Уншиж байна ...
Зураг
Зураг

"МУБИС-ийн хичээл сургалтын 20 хүртэлх хувийг англи хэлээр заадаг болох шаардлагатай"

Г.Мөрөн, iKon.mn
6 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Боловсролын сайд П.Наранбаяр болон Боловсролын Яамны удирдлагууд Монгол Улсын Боловсролын Их Сургууль(МУБИС)-ийн хөтөлбөрүүдийн талаар тус сургуулийн удирдлага, багш нартай уулзжээ.

МУБИС нь улсын хэмжээнд багш нарын 50 орчим хувийг дангаар бэлтгэн гаргаж буй төрийн өмчийн сургууль юм. Хөтөлбөрүүдийн 30 хувь орчим нь багш бус чиглэлийн мэргэжлийн хөтөлбөр байна. Тус сургууль нь багш бус олон чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэх шаардлага бага тул хосмог мэргэжлийн хөтөлбөрүүд бий болгох нь зүйтэй хэмээн бодлогын түвшинд ярилцаж буйг Боловсролын сайд П.Наранбаяр онцлов.

Ялгаатай хэрэгцээтэй хүүхэд, иргэдэд боловсролын үйлчилгээг тэгш хүргэх нь нэн чухал байгаа тул багшийн хөтөлбөрт тэгш хамран сургах чиглэлийн агуулгыг заавал судлах кредит байдлаар оруулах, бакалавр болон магистрын түвшний элсэлтийг нэмэгдүүлэх, хичээл сургалтын 20 хүртэлх хувийг англи хэлээр заадаг болох, цахим сургалтыг хөгжүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай зэргийг уулзалтын үеэр ярилцлаа.

Элсэлтийг нэмэгдүүлэхийн тулд оюутан, төгсөгч, багш нарыг гадаадад суралцуулах, чадавхжуулах, их сургуулиуд хооронд кредит солилцох боломжийг бий болгоход дэмжлэг үзүүлнэ гэдгийг Боловсролын яамны удирдлагууд хэлж байв.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Боловсролын Яам