ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Нарангийн энгэрийн гол дагуух айлуудыг нүүлгэж, үерийн далан хийхгүй бол халиа тошинд автах асуудал шийдэгдэхгүй"

Б.Манлай
2025 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд арван хороонд халиа тошин үүсжээ. Үүнээс тус дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн энгэр орчимд 15 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байна. 

Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Манай байгууллагаас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлж ажиллаж байна. Нэмэлтээр нөхцөл байдал хүндэрсэн байршлуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Тухайлбал нэгдүгээр сарын 7-нд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд ажилласан.

Харин өнөөдөр тус дүүргийн 35 хороонд нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зургаан автомашин механизмтай ажиллаж 1 км суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж буй” гэв. 

Сонгинохайрхан дүүргийн менежер Д.Баярсайхан “Нарангийн энгэрийн уул нь хоёр, гурван байнгын урсацтай булаг, шандтай бөгөөд 2019 оноос эхлэн зундаа их хэмжээний үер буух, өвөлдөө халиа тошин үүсэх болсон. Үүнтэй холбоотойгоор зундаа сувагчлалыг нь өргөсгөх, шороон далан босгох ажлыг хийдэг ч өнөөдрийн байдлаар шороон далангууд мөсөөр дүүрч, ус чөлөөтэй урсах боломжгүй болоод байгаа юм. Иймд цаашид голын голдирол дагуу суурьшсан айл өрхүүдийн газрыг чөлөөлж, үерийн хамгаалалтын далан хийхээс нааш уг асуудал бүрэн шийдэгдэхгүй хэвээр байна” гэлээ. 

зураг
 

Тухайн хорооны зүгээс айл өрхүүдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг өгөхөөс гадна иргэдийн зорчдог хэсэгт халтиргаа гулгаатай гэх утга бүхий мэдээллийн самбарыг байршуулжээ.

Үер болон халиа тошинд өртөх эрсдэлтэй айл өрхүүдэд нүүх шаардлага бүхий мэдэгдэх хуудсыг жил бүр хүргэдэг боловч өнгөрсөн онд нэг айл нүүж, бусад айл нь одоог хүртэл нүүгээгүйг албаныхан хэлж байна.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.21.104.98] 2025/1/9
хөдөөний малнууд руу шууд буудаач
1 | 1 Хариулах
Зочин [66.181.160.21] 2025/1/9
Хаяаач …..! Ингэж. төсвийн мөнгө далимдуулж идэх ээ боль
3 | 0 Хариулах
Зочин [66.181.189.244] 2025/1/9
Хаяач пздануудыг үхсэн хийж болохгүй газар буусан юм
3 | 0 Хариулах
Зочин [66.181.183.234] 2025/1/9
Нүүхгүй байгаа айлуудад ингэж татвар төлөгчдийн мөнгөөр үйлчилгээ үзүүлэхээ болиоч ээ. Эрхээ эдлээд хүссэн газраа буусан юм бол өөрсдөө хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Эсвэл энэ бүх ажлын зардлыг тухайн айлаас нь гаргуулах хэрэгтэй.
5 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2025/1/9
хөдөө рүүгээ буц, албатай юм шиг болохгүй газар буучихаад төсөв мөнгө үрээд, хүний мах идээд байх юм.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.90.181] 2025/1/9
УТААГААР УТНА ЭРГҮҮЛЭЭД ТОШИНГ НЬ АРИЛГАЖ ӨГНӨ ХАЛАМЖИЙН МӨНГӨ ӨГНӨ ЭРХЛҮҮЛЖ БАЙНАДАА
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.10] 2025/1/9
Зүгээр хаячих хэрэгтэй. Аяндаа өөрсдөө нүүнэ. Нутагтаа харьцгаа оркууд аа!
10 | 0 Хариулах
Зочин [202.9.47.32] 2025/1/9
Өмхий ардчилагчид 1990 онд хүний эрх гээд хот руу хөдөөний оркуудыг чөлөөтэй оруулснаар хот өнөөдөр агаар хөрсний бохирдлоо дийлэхээ байлаа
2 | 1 Хариулах