Монголын хамгийн том сургалтын платформ Зангиа академи нь үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд Монголын Хуульчдын холбоо нь “Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль”-ийн тестүүдийг Зангиа Академид хүлээлгэн өгч, иргэдэд нээлттэй байршуулах юм.
Ингэснээр эрх зүйч мэргэжлээр суралцаж буй оюутан залуус нөгөөтээгүүр байгууллагууд хуулийн чиглэлийн ажилтнуудынхаа мэдлэгийг сорих, ур чадварыг нь дээшлүүлэх боломжтой болж байгаа юм. Монголын хуульчдын холбоо нь цаашид хуулийн тестийг баяжуулан “Зангиа академи”-ийг дэмжин урт хугацаанд хамтран ажиллана.
Харин “Зангиа Академи” нь Монголын Хуульчдын холбооны албан хаагчдад “Зангиа академийн сургалтын удирдлагын систем”-ийг ашиглах тусгай эрхийг олголоо. Тус системээр дамжуулан Зангиа Академийн мэргэжлийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэх цахим сургалтуудад ажилтнуудаа хамруулахаас гадна байгууллагынхаа дотоод сургалт, үйл ажиллагаандаа ашиглах боломжтой юм.
Зангиа Академи нь ажлын байрны ур чадвар, хувь хүний хөгжил, ерөнхий боловсрол болон гадаад хэл зэрэг нийт 200 гаруй сургалт, мэдлэг бататгах тестийн баазтай бөгөөд чанар болон агуулгын өндөр түвшинд бэлтгэсэн сургалтуудыг хүн бүрд хүртээмжтэй хүргэхээр зорьж буй Монголын хамгийн том сургалтын платформ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!