Салют буудуулснаар гар сарвуу, нуруу нь гэмтэж суумгай болсон харамсалтай тохиолдол хүртэл бүртгэгдэж байжээ
Баяр ёслолын энэ өдрүүдэд тэсэрч дэлбэрэх бодис, салютын хэрэглээнд анхаарахыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс зөвлөж байна.
Үйлдвэрийн загвар нь тодорхой бус, гар дээрээс худалдан борлуулж байгаа, эх сурвалж нь тодорхойгүй эсвэл цахим орчинд зарж байгаа үед худалдан авахгүй байхыг санууллаа.
Тэсэрч, дэлбэрэх пиротехникийн хэрэгслийг баяр ёслолын үеэр ашигласан тохиолдолд:
- Зориулалтын дагуу тэсрэхгүй
- Агаарт хөөрөлгүй газар дээр тэсрэх
- Чиглэлээ өөрчлөх гэх мэтчилэн иргэдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулсан тохиолдлууд бүртгэгдэж байсан.
Салют буюу пиротехникийн хэрэгслээр заавал мэргэжлийн операторчид буудлага үйлдэнэ гэсэн эрх зүйн зохицуулалт бий.
Тодруулбал
- Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг мэргэжлийн хүмүүс буудуулна.
- Үйлчилгээ, хэрэглээний зориулалттай энэ төрлийн хэрэгслийг мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, зөвлөмжийн дагуу ашиглана.
Хамгийн гол нь баталгаатай, тусгай зөвшөөрөлтэй ААН, байгууллагаас салют худалдаж аваад мэргэжлийн хүний заавар зөвлөмжийн дагуу эсвэл мэргэжлийн операторчноор буудлага үйлдүүлэхийг зөвлөе.
Хэрэв цахим орчин, гудамж талбай, гар дээрээс хууль бус худалдаа эрхэлж байгааг иргэн Та мэдэж байгаа бол үүргээ биелүүлэн цагдаагийн байгууллагад мэдээ мэдээлэл өгөхийг уриалав.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
