Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогджээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 1 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Г.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна. 

Тэрбээр 2020-2024 оны парламентад Өвөрхангай аймгаас сонгогдож байсан юм. Харин 2024 оны УИХ-ын сонгуульд 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшсэн ч хангалттай санал авч чадаагүй. 

Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад түүний зөвлөхүүдийг танилцуулсан хэсэг бий. Тус хэсэгт Г.Ганболдын танилцуулгыг оруулаагүй байгаа ч УИХ-ын чуулганы хуралдаанд тэрбээр Ерөнхийлөгчөөс санал оруулсан Элчин сайдаар томилуулах саналыг танилцуулсан юм.