Уншиж байна ...

Сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн чансаа долоогоор ахив

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ноос гаргасан чансаагаар Монголын эрэгтэй шигшээ баг 102 бичигдэж байна. Гуамыг талбайд нь хожиж, Японтой нутагтаа тун ойрхон тоглолт үзүүлсэн манай шигшээ багийн чансаа долоогоор ахисан үзүүлэлтээр тэргүүлжээ.

Тодруулбал 86.2 оноогоор тивдээ 22, дэлхийд 102 жагсаж байна.

Дэлхийн чансааг АНУ-ын баг 840.1 оноогоор тэргүүлж буй бол 761.1 оноотой Серби, 757.3 оноотой Герман нэхэж яваа.

Ази тивийг 733.1 оноогоор дэлхийн чансааны долоод яваа Австралийн шигшээ баг өнгөлж байгаа бол Япон (528.5), Шинэ Зеланд (492.4) эхний гуравт бичигдэж байна.

Харин эмэгтэй багийн чансаагаар 70 оноогоор 116 орноос 90 жагссан. Энэ нь өнгөрсөн оны наймдугаар сард гаргасан чансаанаас гурван байр ухарсан үзүүлэлт болжээ. 

 FIBA-гийн дэлхийн чансааг ЭНД дарж үзээрэй.