Уншиж байна ...

Өнөө өглөө Баянхошуу орчимд агаар маш их бохирдолтой байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 1 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр 11:00 цагийн байдлаар Баянхошуу орчимд маш их бохирдолтой, Хайлаастад их бохирдолтой, Зурагт, Толгойт орчимд бохирдолтой түвшинд байна. 

Өнгөрсөн хоногт агаарын чанар Мишээл экспо орчимд хэвийн, Нисэх, 13-р хороолол, Зайсан, Ургах наран хороолол, Цахилгаан станц, Яармаг, Шархад, Баруун 4 зам, 100-н айл, Зурагт, Налайх, Дамбадаржаа, 5-н буудал орчим бага бохирдолтой, 1-р хороолол, Толгойт, Хайлааст, Баянхошуу орчимд бохирдолтой түвшинд байжээ. 

Агаарын чанарын индекс "бохирдолтой, их бохирдолтой, маш их бохирдолтой" буюу 201-500 хооронд байвал амны хаалт зүүх шаардлагатай юм.