Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын "ESL Pro League Season 21" тэмцээн Шведийн Стокхольм хотод хоёрдугаар шатны тоглолтуудаар үргэлжилж байна.
Тус шатанд 16 баг тойргийн журмаар тоглоно. Нэг баг нийт таван удаа тоглох эрхтэй. Түрүүлж гурван удаа хожсон найман баг нь Playoffs шатанд шалгарах юм.
Ийнхүү Playoffs шатанд шалгарах эрхийн төлөө Францын "3DMAX" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар өнөөдөр тоглож, 2:0-оор хожлоо.
Манай хөвгүүд эсрэг багийн сонгосон "Dust2 map" дээр хамгаалах талаасаа эхэлж, 9:3-аар байраа сольсон. Үргэлжлүүлэн довтлох талаасаа Францын багт нэг л үе алдсанаар 13:4 онооны харьцаатай хожлоо. Энэ "map" дээр Senzu буюу М.Азбаяр 19 kill хийж, буудалтаараа бусад тоглогчдыг тэргүүлэв.
Харин өөрсдийнхөө сонгосон "Ancient map" дээр довтлох талаасаа эхэлж, 8:4-өөр байраа сольсон. Улмаар тулааны талбараа сайн хамгаалж чадсанаар 13-7 онооны харьцаатай хожлоо.
Хоёрдугаар шатны тоглолтууд дуусаагүй байгаа тул манай багийн шөвгийн наймын учраа хараахан тодорхой болоогүй байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!