Уншиж байна ...
Зураг
Зураг

Тэрэлжийн зарим амралтын газар нийтийн тээврээр зориод ирсэн иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээ илэрхийлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
6 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш буюу 12 дугаар сарын 21-ний 10:00 цагаас Тэрэлж, Скай ресорт руу нийтийн тээврийн автобус явж эхлэхээр болоод буй.

Тэрэлж рүү явах автобусны чиглэл нь Офицеруудын ордноос Мэлхийн хад хүртэл байгаа юм.

Уг чиглэлд байгаа “Жигүүр”, “Домогт мэлхий хад” амралтын газрууд зориод ирсэн иргэдэд хоол цай болон буудаллах гэр, байшингийн үнэдээ тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэхээ илэрхийлжээ.

Харин тус амралтын газруудад ойр байрлах хувиараа морь, тэмээ унуулдаг иргэд ч үйлчилгээний хөлсөө бууруулж, аль болох олон иргэнийг хямд, хүртээмжтэй байдлаар амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно гэдгээ Нийслэлийн аялал жуулчлалын газарт мэдэгдсэн байна.

Сануулахад Тэрэлж рүү явах нийтийн тээврийн автобусанд том хүн 2,300, хүүхэд 1,200 төгрөг төлж явах юм.