Уншиж байна ...
Зураг
Зураг

Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг чөлөөлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
Өнөөдөр 8 цаг 45 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 9-нд үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ерөнхий сайд хоёр хоногийн өмнө шахмал түлшний үйлдвэртэй танилцах үеэрээ ноцтой мэдээлэл хийсэн. Тухайлбал, "Гашуунсухайт-Ганцмодны хэлцлийг эсэргүүцсэн янз бүрийн жагсаал цуглааныг П.Цагаан болон түүний хүү, Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа" хэмээсэн юм. 

Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Ерөнхий сайдын дээрх мэдэгдэлтэй холбоотой бололтой.