Уншиж байна ...
Зураг
Зураг

Баян-Өлгийн Сагсай сумын Нэгдүгээр сургуулийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар засварлана

Г.Мөрөн, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар засварлахаар болжээ. 

Төслийг хэрэгжүүлэх гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар нар өнөөдөр гарын үсэг зурсан байна.

Уг төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн байрны дээвэр, цахилгааны шугамыг засварлах, агааржуулалтын системийг шинээр суурилуулах, дулааны шугамын болон радиаторыг солихын зэрэгцээ дотоод заслыг хийнэ. Засвар хийгдсэнээр тус сургуулийн орчин нөхцөл сайжирч 1,006 хүүхэд болон 132 багш ажилтан эрүүл аюулгүй орчинд сурч хөдөлмөрлөх нөхцөл боломж бүрдэх юм.

зураг
 

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 608 дахь, Баян-Өлгий аймагт хэрэгжих 23 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 225,711 ам.доллар юм.

 

Эх сурвалж: Япон Улсын Элчин Сайдын Яам