Барилгын краны аюулгүй байдал алдагдаж, 500 гаруй оршин суугчтай байрны дээвэр дээрх хаягийг мөргөсөн осол гуравдугаар сарын 8-9-ийг шилжих шөнө гарсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хяналт үнэлгээний Үндэсний хорооны Ажлын албаны дарга Н.Лхагвадорж өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэрээ тус ослын учир шалтгааныг тайлбарлалаа.
Тэрбээр "Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо буюу циркийн ойр орчимд байрлалтай шинээр баригдаж буй барилгын кран салхинд хийсэж, Ub Central Residence гэх орон сууцны дээрээс унаж нэг айлын цонх хагалсан.
Бид өнөөдөр өглөө Барилга, Хот Байгуулалт, Орон Сууцжуулалтын Яамны салбарын хяналтын газраас холбогдох мэдээллийг яаралтай авч ажиллаж байна. Үндсэндээ мэргэжлийн хяналтын уялдаа холбоо алдагдсанаас шалтгаалж холбогдох байгууллагууд нэг дор бус ар араасаа цуварч очсон. Цаг хугацаа алдсан.
Салбарын яамнаас өгсөн мэдээллээр тухайн краныг баригдаж буй барилгатай бараг бэхлээгүй байсантай холбоотойгоор салхинд унасан байна. Азаар эрдэнэт хүмүүний амь нас үрэгдээгүй. Краны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг бид өгсөн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!