Уншиж байна ...
Зураг
Зураг

Н.Оюундарь: Монгол, Польш улсын мал, хөдөө аж ахуйн чиглэлийн хөгжил ойролцоо явж байгаа

Н.Эрхбаяр, iKon.mn
7 цаг 34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Оюундарийг шинээр томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжив. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Польшийн Монголын уламжлалт эмнэлэг гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл. Үүнийг яаж хайрлаж хамгаалах вэ. 

Монголын бизнес эрхлэгчдийг Польшийн зах зээлд яаж гаргах вэ. Бусад орны төрийн томчууд айлчлалаар ирэхдээ яаж Беларусь трактораа шахах вэ гэдэг үндсэн бодлого баримталдаг. Манай компаниудын тэлэлтийг яаж Польшийн зах зээлд хийх вэ. Польшийн технологийн асуудлыг яаж Монголд оруулж ирэх вэ.

Энэ улс хөдөө аж ахуйн салбарт Европын урдаа барьдаг орны нэг юм. Гадаад бодлогыг яаж эдийн засагжуулах вэ гэдэг Монголын хамгийн том толгойн өвчин болсон. Улс төрийн амралтад очиж байгаа юм шиг хэвтчихдэг нөхөд зөндөө. 

Бизнесийн зовлон жаргал мэддэг хүн явна гэдэг олон хүн нар гарна гэдэгт би итгэж байгаа" хэмээн нэр дэвшигчээс асуулт асуулаа.

Түүний асуултад Монгол Улсаас Польш улсад суух элчин сайдад нэр дэвшигч Н.Оюундарь "Манай хоёр улс эрт дээр үеэс харилцаа холбоотой байсан. Монголчуудын өвөг дээдэс болох Хүннүгийн удам угсаатнууд 4-5 дугаар зууны үед Польшийн нутаг дэвсгэрт байлдан дагуулалт хийж байсан түүхэн баримт бий. 

Лигницийн тулаан гэж дэлхийд нэлээд нэртэй үйл явдал бий. Марко Пологийн үед Ромын Папын элчтэй Польшийн иргэн хамт ирж, Гүег хаанд бараалхаж байсан. Тус улсад соёлын олон арга хэмжээ зохион байгуулахаар ярилцаж байгаа. 

Гадаад бодлогын хамгийн том асуудал нь эдийн засгийг эрчимжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх юм. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагааны гол чиглэл болох эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг бэхжүүлэхийн тулд нэлээд их ажлыг зохион байгуулах шаардлагатай болно. 

Польшид ажиллаж амьдарч буй 1,000 гаруй иргэдийн туслалцаа дэмжлэгийг авна. Мөн Монголыг дэмждэг Польшийн бизнесийн бүлэглэлүүд нэлээд хэмжээгээр ажилладаг юм байна. Урьд нь ажиллаж байсан элчин сайдууд эрчимтэй сайн ажил зохион байгуулсны улмаас харилцаа холбоогоо бэхжүүлсэн. 

Тухайлбал парламент, улс төр, бизнесийн харилцаа идэвхтэй явагддаг. Тиймээс Польшоос манай улс руу орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн агуулгыг нь өөрчлөх шаардлагатай. Манайхаас Польш руу гарах худалдааны эргэлт сүүлийн хоёр жилд нэмэгдэж 100 сая ам.доллар болсон. 

Мал, хөдөө аж ахуйн чиглэлийн хөгжил хоёр улс хоорондоо ойролцоо явж байгаа. Гарааны нэг нөхцөлөөс эхэлж байсан учраас социализм, зах зээлийн эдийн засгийг ижилхэн туулсан. Тиймээс эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан дээр хамтын ажиллагааг эрчимтэй явуулдаг" хэмээн хариулав.