Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрэлж, Скай ресорт руу нийтийн тээврийн автобус явах ЦАГИЙН ХУВААРЬ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Скай ресорт болон Тэрэлж рүү нийтийн тээврийн автобусаар иргэдийг цэвэрт агаарт гаргах шийдэлд хүрснийг мэдээлж байв.

Дээрх хоёр чиглэлд ирэх Бямба/2024.12.21/ гарагаас тус бүр хоёр автобус үйлчилгээнд явах цагийн хуваарийг гаргасан байна.

Тодруулбал Тэрэлж рүү Офицеруудын ордноос 10:00-21:20 цаг хүртэл дөрвөн удаа, Сүхбаатарын талбайгаас Скай ресорт цанын бааз руу 10:00-19:27 цаг хүртэл найман удаа нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчлэхээр болжээ.

Иргэдийн зүгээс "Автобусаар зорчих төлбөрийг 1,000 төгрөг байх" гэж саналаа өгсөн ч үнийг тогтоохоор ярилцаж байгааг эх сурвалж тодотгов.

зураг
 
зураг