Уншиж байна ...

ЗӨВЛӨГӨӨ: Ассан чүдэнзээ унтартал нь гартаа барь

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хаврын хуурайшилтын улирал эхэлж, гал түймрийн дуудлага нэмэгдэж байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газраас сэрэмжлүүлсэн.  

Хогийн цэг, айлын яндангийн цог болон хүний санаатай, санамсаргүй үйлдлээс үүдэн гал алдах эрсдэлтэйг анхааруулсан билээ. 

Ой хээрийн гал түймрийн аюул нэмэгдсэн энэ цаг үед анхаарал сэрэмжээ нэмэгдүүлж, ассан чүдэнзээ унтартал нь гартаа барих зөвлөмжийг Экологийн Цагдаагийн Албанаас хүргэж байна. 

Гал асаах нь хүний хэрэгцээ. Гэвч ассан гал таны хяналтаас гарах аюултайг санах хэрэгтэйг нэмж зөвлөв. 

Нэг га ой жилд дунджаар 5-10 тонн нүүрсхүчлийн хийг шингээж, 10-20 тонн хүчилтөрөгч ялгаруулж, биднийг цэвэр агаараар хангаж байдаг.

Таны дутуу унтраасан нэг ширхэг чүдэнз нэг га-аар ч зогсохгүй том талбайг түймэрдэх аюултайг санууллаа. 

зураг