Идэр ес тачигнасан энэ өдрүүдэд “ЧАНДМАНЬ ТРЭЙВЛ” ХХК-ийн ДУЛААХАН аяллууд үргэлжилсээр. Хайнан, Тайланд, Вьетнам зэрэг дэлхийн жуулчид хамгийн их зорьж очдог орнуудад монгол аялагчдынхаа тав тухыг бүрдүүлж, сэтгэл ханамж дүүрэн аялуулж байна.
Энэ удаагийн аяллын "унаа" “Juneyao Air” компани байв. Тодруулбал, БНХАУ-ын “Juneyao Air” компани арванхоёрдугаар сарын 11-ээс эхлэн Улаанбаатар-Хайнан арлын Саньяа хотын чиглэлд долоо хоногт нэг удаа шууд нислэг үйлддэг болж, хамгийн анхны зорчигчдын бүрэлдэхүүнд “ЧАНДМАНЬ ТРЭЙВЛ”-ийнхэн багтлаа.
Аялал арванхоёрдугаар сарын 11-18-нд үргэлжилсэн бөгөөд Улаанбаатараас ниссээр Саньяа хотод газардав.
Аяллын хугацаанд: Атлантис усан парк, Шилэн гүүр, Янода цэцэрлэгт хүрээлэн, Ялонг булан, Агаарын дүүжин зам, Дэлхийн миссийн ордон үзэж, завин аялал, шоппинг хийцгээсэн юм.
- “Чандмань Трэйвл” аяллын компанийг 2015 онд байгуулсан. 2018 он хүртэл Монголдоо гаднын жуулчдыг авчирдаг байсан бол тус оны дундаас БНСУ руу монгол аялагчдаа гаргадаг болсон. Ингэхдээ Солонгосын Төрийн өмчит аялал жуулчлалын корпораци “KTO”-тэй хамт эрүүл мэнд, гоо сайхны аяллыг хийдэг байв. Одоо бид монголчуудын хамгийн их аялдаг Азийн бүхий л орон руу аялал гүйцэтгэж байна.
“Juneyao Air” компанийн Монгол руу хийх нислэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Манай компанийн хувьд ирэх гуравдугаар сарын 31 хүртэл хөтөлбөртэй аяллуудаа авна. Ингээд дөрөвдүгээр сараас “Juneyao Air” компанийн дамжин нислэгүүд гарах юм. Тиймээс бид холбосон аяллуудыг тус сараас гаргаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Хайнаны Саньяагаас Сингапур гэхчлэн 2-3 хотын аяллыг төлөвлөөд байна. Мөн дан билет борлуулалтыг хийнэ. Манайхан Сингапур явахын тулд Бээжингээр биш Саньяагаар дамжвал илүү өртөг багатай тусах юм.
Манай компанийн хувьд аяллуудаа маш сонирхолтой хийхийг зорьдог. Тухайн оронд очиж л байгаа юм чинь түүх соёл, ёс заншилтай нь танилцах ёстой. Очоод далайн эрэг дээр суух нь гол биш. Тиймээс манайд Вьетнамын дан Фукуокийн аялал гэж байдаггүй. Яагаад гэвэл Фукуок бол Хайнантай л ижил нэг арал.
Иймд Вьетнамын Ханой, Халонг, Фукуок гэсэн гурван хотын аяллыг гаргадаг. Учир нь Вьетнам бол Азидаа маш өндөр соёлтой орон. Ханой хотыг үзэхгүйгээр тус орны түүх соёлыг ойлгохгүй. Мөн монголчуудын нэрлэж заншсан 1000 арлын далайн аяллыг хийгээд үндсэн амрах хэсэгтээ Фукуокийг сонгодог.
Түүнчлэн тусгай сонирхолт аяллуудыг хийж эхэлсэн. Эхний ээлжинд гадны гэрэл зурагчдыг Монголдоо авчирдаг байсан бол одоо Монголын гэрэл зурагчдыг гадагшаа авч явдаг төслүүдийг эхлүүлээд байна. Тодруулбал, МГЗНХ-той хамтран 2024 онд Сингапурын аяллыг зохион байгуулсан бол ирэх тавдугаар сард Африк, аравдугаар сард Шири Ланка явахаар зорьж байна.
- Хайнан 10-аад жилийн өмнө ирж байснаас үнэхээр өөр болжээ. Хөрөнгө оруулалтыг маш сайн хийж, аялал жуулчлалыг хүчтэй хөгжүүлсэн байна. Эндхийн шилэн гүүр хүүхэд явахад тун тохиромжтой санагдлаа. Учир нь Жанжиажиэгийн шилэн гүүрээр зарим хүүхэд айдсаасаа болоод явж чаддаггүй. Тэгвэл Хайнаны шилэн гүүрээр гэр бүлээрээ явахад тун тохиромжтой юм байна.
Хайнанд үзээд явбал маш гоё үзэсгэлэнтэй газар, аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд олон байна. Цаг агаарын хувьд ч монголчуудад тун таатай байлаа. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна.
- Өнөөдрийн аялал тэр чигтээ ногоон байлаа. Өглөө цэцэрлэгээр явж, өдөр нь ууланд гараад. Энэ аяллыг сонгосон үнэхээр сэтгэл хангалуун байна. Хайнанд үзээд явбал маш гоё үзэсгэлэнтэй газар, аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд олон байдаг нь их таалагдлаа.
- Манай чуулга Хайнанд анх удаа аялахаар 25 хүний бүрэлдэхүүнтэй ирлээ. Үнэхээр сайхан цаг агаартай үед таарсан байна. Эргэж очоод энэ эрч хүчээрээ ажиллацгаах байх аа.
Бидний хувьд 2025 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл жуулчдад зориулсан тоглолттой байгаа.
Гэрэл зургийг MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!