Монголын финтек салбарын тэргүүлэгч “ЛэндМН ББСБ” ХК нь олон улсын MFR үнэлгээний байгууллагаас “Харилцагчийг Хамгаалах сертификат”-ын МӨНГӨН түвшний (SILVER) стандарт хангаснаар, Монгол улсад болон Дэлхийд уг гэрчилгээг авсан анхны финтек компани боллоо.
Санхүүгийн салбарт технологийн хөгжил эрчимтэй өсөж буй энэ үед хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт юм. "Харилцагчийг хамгаалах сертификат" нь санхүүгийн байгууллагуудын ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг баталгаажуулсан олон улсын стандарт бөгөөд дараах зарчмуудыг хангахыг шаарддаг:
Ц.Ууганбаяр /“ЛэндМН ББСБ” ХК Гүйцэтгэх захирал/
“Бид санхүүгийн салбарт шинэ жишиг тогтоогч байх эрхэм зорилгынхоо хүрээнд ёс зүйтэй зээлийн бодлогыг хэрэгжүүлж, харилцагчийн эрх ашгийг хамгаалдаг болохыг энэхүү сертификатыг хүлээн авснаар баталгаажуулж байна. Бидний хувьд энэ бол шагнал биш харин амлалт юм.”
Өмнө нь "ЛэндМН ББСБ" ХК нь Сингапурын Төв Банк болон Сингапурын Финтек Холбооноос олгодог "Fintech Excellence Awards"-ийн Financial Inclusivity төрөлд эцсийн шатанд шалгарч байсан бол энэхүү сертификатыг авснаар олон улсын жишигт нийцсэн хариуцлагатай санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч гэдгээ дахин нотоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!