ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Газрын тос боловсруулах үйлдвэр барих $700 саяын зээлийн хэлэлцээр батлагдвал төсвийг тодотгох санал оруулна"

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын 4 дүгээр багц ажил болон магадалшгүй бусад ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжлээ. 

УИХ-ын гишүүн Р.Батболд: Энэтхэгийн ЭКСИМ банкнаас анх нэг тэрбум ам.долларын зээл авч байсан. Одоогоор ЕРС 1, 2, 3, 4 гэсэн төсөл хэрэгжиж байгаа. ЕРС 1 нь 203.3 сая ам.доллароор хийгдэж дууссан юм байна. Нэг тэрбум ам.доллароор дөрвөн жилийн өмнө газрын тос боловсруулах үйлдвэртэй болох байсан. Одоо бол 700 сая ам.долларын зээл нэмж авснаар энэ үйлдвэр хэзээ баригдаж дуусах вэ.

ЕРС 2, 3 нь 15-20 хувийн гүйцэтгэлтэй байгаа, яг хэзээ дуусах вэ. Мөнгө нь байгаа атлаа яагаад ажил хойшлоод удаашраад байгаа вэ? 700 сая ам.доллар нэмж аваад ЕРС 4 нь хугацаандаа дуусах уу. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Хоёр улсын Засгийн газар хоорондын зээлийн хэмжээ нэг тэрбум байсан бөгөөд Газрын боловсруулах үйлдвэрийг 1.2 тэрбум ам.доллароор барихаар ТЭЗҮ хийсэн. 

Нийт 1.7 тэрбум ам.доллар болж байгаа. Жинхэнэ нэмэгдэл нь 460 гаруй сая ам.доллар юм. ЕРС 4-ийг хэрэгжүүлэх тендерийг зарлаад компанийг шалгаруулчихсан. Түүнд өгөх төлбөрийн асуудлыг 1.6 жил хэлэлцээд зөвшөөрүүлсэн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. 

Энэ зээл соёрхон батлагдсанаас хойш 36-38 сарын дараа Газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн ашиглалтад орно. 

Сангийн сайд Б.Жавхлан: Газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн ашиглалтад орох хугацааны хувьд үнэхээр эрсдэл үүссэн. Гэхдээ энэхүү эрсдэлийн дотоодоос шалтгаалах хүчин зүйл нь бага. 

Энэ төслийн ЕРС 1 нь 2019 онд эхлэнгүүт цар тахалтай тулсан. ЕРС 2, 3 нь 2023 онд эхлэх гэтэл гэрээнд асуудал үүссэн. 2019 онд зээлийн тоолуур эхэлсэн. Гэтэл 2023 онд 120 сая ам.доллар хэрэглээд явж байтал анхны гэрээгээр 64 сая ам.долларын үндсэн гэрээний төлбөрийн хугацаа нь болсон. ЕРС 2, 3-ын ажлын нэг ч чулуу тавиагүй байхад үндсэн зээлийн төлбөр эхэлчихсэн. 

Зээлийн нөхцөлийг янзлахгүй бол цаашдаа төсөл үргэлжлэх ямар ч боломжгүй болсон. Тиймээс төслийг дөрвөн ажилд задалж тохируулснаар зээлийн үндсэн төлбөрийг 2030 он хүртэл хойшлуулж чадсан. 

Төсөв хэлэлцэж байх үед энэ төслийн нэмэлт санхүүжүүлэлтийн асуудал огт яригдаагүй. Учир нь Энэтхэгийн талаас огт хариу өгөөгүй, тодорхойгүй байсан. Эцсийн байдлаар арванхоёрдугаар сарын 9-нд цахимаар мэдэгдэж, арванхоёрдугаар сарын 22-нд баталгаажаад шуудангаар ирсэн. 

Ам.долларын эх үүсвэртэй учраас төлбөрийн тэнцэл дээр бага дарамттай ирнэ. Тиймээс том төслүүдээ дуусгахын тулд нэг удаад зардлын хязгаарт оруулахгүй байх тусгай дүрэм гаргаж, нэг удаагийн хуулиар зохицуулалт хийхээс өөр аргагүй болно. Зээлийн хэлэлцээр соёрхон батлагдвал УИХ-ын хаврын чуулганаас төсөвт тодотгол хийж зохицуулах санал оруулна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
БУРУУ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.31.216] 2025/1/14
өөрийнхөө гэр орныг дулаал, гал түлэхгүй амьдрах шийдэл ол
0 | 0 Хариулах
Зочин [216.9.110.11] 2025/1/14
Baas shig yum bolj bn daa, ter bumaar n idej bn da
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.23] 2025/1/14
Энэ үйлвэрийн бүтээн байгуулалт удаашрах тусамаа улам их мөнгө орно .бариад дуусаад гаднаас түүхий газрын тос өндөр үнээр худалдан авах болов уу
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.105] 2025/1/14
Mongoliin esreg asar ih osh honzontoi hundee hha
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.98] 2025/1/13
Энэ бол Хүкийн бас нэг түрийвч. Саяхан шатсан оффисын зурагаас харахад тэнд ер нь баригдсан барилга гэхээр юм байгаамуу. Тийшээ хичнээн тэрбум доллар хийсэн ч босохгүй. Цоорхой шуудай.
0 | 0 Хариулах
Зочин [115.73.41.160] 2025/1/13
АН Алтанхуяг ЕС үед 1.5тэрбум доллар Чингис бондоор маш их бүтээн байгуулалт хийж бснтай харьцуулбал 2тэрбум зээл аваад ч энэ төсөл угаас бүтэхгүй, ужэ фэйлдчихсэн. Нефьт нөөц хүрэхгүй, 2-т тэрийн асар хол хоолойгоор урсгана. Ашиглалтын зардал талийж өгнө. ЭЗ үр ашиггүй анхнаасаа. Зүгээр л улсыг өрөнд оруулангаа хэсэг нөхөд зоолно
4 | 0 Хариулах
Зочин [66.181.176.37] 2025/1/13
Ман болиочээ . Энэ олон жил төсөв, зээл, орд газрыг гадныханд зарж урьдчилан мөнгө авч сонгууль хийж улс удирдах эрхийг авч ирдээ. Тгд хариу нь монгол улсад эмх замбараагүй бдал ,ажил хийдэг хүнгүй, сахилаг батгүй хариуцлагагүй ядуу зүдүү үүд ихтэй архичин ,хар тамхичин ихтэй хогийн нийгэмийг л бий болголоо . Боловсрол нойл, ирээдүйн иргэд гэж мэдлэг чадваргй хариуцлага бхгүй сахилаг бат бхгүй арчаагүй залхуу маш ихээр донтох өвчтэй , дээр нь суурь өвчин ихтэй хавдрын болон үл мэдэгдэх шалтгаан нь тодорхой бус үхэл ихтэй ийм л сул дорой арчаагүй нийнэмийг бий болгож улс ороны нэр сүрийг уншсан арчаагүй улс орон боллоо ш дээ. Хүрэлсүх шудрага ёрөнхийдөгч хна бна 100 жил амьдрахгүй бж 1000 жилийн хөрөнгө цуглуулгад яахав гэж дэлхийн мундагчуудын хэлдэг хэлц үгийг хэлээд ч өөрийгөө засаж хазаарлаж чадахгүй шуналтай эр арай ч улс ороныг ийм бдалд оруулж болохгүй бхаа шудрага 5 гэж бгаа улс хна бна улс оронд худлаа яарьсан хуурч мэхэлсэн зальтангуудыг дээшээ явуулдаг ийм системийг бүрдүүлэ
4 | 0 Хариулах
Zochin [202.126.91.205] 2025/1/13
Buren sandal niilj bna
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.10] 2025/1/13
Ингэж бүтээн байгуулалт хийх гэж юу байсан юм. Одоо АН хэсэг малнууд идэх гэж дахин зээл авч байна. Үүнийг тэнэг хүн ч ойлгоно доо. Үнэхээр дургүй хүрмээр цадаж ханадаггүй малнууд юмаа. Ер нь энэ ЗГ-ыг тараах нь зөв юм байна л даа. Ээлжилж идсээр байгаад иргэд нь ядуурч дууслаа. яасан цадаж ханадаггүй үхээрүүд вэ.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.119] 2025/1/14
МАНы Солонго гэдэг төсөл хариуцсан авгай ажил хийж чадахгүй л байгаа шүү
1 | 0 Хариулах
иргэн [66.181.189.77] 2025/1/13
Яах гэж анхнаасаа Энэтхэг гэж яст мэлхий шиг улсыг сонгосон юм бэ?! Аль хэдийн улсаа под хийтэл бензинээр хангачих үйлдвэр барьчих болрмж өнгөрлөө! 40 хүнтэй бүрэн автомажсан нефть нэрэх мини үйлдвэр дэлхийд гарчихаад бхад?!
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.12] 2025/1/13
Хүрэлсүхийн хамаатан
1 | 0 Хариулах
Зочин [115.73.41.160] 2025/1/13
Энэ төсөл анхнаасаа л бүтэл нь бүгэсээрээ эргэсэн байсан. Зүгээр л ЗГ их хэмжээний өртэй үлдэж, фук тэргүүтэй хэдэн авилгачид цөм хийгээд дуусна
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.200] 2025/1/13
ТЭЦҮ нь хийгдсэн, Японтой хамтарсан үйлдвэр барихаар бүх юм тохирчихсон гэрээ байсаар байтал түүнийг үл тоож, хаанаас, хэн нь ямар шалтгаагаар юм Энэтхэгээр бариулна гэж болсон шалтгааныг ойлгохгүй юм. Тэгж тэгж дутуу зэмдэг үйлдвэр ашиглалтад орсны дараа усны асуудал, түүхийн эдийн асуудал гээд ер нь Тэмээн дээр ямааны гарз" болох вий дээ. Одооноос 2 дахь гарцаа хайсан нь өлзийтэй болох байхаа.
6 | 0 Хариулах
төр [103.212.117.180] 2025/1/13
Энэтхэгчүүдтэй нэг систем бичиж байсан. Олон IT инженертэй ч, залхуу ч юм уу нэг л гүйцэтгэл муутай. Худлаа ярина гэж нөхцөлгүй. Юуг ч дуусгадаггүйн байна лээ. Дандаа дундаас нь хаяна. Бүр заавал хаядаг.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.240] 2025/1/13
Новш гэж үйлдвэр зам барих нэрээр МАН ын өлөн хулгайчуудын идэж уух нь арай л дэндлээ
1 | 0 Хариулах
Zochin [202.55.188.40] 2025/1/13
Yanaa tsahim shuudangaar irsen ym ni spam bgaad munguu aldaa saah viidee . Deer doorgui l uhaan muutai shde
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.246] 2025/1/13
Одоо иймэрхүү төсөлд төр зээл авч барихаа болих хэрэгтэй. Мөнгө луйвардах арга хайчих юм аа. Зүгээр л шаардлагаа тавиад л хувийн хэвшлээр хийлгэх нь дээр.
7 | 1 Хариулах
Зочин [202.126.88.132] 2025/1/13
1.Монголдоо газрын тосоо боловсруулдаг болчихвол түүхий газрын тосоо хятад руу хямд үнээр гаргаж, өндөр үнээр бензин, дизл, тос тосолгооны бүтээгдэхүүн авахгүй. 2.Шаардлага тавиад хувийн хэвшлээр хийлгэнэ гэж байхгүй шүү дээ. Урьд нь ийм үйлдвэр барьж байгаагүй хүмүүс яаж барихав? Иймэрхүү төсөлд зээл авахаа болих хэрэгтэй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Мөнгөгүй улс зээл авахгүй өөр яаж барих юм?
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.134] 2025/1/13
Чухам дээлээ тослоод л азийн бар болно гээд эрт урьд цагт болоод байсан нөгөө газрын тос нь дуусчихсан урагш нь зөөгөөд одоо тосгүй болчхоод үйлдвэрээр яанам бэ
4 | 0 Хариулах
Зочин [82.149.82.12] 2025/1/13
Үгүй энэ чинь одоо газрын тосны үйлдвэр Энэтхэгтэй хамтарч барилаа, өнөө маргаашгүй тосыг юүлээд өгнө гээд байгаагүй билүү? Энэ муу Сангийн Сайд Жавхлан гэж нөхөр ер нь юу хийгээд байна аа?
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.54] 2025/1/13
Зайсангийн гүүрийг хааж байраар дороо нь хүчилбэл хийгээч мал нямбаасаа Аль хэдийн хахуулаа авчихсан уу... Хэдэн зуун жил болсон гүүрнүүд өөр Газар байж л бна.чи энэгүүрнээс болж Огцорлоо харж л байя...хятад найз нараа Авчраад янзлуулаад....
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.54] 2025/1/13
Энэ сангийн сайд хулгайчийг зайлуул...
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.240] 2025/1/13
Олон тэрбум долларын ашигтай ажиллаа л гээд байх юм. Бас юун зээл мээл вэ. Энэ улс ер нь босох юмуу энэчдоо.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.154] 2025/1/13
Улс биш хувийн компани энийг барьсан бол аль хэдийн дуусчихсан байх байсан.
7 | 0 Хариулах
Зочин [202.126.90.152] 2025/1/13
Нэмж хайгуул хийхгүй бол жилийн 2 сая тонн хэрэглэдэг болсон.Тамсагаас жилд 500 мянган тонн түүхий тос гарна.Үйлдвэр ашиглалтанд ордог түүхий эдийн нөөцгүй үлгэрийн юм болно.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.188.28] 2025/1/13
Газрын тосгүй болсон юм бишүү үйлдвэр барих хэрэг байна уу урдаас гаргасан тосоо буцааж өндөр үнээр авах юм уу нөгөө нүүрс шиг 1т-г нь 70р зараад шуудай нүүрс 70р авдаг шиг
3 | 0 Хариулах
Зочин [195.19.217.79] 2025/1/13
Энэтхэгүүд хулхи гэдгийг мэдсээр байж л эхэлсэн дээ. 1990 ээд оны үед Энэтхэгүүд Монголд зээлээр Цементийн үйлдвэр, будгийн үйлдвэр, хүнсний үйлдвэр барина гэж баахан төмрийн хог өгөөд л ганц ч үйлдвэр баригдаагүй, ажиллаагүй баахан долларын өрөнд л орсон.
7 | 0 Хариулах
Зочин [172.59.186.119] 2025/1/13
Ehniih ni tusuwuur l bariad duuschna gd bsn 10 huwi ni ch barigadaagv dahiad nemelt ene maygaaraa 2035 on hvrtel dahiad 3 udaa nemj mungu zeeleh yumbn
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.229] 2025/1/13
Том төслүүд хугацаандаа дуусна, нэмэлт санхүүжилт хэрэгтэй болохгүй байна гэж хэзээ ч байдаггүй гэдгийг төсөлд ажиллаж үзсэн захын инжeнeр хэлнэ. Энэ маш чухал төслийг зүтгээд л дуусгах хэрэгтэй. Орос цаашид улам л самуун бужигнаантай болох нь тодорхой тул нeфть бeнзиний асуудал улам хүндрэнэ
6 | 1 Хариулах
Иргэн [202.126.90.108] 2025/1/13
Энэ маягаар бол газрын тосны үйлвэр ашиглалтанд орохгүй байх.
10 | 1 Хариулах
Зочин [202.9.40.154] 2025/1/13
Хурдан батлаач дээ
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.252] 2025/1/13
Haraal idsen baasnuud MAH iin lalruud iim hogiin shde
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.167] 2025/1/13
Хулгайч нар шуудардлаа даа, одоо ичихгүй, айхгүй. ХҮК нилээн өсөрхүү, зуумтгай шүү, залуугынхаа хөмхий зуусан туранхай хөх юм бсан. Ард түмнийг одоо хайрлахгүй, яаж элэг доог болж байсныхаа хариуг тултал авна, шийтгэнэ, хоолноос нь хасна, хөрөнгийг нь тараана. Чоныг шархтай орхивол эргээд яаж хариугаа авдаг яг л тэгж хариугаа авна. ОЭ, Нямбаатар нарыгаа ч тултал шахна. Маргааш гэж өдөр байхгүй шиг яаруулан мөнгө хийж эхлэнэ.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.183] 2025/1/13
Зүгээр л мөнгө идэх төсөл. Баригдсан юм юу ч байхгүй.Тэгсэн мөртөө 200 сая доллар зарлагадчихсан. Төсөл эхлээ ч үгүй байхад Монгол улс өрд ороод эхлэсэн. Анхны Тэзү 1 тэрбум доллар. Дараа нь 1.2 тэрбум доллар. Одоо 2 тэрбум доллар. Зүгээр л автоматаар өсөөд байдаг.
13 | 1 Хариулах
Зочин [139.5.218.48] 2025/1/13
Улсаас мөнгө гаргахгүй өр тавихгүйгээр хувийн хэвшил барих гэж байсан үйлдвэрийг Женко ал гацааж унагааж байсаар ийм их өр тавиуллаа.
9 | 1 Хариулах
Зочин [202.131.245.210] 2025/1/13
Хүүк-н хийсэн бүх ажил дампуу Газрын тосны үйлдвэр хэзээ ч ашиглалтанд орохгүй Яагаад гэвэл Орос Хятадууд дэмжихгүй байгаа тул тоног төхөөрөмжийг транзит тээвэр хийлгэхгүй
3 | 0 Хариулах
Зочин [66.181.191.76] 2025/1/13
Энэтхэгчүүд хэрэглээнийхээ 28%-ийг импортоор хангадаг улс. Өөрсдөө ширхэг ч ГТБҮ барьсан туршлагагүй. Социйн үед Оросуудын барьж өгсөн үйлдвэрүүдийг хятадуудаар технологийн шинэчлэл хийлгэсэн. Хятадын N"°1 ГТБҮ -ийн хэрэгжүүлэгч компани 1.8 тэрбум $ оор 100% түлхүүр гардуулах нөхцлөөр гүйцэтгээд өгье гэхэд Хүрэлсүх Жонхуу нар татгалзсан. Улс орны бүтээн байгуулалтанд байнга садаа болсон новшнууд
4 | 1 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2025/1/13
Эвий эвий эвий. Энэ улсад болж бүтэж байгаа юм 1 ч байхгүй хахаха. Тэгчихээд Данхыгаа үхтэл нь өмөөрнө. Тэр Эби-тэйгээ Данх нь Хүүкийгээ аваад 3 тийшээ зайлаад өг тэгэх үү. Та 3-аас үнэн залхаж байна аа. Зайлахдаа энэ Жавхлан, Учрал, Чойжилсүрэн гэсэн 3 малаа бас 1,1-ээр нь кармалаад зайлчихаарай гэж хүсье. Таарчихсан хар малнууд
6 | 1 Хариулах
Франц Африкаас хөөгдөж гарсан шүү дээ 😏 [79.117.245.140] 2025/1/13
Хулгай хийхгээллл тэчьяадаад 🤮
7 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/13
Хурдан явуул
1 | 1 Хариулах
иргэн Бат [202.170.68.162] 2025/1/13
Энэтхэгүүдтэй хамтарч байхаар ядаж Япон, БНСУ бүр болохгүй бол Хятадтайгаа хамтрах байсийм....Төсөлд зарцуулах ам.доллар 2 тэрбум давж байж дуусвал Энэтхэгүүд арай гайгүй хандлаа гэж үзэж болох юм даа!!!
7 | 5 Хариулах
Зочин [103.168.34.167] 2025/1/13
Хятадтайгаа аан хаха мөн их нохойтвоо
2 | 0 Хариулах
зочин [103.212.118.137] 2025/1/13
мордохын хазгай болж байнадаа
0 | 0 Хариулах