ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямбаяр: Хогийн цэг, айлын яндангийн цогоос үүдэлтэй гал алдах эрсдэл гарч байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хаврын хуурайшилтын улирал эхэлж, ой хээрийн түймрийн гаралт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр гал түймрийн эрсдэлийн талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр дараах мэдээллийг хүргэв. 



Тэрбээр "Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуургатай байна.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр нийт дөрвөн аймгийг хамарсан ой хээрийн хэд хэдэн дуудлага мэдээлэл ирсэн. Энэ дагуу онцгой байдал болон бусад холбогдох байгууллага үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

  • Өчигдөр Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай аймагт нийт 11 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн.
  • Он гарсаар гуравдугаар сарын 10-ны байдлаар нийт 14 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Архангай аймгийн Хайрхан суманд гарсан түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.

  • Дорнод аймгийн хэд хэдэн сум
  • Сүхбаатар аймгийн хэд хэдэн сум
  • Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт зэрэг суманд нийт 10 удаагийн түймэр бүртгэгдлээ.

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат суманд гарсан түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, холбогдох сумын мэргэжлийн анги, хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүн ажиллаж байна" гэлээ. 

Мөн "Өчигдөр нийт нутгаар хүчтэй салхитай байсан.

Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан түймэр одоо Дорнод аймгийн Матад сумын нутагт үргэлжилж шатаж байна.

Үүнийг унтраахаар зүүн бүсийн Онцгой байдлын газрын бүсийн захирагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга нар газар дээр нь удирдлага зохион байгуулалтаар хангаж байна.

  • Нийтдээ онцгой байдлын 81 алба хаагч
  • Хил хамгаалах байгууллагаас 22 алба хаагч
  • Сум орон нутгийн сайн дурын мэргэжлийн ангийн 157 алба хаагч одоогоор ажиллаж байна.

Өчигдөр газар дээрээ 6-18 метр секунд хүртэл хүчтэй салхилсны улмаас түймэр богино хугацаанд их га талбайг хамарсан.

Одоогийн байдлаар түрүүн дурдсан хоёр түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Бусад түймрийг бүгдийг нь унтраасан.

Архангай аймгийн Хайрхан, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг цурамд оруулсан. Эдгээр түймэр цааш дэлгэрэх аюул байхгүй. Бүрэн унтраахаар ажиллаж байна" гэв. 

Үргэлжлүүлэн "Өчигдрийн түймэр гарсан шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. 

Бидэнд ирсэн урьдчилсан мэдээллээр Дорнод аймгийн Булган, Чойбалсан сум болон аймгийн төвд гарсан түймрүүд нь хогийн цэгт гарсан. Мөн хоёр удаагийн түймэр нь айлын яндангийн цогоос үүдэлтэй. 

Нэг удаагийн түймэр нь айлын өвөлжөө, бууцыг санаатайгаар шатааснаас үүдэн түймэр гарсан урьдчилсан мэдээлэл бий. 

Хохирлыг урьдчилсан байдлаар тооцоход: 

Дорнод аймгийн Хөлөнбуйр сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдын нутагт нийт 22 хашаа саравч, 16 монгол гэр, хоёр автомашин, тодорхой тооны мал өртсөн мэдээллүүд ирж байна" хэмээн ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг