Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Пүрэвдорж: Б.Батцэцэг сайд аа дандаа МАН-ын хүн оруулж ирэхгүй шүү. Хамтарч байгаа учраас томилгоог хамтарч хийх ёстой

А.Ням-Өлзий, iKon.mn
7 цаг 12 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар БНПУ-д суух Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Элчин сайдын томилгоотой холбоотой байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Б.Батцэцэг сайдад хандаж хэлье. Дандаа МАН-ын хүн оруулж ирэхгүй шүү. Хамтарсан засаг шүү. Хамтарч байгаа учраас бид томилгоог хамтарч хийх ёстой. АН-д гадаад харилцаагаар мэргэжсэн дипломатууд байгаа. Тэднээс оруулж ирэх асуудлыг анхаарахгүй бол бидэнд 42 кноп байгаа шүү. Харилцан ярилцаж байж томилгоонуудаа хийх ёстой шүү гэж зөвлөмөөр байна. 

Үүний хариуд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт: Б.Пүрэвдорж гишүүн хамтарч байгаа учраас сандал ширээгээ хуваана гэж хэллээ. Бид ажлаа хувааж хийж, хариуцлагаа хувааж үүрэх гэж хамтарсан. Том төслүүдээ урагшлуулж, улс орноо хөгжүүлэх гэж хамтарсан. Энэ бодлого бүх шатанд хэрэгжих ёстой. Зөвхөн сандал ширээ хуваах гэж биш бүх түвшинд хамтран ёстой. 

Гэтэл орон нутагт АН ялсан гээд төрийн албан хаагчдыг хоморголон халж байна. Ийм байдлаар хамтрахгүй ээ. Хамтарч байгаа бол анхан шатандаа ч хамтраад хариуцлагаа хуваах ёстой.