Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргадаг агаарын чанарын индексийг тогтмол харж хэвшин хэрэглээндээ нэвтрүүлэхийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөөд буй.
Иймд агаарын чанарын индексийг хэрхэн унших болон тухайн үеүдэд ямар арга хэмжээ авах ёстой талаар зөвлөгөөг хүргэж байна.
0-50 ЦЭВЭР
Зөвлөгөө: Хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй.
0-5051-100- ХЭВИЙН
Зөвлөгөө: Хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй. Зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
51-100101-200 БАГА БОХИРДОЛТОЙ
Зөвлөгөө: Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-аас хол байх хэрэгтэй.
101-200
201-300 БОХИРДОЛТОЙ
Зөвлөгөө: Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
201-300301-400 ИХ БОХИРДОЛТОЙ
Зөвлөгөө: Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
301-400401-500 МАШ ИХ БОХИРДОЛТОЙ
Зөвлөгөө: Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх.
401-500