Ерөнхий боловсролын сургуулийн нэг болон хоёрдугаар ангийн сурагчдын амралт өнөөдрөөс эхэлж байна.
Мөн 3-9 дүгээр ангийнхан энэ долоо хоногт хичээллээд амарна.
Ахлах ангийнхан энэ сарын 30-наас ирэх сарын 3-ны хооронд цахимаар хичээллээд амрах юм.
Нийслэлийн хувьд сурагчдын амралтын 2025 оны нэгдүгээр сарын 24-нийг дуустал үргэлжлээд II улирлын хичээл нэгдүгээр сарын 27-ноос эхлэх хуваарьтай байна.
Харин орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийнхны амралт нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлээд, II улирлын хичээл нэгдүгээр сарын 20-ноос эхэлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!