Уншиж байна ...
Зураг
Зураг

Найз охинтойгоо муудалцсан залуу нисэх онгоцны ослын хаалгыг нээсэн хэрэг АНУ-д гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 10 цаг 55 минут
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт АНУ-ын Бостон хотоос Пуэрто Рико арлын чиглэлд хөөрөх гэж байсан JetBlue компанийн онгоцны ослын хаалгыг нэгэн зорчигч нээсний улмаас тухайн нислэг гурван цагаар саатжээ.

Airbus A320 онгоцыг хөөрөх зурваст байх үед уг хэрэг гарсан байна.

“Найз залуу, бүсгүй хоёр маш ширүүн маргалдаж байсан. Дараа нь галзууртлаа уурласан залуу босож ирээд ослын хаалгыг бүрэн нээсэн” гэж гэрчүүдийн нэг хэвлэлд ярьжээ.

Зөрчил гаргасан зорчигчийг Холбооны Мөрдөх Товчооны ажилтнууд гавлан онгоцноос буулгасан байна.

“Надад бүх зорчигчдын хашхирах дуу сонсогдлоо. Тэд танхайрсан зорчигчийг ослын хаалгаар үсрэх гэхэд нь саад хийсэн бололтой” гэж онгоцны нисгэгч агаарын удирдлагын төвтэй холбогдож ярьсан бичлэгийг эх сурвалжууд дамжуулжээ.

Ослын хаалгыг дэлгэх үед зорчигчдыг буулгадаг гулсуур задарсан тул онгоцны нислэг бараг гурван цаг саатсан байна.

Хөөрөх зурваст гарсан энэ хэрэг бусад онгоцнуудын нислэгийг бас саатуулжээ.

FlightAware байгууллагын мэдээлснээр тухайн үед Бостон хотын Логан нисэх буудлаас хөөрөх байсан 95 нислэг саатсан байна.

 

Эх сурвалж: Business Insider