Уншиж байна ...

“Дижитал Концепт” ХХК: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

1. Тендерийн ерөнхий мэдээлэл:

“Дижитал Концепт” ХХК GS25 сүлжээ дэлгүүрийн 2025 онд хэрэгжүүлэх шинээр нээгдэх дэлгүүрийн бүтээн байгуулалтад оролцож, барилга байгууламжийн дотор болон гадна заслын ажил, цахилгаан болон сантехникийн далд монтаж угсралт, холболт, суурилуулалт болон тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэх тухай сонгон шалгаруулалтын санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн материал хүлээж авах хугацаа: 2025.03.26 15.00 цаг

2. Оролцогчдод тавигдах шаардлага

  1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
  2. Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-7.1 тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.
  3. Ажлын гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг tender@digitalconcept.mn и-мэйл хаягт хандаж 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 15:00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.

Тендерийг 2025 оны 3-р сарын 26-ны өдрийн 15:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд болон албан байгууллага тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

Хаяг: ХУД 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хаан банк Цамхаг, 6 давхар, Улаанбаатар хот 17010
И-Мэйл хаяг: tender@digitalconcept.mn
Утас: 80885809

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.