Уншиж байна ...

Г.Түвшинсанаа: Туул гол гэсэхээс өмнө дүүжин тээврийн зургаан тулгуур баганыг суурилуулах ажил эхэлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Яармагаас Хархорин чиглэлд явах дүүжин тээврийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэлсэн байна.

Энэ тухай тус төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа "Дүүжин тээврийн замын тулгууруудын шон суурийг суурилуулах ажил өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-наас эхэлж байна.

Яармагаас Хархорин чиглэлд явах дүүжин тээвэр нь 19 тулгуур багана, хоёр буудалтай байхаар төлөвлөгдсөн. Эдгээр 19 тулгуур баганаас Туул голын ай сав газарт зургаан тулгуур багана түрүүлж хийгдэнэ. Тодруулбал газар хөлдүү үед буюу Туул гол урсаж эхлэхээс өмнө тулгуур багануудыг суурилуулах ажил эхэлж байна.

Цаашид дүүжин тээврийн замын бүх тулгуур баганын суурийн ажил дууссаны дараа металл хийцлэл болон дээд тулгуурыг угсрах ажил эхэлнэ.

Дүүжин тээврийн барилга угсралтын ажил 2025 оны арванхоёрдугаар сард дуусаж, гурван сарын хугацаанд туршилт, тохируулга хийгдсэний дараа 2026 оны хоёрдугаар улиралд багтаан иргэдэд үйлчлэхээр төлөвлөсөн" гэж мэдээллээ.

Яармагийн Арцат буудлаас Нэгдүгээр хорооллын Хархорин зах хүртэл дүүжин тээвэр иргэдэд үйлчлэх юм байна.