Тайзны хөшиг аажмаар нээгдэж, гэрэл зөөлөн тусахад хайлаас модны дүрслэл театрын тайзнаа сүндэрлэнэ. Навчис нь зөөлөн сэрчигнэж, мөчир бүр нь түүх хүүрнэх шиг. “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг үзэгчдийг өөрийн ертөнцөд уруу татаж, хайр, хүлээлт, дурсамжийн торгон мэдрэмжүүдийг мэдрүүлнэ.
Америкийн зохиолч, реалист жүжгийн зохиолын онцгой үзэгдэл хэмээн алдаршсан Южин О’Нилийн зохиол “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдаж байна. Эртний Грекийн драмын сэтгэлгээг Америкийн нийгмийн хөрсөн дээр амжилттай буулгаж, сэтгэлзүйн сонирхолтой драм өрнүүлж чадсан хэмээн үнэлэгддэг энэхүү жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй юм.
1924 оноос хойш дэлхийн олон орны театрын тайзыг байлдан дагуулсан энэхүү алдарт жүжиг 1996 онд анх “Тамын дурлал” нэрээр УДЭТ-ын тайзнаа тавигдаж байсан билээ.
Дүрүүдэд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!