуудын нэгэн адил” Орос улс эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаа ч “зэвсэгт хүчнийхээ бүх хэрэгцээг хангах” хэмжээний нөөцтэйг мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP