Уншиж байна ...
Зураг
Зураг

"Авто замтай ойролцоох газарт азотын давхар исэл агаарын чанарын стандартаас байнга давдаг"

М.Батчимэг, ikon.mn
6 цаг 13 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-ын Орчны шинжилгээний хэлтсийн агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбат агаар бохирдуулагч бодис болох азотын давхар ислийн талаар дараах мэдээллийг өглөө. 

Улаанбаатар хотод өдөр тутамд 500,000-600,000 орчим автотээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо зарим баярын өдрүүдэд 800,000 хүрдэг байна. Мөн хотын агаарын бохирдолд гэр хорооллын утаа 58-60%, авто тээврийн хэрэгслийн утаа 28-30%-тай нөлөөлж байна гэсэн судалгаа гарчээ. 

Улаанбаатар хотод нийт 19 агаарын чанарын хяналт шинжилгээний харуул 24 цаг тасралтгүй ажилладаг ба авто замтай ойролцоо буюу Баруун 4 зам, Зурагт, Амгалан, Мишээл экспо орчимд байрлаж буй харуулуудын дүн мэдээгээр азотын давхар исэл агаарын чанарын стандартаас байнга давдаг байна. 

Азотын давхар исэл нь өнгөгүй, үнэргүй хий. Агаар мандалд бор шаргал өнгөтэйгөөр оршдог. Дотоод шаталтад хөдөлгүүр болон цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулагч эх үүсвэрээс ялгардаг аж. 

Уг агаар бохирдуулагч бодис нь уушгины эд, амьсгалын замын эрхтнийг цочроох, гуурсан хоолой нь багтраа болон бронхит, халдварт өвчинд өртөмтгий болох зэрэг эрсдэлийг нэмэгдүүлэг байна.