Уншиж байна ...

“Голомт банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

СУРТАЛЧИЛГАА
23 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улс, Улаанбаатар хот - (2025.03.07) “Голомт Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 00/03 тоот тогтоолоор 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын товыг шийдвэрлэлээ.

Хурал болох огноо, байршил: 2025 оны 4-р сарын 17-ны 09:00 цагт Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд

Хурал зохион байгуулах хэлбэр: Хосолсон /танхим, зайнаас/

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр: 2025 оны 3-р сарын 22-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Голомт Банк ХК-ийн 2024 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан танилцуулга;
  2. 2024 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт;
  3. 2024 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн - Хөндлөнгийн аудитын дүгнэлт;
  4. 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн Тогтоолыг танилцуулах;
  5. 2024 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайлан. 2025 оны цалингийн төсөв;
  6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;
  7. Банкны зарласан энгийн хувьцааны тоо,ширхгийг нэмэгдүүлэх, нэмж гаргах энгийн хувьцаанаас тэргүүн ээлжид худалдан авах эрхийн тухай;
  8. Хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх тухай;
  9. Банкны дүрэм өөрчлөн батлах тухай;

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Голомт банкны 2024 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
  2. 2024 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт;
  3. 2024 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн - Хөндлөнгийн аудитын дүгнэлт;
  4. 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулах;
  5. 2024 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайлан. 2025 оны цалингийн төсөв;
  6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийн танилцуулга;
  7. Банкны зарласан энгийн хувьцааны тоо,ширхгийг нэмэгдүүлэх, нэмж гаргах энгийн хувьцаанаас тэргүүн ээлжид худалдан авах эрхийн тухай танилцуулга;
  8. Хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх тухай танилцуулга;
  9. Банкны дүрэм өөрчлөн батлах тухай мэдээлэл;

Хувьцаа эзэмшигч та 2025 оны 3-р сарын 12-ны өдрөөс хойш golomtbank.com цахим хуудсаар хандан хурлын материал, санал өгөх заавартай танилцах боломжтой болно.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар асууж тодруулах бол ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд дараах газрууд руу хандан заавар, зөвлөмж авна уу.
  • Голомт банкны лавлах дугаар: 1800-1646;
  • Голомт банкны салбар нэгжүүд;
  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
  • “Голомт Капитал” ҮЦК-ийн төв байр, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24 Парк Плэйс оффис, 4-р давхар;
  • Хурал зохион байгуулах комиссын shareholdersmeeting@golomtbank.com цахим шуудан;

Санал өгөх хэлбэр:

Хуралд зайнаас оролцох бол Хувьцаа эзэмшигчдийн хурлын шууд дамжуулалтыг үзэж, цахимаар саналаа өгөх боломжтой.

Хуралд биечлэн оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид саналаа урьдчилан өгөх боломжтой бөгөөд Голомт банкны цахим хуудсаар болон өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан өгч болно. Саналын хуудсыг 2025 оны 04 сарын 03-ны өдрөөс эхлэн 04 сарын 14-ний өдрийн 12:00 цаг цаг хүртэл хүлээн авна.

Голомт банканд итгэл үзүүлэн хамт байдаг хувьцаа эзэмшигч та бүхэндээ баярлалаа.
Олон улсын зах зээлд хамтдаа.

Холбоо барих утас: 1800-1646
Цахим шуудан: shareholdersmeeting@golomtbank.com 

Банкны тухай нэмэлт мэдээллийг дараах:

| Вэбсайт: www.golomtbank.com/investor-relations
| X: @golomtbank
| LinkedIn: www.linkedin.com/company/golomtbank
| YouTube: www.youtube.com/golomtbank  
| Facebook: www.facebook.com/Golomtbank сувгуудаар авах боломжтой. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.