Өнөө шөнө буюу гуравдугаар сарын 10-11-нд шилжих шөнө Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас анхаарууллаа.
Мөн гуравдугаар сарын 11-ний өдөр Дорнодын хойд хэсгээр их хэмжээний цас орж, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20, зарим үед 24 метрийг давж ширүүсэх төлөвтэй байна.
Маргааш төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлох анхаарууллаа.
Эх сурвалж: ЦУОШГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!