Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 3 сарын 11
IKON.MN
Зураг зураг

Яах гэж УИХ-ын гишүүн болдог вэ? Энэ асуултад гишүүд нийтэд дэлгэж тавьсан хөрөнгө орлогын мэдүүлэг шигээ итгэхэд бэрх үгээр хариулж чадах ч үнэндээ цаана нь ил харагдах, харагдахгүй маш том ашиг сонирхол бий. Гишүүд ч улаан цагаандаа гараад удсаныг сайдын албыг давхар хашдаг илтэд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд батална. 

ЗУРАГ 1. Ашиг сонирхолтой салбараа удирдаж буй сайдуудын жишээ: 

зураг
 

Ашиг сонирхлын зөрчил нь дэндсэн хүмүүс УИХ-д ороод үндсэн ажлаасаа илүү өөрт ашигтай зүйл, ахин сонгогдох хоёрын араас л хөөцөлдсөөр бүрэн эрхийнхээ хугацааг дуусгадаг нь бодлогын чиг баримжаа алдагдан хууль захиалгаар батлагдах, авлига газар авч УИХ-д итгэх иргэдийн итгэл буурах, улсын хөгжил удааширч, эдийн засгийг гажуудуулах зэрэг олон асуудлын эх үндэс нь болж байна. 

2023 оны ХОМ-ээр 126 гишүүний дийлэнх нь буюу 91 нь хувь эзэмшдэг бизнесийн компанитай, 102 нь тэрбумтан байгаа энэ цаг үед ашиг сонирхлын зөрчлийг ярихгүй өнгөрч болохгүй. Нэг хэсэг нь юм үзэж, нүд тайлсан, мөнгөний хороо гаргасан хүн УИХ-ын гишүүнээр ажиллах нь зөв гэж сөргүүлэн ярьж болох ч ХҮНИЙ ШУНАЛД ХЯЗГААР БАЙДАГ ГЭЖ ҮҮ? 

Одоогийн парламентад ил мэдэгдэж байгаа баримтаар чиглэлийг нь тооцохгүй зөвхөн салбараар нь үзэхэд 11 салбарт ашиг сонирхолтой, 42 хүртэл тооны компанитай ч хүмүүс байна. Ашигтай л бол эх орон байтугай эхнэрээ ч худалдах Итгэлт баяны сэтгэхүйтэй хүмүүс цэвэр ашиг сонирхлын зөрчил гаргахгүй ажиллаж чадна гэж итгэхэд бэрх.  

Улс төрөөс нийгмийн зүтгэлтэн гарах ёстой болохоос тэрбумтнууд төрөх ёсгүй. Монголын төрд олон жил бугшсаныхаа хүчинд тэрбумтан болсон хүмүүс ч бий гэдгийг тэрбумаар тоологдох хөрөнгөтэй гишүүдийн жагсаалтад толгой цохиж буй 16-20 жилийн турш сонгогдсон гишүүд батална.

ЗУРАГ 2. 126 гишүүнийг хөрөнгөөр нь эрэмбэлбэл тасралтгүй 20 жил сонгогдсон Б.Чойжилсүрэн 6-т, С.Бямбацогт 9-т, 16 жил сонгогдсон Л.Энх-Амгалан 11-т жагсаж байна. 

зураг
 

УИХ-ын гишүүн гэдэг хүн болгоны хүсээд байх тийм амархан ажил гэж үү? Яагаад хамаг хүч, хөрөнгөө тавин чичирч 10, 20 жилийн турш сэнтий суудлаасаа ховхрохгүй байна вэ? Хариулт нь АШИГ СОНИРХОЛ гээд хэлчихэд буруудахгүй биз. 2020 онд сонгогдсон парламентын гишүүдийн хөрөнгө орлого УИХ-ын гишүүн болсноос нь хойш хоёрхон жилийн дараа нийтэд нь тооцож үзэхэд ₮40 ТЭРБУМААР өссөн байдаг. Энэ бол мөсөн уулын орой буюу цаасан дээрх л тоо. Үүний цаана хэдээр өссөнийг харах ил тод мэдээлэл байхгүй учир хяналт тавьж, хариуцлага тооцож чадахгүй байгаа нь харамсалтай. УИХ-ын гишүүдийн ХОМ болон хууль батлах үйл ажиллагаа, төрийн шилэн данс зэрэг мэдээлэл маш ил тод, ойлгомжтой болсон цагт УИХ-ын гишүүнээр ажиллах хүн олдох болов уу? 

Ил тод байдалд ямар асуудал байгаа талаар хөндөхөөс өмнө УИХ-ын одоогийн 126 гишүүдийн ашиг сонирхолтой салбаруудтай танилцацгаая. 

УИХ-д өөрөө болон хамаарал бүхий этгээд нь ашгийн төлөө компанид 10 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшиж буй нийт 91 гишүүн байна. Тус гишүүдийн компанийн мэдээллийг үйл ажиллагааны чиглэлийн кодоор нь ялган ашиг сонирхолтой салбаруудыг нь тодорхойлоход “Бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний” салбарт хамгийн олон буюу 77 УИХ-ын гишүүн ашиг сонирхолтой байна. Үүн дотор УИХ-ын гишүүдийн хамгийн их үйл ажиллагаа эрхэлж буй чиглэл нь төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа болон гадаад, дотоод худалдаа, худалдааны зуучлал байгаа юм. 

Үүний дараагаар “Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа”-ны салбарт 46 УИХ-ын гишүүн ашиг сонирхолтой байна. Нарийвчилбал тус салбар дотроо аялал, жуулчлал, тоног төхөөрөмжийн түрээс зэрэг чиглэлд түлхүү ашиг сонирхолтой байна. 

“Боловсруулах үйлдвэрлэл”-ийн салбарт 32, Мэдээлэл, холбооны салбарт 30, Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 26, Барилгын салбарт 23 УИХ-ын гишүүн ашиг сонирхолтой байгаа нь гишүүдийн хамгийн их ашиг сонирхолтой салбарууд болж байна. 

ГРАФИК 1: УИХ-ын гишүүдийн ашиг сонирхолтой салбаруудыг ангилав. Нэг чиглэлийн цэг дээр дарж тус салбарт ашиг сонирхолтой гишүүдийн нэрсийг хараарай. Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн мэдээллийг нь харах бол гишүүний нэр рүү сумаа чиглүүлээрэй.  

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нь хамгийн олон буюу 11 салбарт ашиг сонирхолтой байна. Түүний дараа Д.Амарбаясгалан, Х.Баттулга, Э.Батшугар, Х.Ганхуяг, Н.Номтойбаяр нарын гишүүд есөн салбарт ашиг сонирхолтой байгаагаар удаалж байна. 

ГРАФИК 2: УИХ-ын гишүүдийн ашиг сонирхолтой салбарын тоо болон компанийн мэдээллийг харууллаа. Зураг дээр нь дарж тухайн УИХ-ын гишүүний компанийн мэдээлэл болон ашиг сонирхолтой салбаруудыг хараарай. 

Харамсалтай нь дээрх тоон баримтууд заримынх нь хувьд зүгээр л цаасан дээрх буюу өөрсдийнх нь нийтэд ил гаргаж болно гэж тодорхойлсон л мэдээлэл юм. Зарим гишүүдийн ХОМ-ээс нь ашиг сонирхолтой салбарыг нь төвөггүй тодорхойлж болохоор байгаа бол заримынх нь хувьд маш бүрхэг байна. Тодруулбал ашиг сонирхолтой салбарыг нь ангилах явцад хоёроос дээш удаа сонгогдсон гишүүд эзэмшдэг компанийнхаа мэдээллийг нуух, илт буруу ташаа мэдээлэх зэрэг зөрчил их байв. Шинэ гишүүдийн хувьд энэ байдал нь харьцангуй бага байна. 

УИХ-ын гишүүний гаргасан ашиг сонирхлын зөрчилд хариуцлага тооцохын тулд хяналт тавих ёстой, хяналт тавих нөхцөлийг ИЛ ТОД байх явдал бүрдүүлж өгнө. Гэтэл хоорондоо салшгүй холбоотой энэ үйл явцад хамгийн их цаг хугацаа авч тээг болж буй зүйл нь нээлттэй бус байдал болон нээлттэй гэх мэдээлэл нь итгэхэд бэрх, төөрөгдүүлж дүр эсгэсэн байдалтай байгаа явдал юм.  

1.Мэдээлэл олж авах явцыг албаар хүндрүүлж байна

УИХ-ын гишүүдийн хувь эзэмшиж буй компанийн мэдээллийг илүү нарийвчилж хайх явцад ХОМ дээрх нэр нь Улсын бүртгэлээс зөрөх, том жижиг үсэг, зай авах, зураас татах зэргийг зөрүүлэх, бичихгүй орхих төдийд л мэдээлэл нь олдохгүй байх тохиолдол олон байв. Улсын бүртгэлийн хайлтын системийн алдаатай, төвөгтэй байдал ч үүнд нөлөөлж байлаа. Нээлттэй мэдээллийн сангаас татаа тунгаадаж байж мэдээлэл олж авч байна гэсэн үг. 

Түүнчлэн төр ил тод байх ёстой зарим мэдээллээ мэдээлж байгаа ч тэдгээрийг нэг дороос харах боломж хомс, заавал олон төрлийн сайт, цэс ухаж байж олж байгаа нь албаар төөрөгдүүлж, мэдээллийг нууж байна гэж хардах нөхцөл мөн юм. Тухайлбал хөрөнгө орлогын мэдээллийг xacxom.iaac.mn сайтаас, ирц, өгсөн санал зэргийн мэдээллийг парламентын үндсэн сайтын өөр олон цэс дундаас ухаж байж олох жишээтэй. Олсон ч цаг тухайдаа мэдээлээгүй байх нь олонтоо тохиолдоно. 

Бүх нийтийн өмнө дэлгээтэй ном шиг байх ёстой хүмүүсийн мэдээлэл ил тод байгаа нэртэй худал дүр эсгэсэн байдгийг уг жишээнээс харж болно. Хайнга хандсан гэхээс илүү албаар гэвэл илүү зохих биз. Цаашлаад тухайн гишүүний хувь эзэмшиж буй компани нь төрийн тендерт оролцдог эсэх, төрийн бодлогоос хамааралтай салбарт үйл ажиллагаа явуулдаг эсэхийг тодруулах шаардлагатай. Гэтэл бүх зүйлээ шилэн байлгах ёстой төрийн мэдээлэл бүрэн ил тод биш хэвээр л байна. 

  • IRIM судалгааны хүрээлэнгээс 2020 онд хийсэн судалгаагаар 86 төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдлын үнэлгээ дунджаар 54% буюу "сул" түвшинд байна гэж дүгнэсэн.
  • 2021 онд 88 төрийн байгууллагын цахим ил тод байдлын ерөнхий индекс 0.602 буюу мөн "сул" түвшинд байгааг харуулсан байна.

"Шилэн дансны тухай" хууль хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой ахиц гарсан ч зарим төрийн байгууллагууд мэдээллээ бүрэн бус, эсвэл хугацаа хоцроож байршуулдаг зэрэг асуудлаас үүдэж дээрх мэдээллүүдийг олж авах явцыг төвөгтэй болгож байна. 

Угтаа УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын тухай мэдээлэл нь заавал тухайн гишүүн ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилд орооцолдож байж ил гарах ёстой нууц мэдээлэл биш. Хэнбугай ч орж хараад ойлгочхоор маш ойлгомжтой мэдээлэл байх ёстой юм. Өдөрт 4.9 сая хүн зочилдог гэх парламентын албан ёсны вэб хуудас дээрх УИХ-ын гишүүдийн мэдээлэл нь алдаг оног, худлаа үнэн намтраас цааш хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Тус мэдээлэл дотор тухайн гишүүний намтраас гадна хөрөнгө орлогын мэдүүлэг, улс төрийн үзэл баримтлал, сонгуулийн түүх, ашиг сонирхолтой салбарын мэдээлэл, санаачилсан хууль, өгсөн санал, ирц зэрэг зүйлс байвал иргэд, болон хяналт тавих ёстой байгууллагууд мэдээллээ ил тод авч чадна. Сайтынхаа хандалтын тоог хүртэл илт худал мэдээлж байгаа парламент өөрсдийнхөө мэдээллийг үнэн зөв, нээлттэй байлгаж чадахгүй байх нь ч аргагүй юм. 

Энгийн ажилд ороход хүртэл гурван үеийн намтар бичүүлдэг нь хэвээр атал улс орны чухал асуудлыг шийдэх, хууль тогтоох дээд байгууллагад ямар ашиг сонирхол, үүх түүх, үзэл баримтлалтай хүн ажиллаж байгаа нь төрийн нууц аятай л байдаг нь ашиг сонирхлын зөрчил гаргахыг улам өөгшүүлж байна. УИХ-ын гишүүн болох мөнгөний шалгуур нь үнэтэй ч үзэл санааны шалгуур нь дэндүү хямдхан аж. Нэгэнт үзэл санаагүй асар их ашиг сонирхолтой хүмүүст нууж хаах юм их байх нь ойлгомжтой. 

2. Одоогийн тогтолцоонд ашиг сонирхлын зөрчлийг далдлах боломж олгож буй олон цоорхой байна 

Ил тод байдал шат шатандаа хангагдахгүй байгаагаас үүдэж зөвхөн ХОМ-ээр тодорхойлогдохгүй ашиг сонирхлын зөрчлүүд үүсэж буйг дараах гурван жишээгээр тайлбарлая. 

Ашиг сонирхлоо илтэд нууж, мэдээлэхгүй байх 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёр компанид хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн. Гэтэл түүний 100 хувь эзэмшиж буй Газар ХХК нь Газар Капитал Партнерс ББСБ, Газар Шилтгээн ХХК, Газар Агро ХХК, Буудай Зочид Буудал гэсэн дөрвөн охин компанитай ч нээлттэй мэдээлэлд толгой компани болон нэг охин компаниа л мэдүүлсэн байна. Хувь эзэмшдэггүй гэх шалтгаанаар мэдүүлээгүй байж болох ч 100% эзэмшдэг Газар ХХК нь охин компаниудынхаа үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлж болзошгүй. Иймд ашиг сонирхлыг нь бүрэн тодорхойлохын тулд энэ тухай мэдээллээ ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгах ёстой. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй Газар Агро ХХК нь хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Иймд тус салбарт ашиг сонирхолтой хүн сайд хийж байна гэсэн үг юм. Үүнийгээ илтэд нууж байгаа нь тухайн сайдыг ашиг сонирхлын зөрчил гаргах эсэхийг хянах боломжгүй болгож байгаа юм. 

Удирдаж буй салбар нь өөрийнх нь хувийн үйл ажиллагаа явуулж буй салбартай шууд холбогдох

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 42 компани эрчим хүчнээс өөр долоон салбарт үйл ажиллагаагаа явуулж буй нь өнгөц харахад түүнд ямар ч ашиг сонирхол байхгүй мэт харагдана. 

Гэвч түүний эзэмшиж буй Хурд Группийн шинээр барьж буй орон сууцны хорооллууд цахилгаан, дулаан, усан хангамжийн төвлөрсөн шугамд холбогдох шаардлагатай. Үүнийг хариуцдаг гол байгууллагууд нь Эрчим хүчний яамны харьяа ТӨҮГ-ууд байдаг. Сайдын удирдаж буй яам нь энэ үйл явцад бодлогоор болон санхүүжилт, шийдвэр гаргалтаар шууд нөлөөлөх боломжтой. 

Төрийн хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтаар эрчим хүчний сүлжээг хөгжүүлэх нэрийдлээр хувийн бизнестээ ашигтай шийдвэр гаргах магадлалтай. Эрчим хүчний сайдын хувийн компани нь эрчим хүчний хангамжтай шууд холбоотой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нь бодит ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл юм. 

Улсын бүртгэл дээрх компанийн үйл ажиллагааны ангилал зөрүүтэйгээс болж төөрөгдөл үүсэх  

Боловсролын сайд П.Наранбаяр нь сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Фэликс Нэтворк ХХК-д хувь эзэмшдэг ч тус компанийн улсын бүртгэл дээрх үйл ажиллагааны чиглэлийн код нь 96 буюу арьс, ширэн болон үслэг эдлэлийн хими цэвэрлэгээ, үсчин, гоо сайхны салоны бусад үйлчилгээ, оршуулга, түүнд холбогдох үйл ажиллагаа, хувийн болон өрхийн хэрэглээний барааны засвар, үйлчилгээ гэсэн чиглэлд хамаарч байгаа юм. Угтаа сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг компани нь 85 кодтой боловсролын салбарт хамаарагдах ёстой. Тус компани нь боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буйг Архангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн ЭЕШ-д бэлтгэх төсөлд тендер авсан мэдээлэл нь баталж байна. 

Гэтэл ангиллын мэдээлэл зөрүүтэйгээс болж сайдын ашиг сонирхлыг боловсролын салбарт байна гэж шууд тодорхойлох боломжгүй болгож байгаа юм. Бичиг баримтын алдаа эсвэл санаатай өөрчлөлт аль нь ч байсан энэ нь Улсын бүртгэлийн байгууллага болон бусад хяналтын механизмууд компаниудын үйл ажиллагааны бодит чиглэлд нийцсэн эсэхийг хангалттай шалгаж байна уу? Тухайн гишүүн албаар үйл ажиллагааны чиглэлээ худал мэдээлж байна уу? зэрэг ил тод байдлыг хүндрүүлж буй олон асуудал урган гарч ирж байна. 

Дээрх жишээнүүдээс харахад ХОМ нь төрийн албан тушаалтнуудын ашиг сонирхлыг тодорхойлох гол хэрэгсэл боловч зөвхөн түүнд найдах нь хангалтгүй байгааг харуулж байна. Охин компаниуд болон холбогдох бизнесүүдээ мэдүүлээгүй тохиолдолд нээлттэй мэдээллээс хайж олоход хүндрэлтэй байх, хувийн бизнес нь төрийн бодлого, хөрөнгө оруулалттай огтлолцох үед зөрчил үүсгэх эрсдэл өндөр байх, төрийн нээлттэй мэдээллийн сангийн зөрүүтэй, дутуу мэдээлэл нь ил тод байдлыг бууруулах зэрэг алдаа дутагдал байгаа юм. Эдгээр нь одоогийн тогтолцоонд ашиг сонирхлын зөрчлийг далдлах боломж олгож буй олон цоорхой байгааг харуулж байна. 

ХОМ болон нээлттэй нэртэй мэдээллийн сангууд хэлбэр төдий болжээ. Хэлбэр төдий зүйлээс ашиг сонирхлыг шууд тодорхойлох учир дутагдалтай. Иймд бодит байдал дээр илүү нарийн мэдээллийг зөвхөн сургаар л олж авч байна. ХОМ бодитой, үнэн зөв байх нь ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх эхний бөгөөд хамгийн чухал алхам юм. Хэрэв энэ шатандаа гишүүд бодит мэдээлэл өгч, бүх хувь эзэмшлээ үнэн зөв мэдүүлбэл дараах хяналтын механизмууд илүү үр дүнтэй ажиллах боломжтой болно.

  • Гишүүдийн компани улсын санхүүжилттэй төсөл, тендерт оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй тендер олгогдсон эсэх, 
  • Гишүүн өөрийн хувийн үйл ажиллагааныхаа чиглэлтэй холбоотой хууль тогтоомжийн санал хураалтад оролцсон эсэх

Түүнчлэн ХОМ-ээр тодорхойлогдохгүй ашиг сонирхлын зөрчлийг олж илрүүлэн нээлттэй болгох механизм огт байхгүй байгааг анхаарах хэрэгтэй байна. 

Саяхан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Худал мэдээлэлтэй тэмцэх төвтэй болно гэж мэдэгдсэн. Хоржоонтой нь төр үнэхээр худал мэдээллийн асуудалд санаа зовниж байгаа бол эхлээд өөрсдөө бүрэн нээлттэй болохоосоо эхлэх хэрэгтэй. Төр өөрөө маш хаалттай, нэг талаараа худал мэдээлэл түгээж байж, “тэмцэнэ” гэсэн уриа лоозонгийн доор хяналтаа тогтоох нь утгагүй юм. 

3. Монголын УИХ-ын нээлттэй системд дутагдаж буй гол зүйлс болон хэрхэн сайжруулж болох вэ? 

Аливаа асуудлыг эхлэлээс нь л зөв байлгах ёстой. Заавал нэгдсэн мэдээллийн сан зэрэгт баригдалгүйгээр УИХ гишүүн өөрийнхөө болон улс төрийн үйл ажиллагааныхаа мэдээллийг дор бүр нь хэн нэгнээр шахуулж шаардуулалгүйгээр мэдээлдэг болох жишгийг тогтоож болох юм. 

Цаашлаад олон улсын сайн туршлагуудаас жишээ авч болно. Шведийн жишээнээс харахад тус улсын улс төрчдийн ил тод байдлыг хангуулах зорилготой өндөр түвшний “riksdagen” гэх мэдүүлгийн систем нь ардчиллынх нь үндсэн тулгуур багануудын нэг гэж тооцогддог байна. 

Тус сайтыг Монголын Хacxom.iaac.mn болон Parliament.mn сайттай харьцуулж үзье. /Тухайн сайтад байх шаардлагагүй мэдээллийг Х-р тэмдэглэсэн болно./

Нийтлэг мэдээлэл ба цар хүрээ

Гишүүдийн намтар, боловсрол, туршлага

ХАСХОМ (Монгол)

Х

УИХ-ын вэбсайт (Монгол)

Байгаа боловч хязгаарлагдмал, цөөхөн мэдээлэлтэй.

Riksdagen (Швед)

Байгаа, маш дэлгэрэнгүй

Хөрөнгө, орлогын мэдүүлэг

ХАСХОМ (Монгол)

Байгаа (жилийн орлого, эзэмшил, хадгаламж, зээл гэх мэт) Гэхдээ орлогын эх үүсвэр нь хаанаас тухай нарийн мэдээлэл байхгүй. 

УИХ-ын вэбсайт (Монгол)

Байхгүй

Riksdagen (Швед)

Байгаа, ашиг сонирхлын бүртгэлтэй хамт

Ашиг сонирхлын мэдүүлэг

ХАСХОМ (Монгол)

Зөвхөн ямар компанид хувь эзэмшиж буй тухай л мэдээлэл бий. Тэр компани нь ямар салбарт хамаарах зэрэг мэдээлэл байхгүй.

УИХ-ын вэбсайт (Монгол)

Байхгүй

Riksdagen (Швед)

Байгаа (ямар байгууллагатай холбоотой, гишүүнчлэлтэй эсэх гэх мэт)

Төрийн санхүүжилт, хангамж

ХАСХОМ (Монгол)

Х

УИХ-ын вэбсайт (Монгол)

Байхгүй

Riksdagen (Швед)

Байгаа (гишүүдийн цалин, урамшуулал, зардлын хяналт)

Санал хураалтын мэдээлэл

ХАСХОМ (Монгол)

Х

УИХ-ын вэбсайт (Монгол)

Байгаа боловч далд олоход төвөгтэй. Нэг дор биш. Өөр цэсэд байршдаг.

Riksdagen (Швед)

Байгаа (хэн, ямар санал өгсөн, тайлбартай)

Хууль санаачилсан байдал

ХАСХОМ (Монгол)

Х

УИХ-ын вэбсайт (Монгол)

Байгаа боловч бүрэн бус

Riksdagen (Швед)

Байгаа (бүрэн ил тод, дата хэлбэрээр ашиглах боломжтой)

Төсөв, төрийн зарцуулалт

ХАСХОМ (Монгол)

Х

УИХ-ын вэбсайт (Монгол)

Байхгүй

Riksdagen (Швед)

Байгаа (хувь гишүүнд хамаарах төсвийн задаргаа)

Өгөгдөл татах, ашиглах API

ХАСХОМ (Монгол)

Байхгүй

УИХ-ын вэбсайт (Монгол)

Байхгүй

Riksdagen (Швед)

Байгаа (судлаачид, сэтгүүлчдэд нээлттэй)

Нийтлэг мэдээлэл ба цар хүрээ

ХАСХОМ (Монгол)

УИХ-ын вэбсайт (Монгол)

Riksdagen (Швед)

Гишүүдийн намтар, боловсрол, туршлага

Х

Байгаа боловч хязгаарлагдмал, цөөхөн мэдээлэлтэй.

Байгаа, маш дэлгэрэнгүй

Хөрөнгө, орлогын мэдүүлэг

Байгаа (жилийн орлого, эзэмшил, хадгаламж, зээл гэх мэт) Гэхдээ орлогын эх үүсвэр нь хаанаас тухай нарийн мэдээлэл байхгүй. 

Байхгүй

Байгаа, ашиг сонирхлын бүртгэлтэй хамт

Ашиг сонирхлын мэдүүлэг

Зөвхөн ямар компанид хувь эзэмшиж буй тухай л мэдээлэл бий. Тэр компани нь ямар салбарт хамаарах зэрэг мэдээлэл байхгүй.

Байхгүй

Байгаа (ямар байгууллагатай холбоотой, гишүүнчлэлтэй эсэх гэх мэт)

Төрийн санхүүжилт, хангамж

Х

Байхгүй

Байгаа (гишүүдийн цалин, урамшуулал, зардлын хяналт)

Санал хураалтын мэдээлэл

Х

Байгаа боловч далд олоход төвөгтэй. Нэг дор биш. Өөр цэсэд байршдаг.

Байгаа (хэн, ямар санал өгсөн, тайлбартай)

Хууль санаачилсан байдал

Х

Байгаа боловч бүрэн бус

Байгаа (бүрэн ил тод, дата хэлбэрээр ашиглах боломжтой)

Төсөв, төрийн зарцуулалт

Х

Байхгүй

Байгаа (хувь гишүүнд хамаарах төсвийн задаргаа)

Өгөгдөл татах, ашиглах API

Байхгүй

Байхгүй

Байгаа (судлаачид, сэтгүүлчдэд нээлттэй)

Ашиг сонирхлын бүртгэл байхгүй

  • Шведийн Riksdagen нь улс төрчдийн зөвхөн хөрөнгө, орлогыг бус, ямар компанид хувь эзэмшдэг, ямар ТББ, холбоонд харьяалагддаг, ямар байгууллагаас санхүүжилт авсан зэргийг нээлттэй харуулдаг.
  • Монголын ХАСХОМ нь зөвхөн хөрөнгө, орлого харуулдаг ч ашиг сонирхол, бизнесийн нөлөөллийг нарийн ил болгодоггүй буюу хувь эзэмшиж буй компани нь ямар салбарт хамаарч буй зэрэг мэдээлэл байхгүй байна. Түүнчлэн зарим тохиолдолд хувь эзэмшлийн мэдээлэл нь тодорхойгүй байна. Хувь эзэмшиж буй компани нь гишүүний ямар хамаарал бүхий этгээд буюу эхнэр, нөхөр, ах, дүү алиных нь компани тухай мэдээлэл байхгүй.

Иймд ашиг сонирхлын бүртгэлийг нэмэх, гишүүдийн харьяалагддаг байгууллага, хувь эзэмшдэг бизнесүүдийг илүү ил тод болгох хэрэгтэй байна. 

Санал хураалтын мэдээлэл байхгүй

  • Шведийн систем нь улс төрчдийн өргөн барьсан хууль тогтоол, хуулийн төслүүдэд хэрхэн санал өгсөн, ямар байр суурьтай байсан зэргийг тодорхой харуулдаг. Хэлсэн үг, хэлэлцүүлгийн дэлгэрэнгүй тэмдэглэл, видеог хүртэл гишүүн тус бүрийн мэдээлэл дээр нэмж оруулдаг байна. 
  • Харин Монголд гишүүн ямар хууль батлахад дэмжсэн эсэхийг харах боломж хязгаарлагдмал буюу байгаа хэдий ч нэг дор биш учир олоход төвөгтэй. Олдсон ч мэдээлэл нь дутуу байна. 

УИХ-ын вэб сайтад гишүүн бүрийн санал өгсөн мэдээллийг нэмэх, архивжуулах, дата хэлбэрээр ашиглах боломжтой болгох хэрэгтэй. 

Хууль санаачилсан байдал, хамаарал байхгүй 

  • Шведийн системд улс төрчдийн өргөн барьсан хуулийн төслүүд, хэлэлцүүлэгт оролцсон байдал, бизнесийн эрх ашигтай холбоотой эсэх мэдээлэл тодорхой байна.
  • Монголд УИХ-ын гишүүдийн санаачилсан хууль нь тэдний хувийн бизнестэй хэрхэн уялдаж буйг харах боломжгүй байна.

Гишүүний бизнесийн оролцоо, хууль санаачилсан байдал хоорондын уялдааг ил тод харуулах хэрэгтэй байна. 

Төрөөс олгож буй зардал, урамшуулал ил тод бус

  • Шведийн системд төрөөс УИХ-ын гишүүдэд олгож буй цалин, урамшуулал, албан томилолт, туслахуудын цалин, оффисын зардал зэргийг олон нийт хянах боломжтой байдаг. 
  • Монголд УИХ-ын гишүүдийн хувийн хөрөнгө ил боловч улсын төсвөөс тэдэнд олгож буй зардал ил тод биш.

УИХ-ын гишүүдийн цалин, албан зардал, төсөв, хангамж зэргийг ил тод мэдээлэх.

Нээлттэй өгөгдлийн платформ, API байхгүй

  • Riksdagen системийн өгөгдлийг автоматаар татах боломжтой API системтэй тул судлаачид, сэтгүүлчид мэдээллийг шууд ашиглах боломжтой байна. 
  • Монголын УИХ, ХАСХОМ-ийн сайтууд зөвхөн вебээр харагдахуйц мэдээлэлтэй, дата хэлбэрээр татах боломжгүй байгаа нь мэдээллийг нэгтгэн боловсруулах явцыг төвөгтэй болгож байна. 

Иймд өгөгдлийг Excel, JSON, API хэлбэрээр татах боломжтой болгох. Ингэснээр Монголын төрийн ил тод байдал сайжирч, олон нийт болон сэтгүүлчид улс төрчдийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, хялбар хянах боломжтой болох юм. 

Швед улс дэлхийн хамгийн бага авлигатай орнуудын нэг юм. Тус улсын иргэдийн улс төрчдөдөө итгэх итгэл нь өндөр бөгөөд иргэд тэднийг хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргахгүй гэж үздэг. Ил тод байдлын ачаар лобби бүлгүүдийн нөлөө хязгаарлагдаж, ашиг сонирхлын зөрчил буурсан гэж үздэг аж. Энэхүү систем нь Швед улсыг ил тод байдал, хариуцлагатай байдлын соёлоор авлига болон ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэж байгааг харуулж байна. 

Харин Монголд дээр дурдсан алдаа дутагдлыг засаж сайжруулах ажлыг төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд төрөөс илүү сайн гүйцэтгэж байна. Үүнийг Бодлогод залуусын хяналт ТББ, Цогц хөгжлийн үндэсний төв ИНБ зэргийн хөгжүүлсэн Open Data Lab Mongolia.mn, Uih.mn зэрэг сайтуудаас харж болно. Тэд өмнө нь далд байдаг байсан төрийн олон төрлийн мэдээллийг ил тод болгож чадсан юм. Жишиг нээлттэй мэдээллийн санг төр биш эдгээр байгууллагууд илүү сайн хөгжүүлж байна. 

ИНБ болон ТББ-уудын нэгтгэн мэдээлж буй нээлттэй мэдээллийн үндсэн эх сурвалж нь төр болох учир өөрсдөө ил тод, ойлгомжтой мэдээлж чадахгүй байгаа мэдээллээ цаг тухайд нь өгч хамтран ажиллах механизм чухал байна. Нөгөө талдаа энэ нь угтаа төрийн л хийх ёстой ажил учир төр өөрөө сайн системтэй болох хэрэгтэй. Хийж чадахгүй байгаадаа биш дургүйд хүчгүй гэдгийг сүржин нэртэй ШИЛЭН сайтууд нь батална. Иймд шилэн сайтууд нь шилний цаанаас бялуу долоолгож буй мэт худал хэлбэрээс цаашгүй байгаад анхаарч засаж сайжруулан олон хэрэггүй сангаас илүү нэгдсэн сантай болбол илүү үр дүнтэй байдгийг Шведийн жишээ харуулж байна.

Иргэн нэг ажил бүтээх гэж олон бичиг цаас хөөцөлдөн нааш цааш явдаг ажил цахим дээр ч ялгаагүй адилхан байна. Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ гэгч том асуудлын хамгийн эхний шат болох ИЛ ТОД байдал хангагдахгүй нь улмаас дараагийн шатны асуудлууд ёс журмынхаа дагуу ажиллахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
129
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
73 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [157.15.7.102] 2025/4/14
Танай намын Д.Ганмаа гишүүн нэг ч харагдахгүй юм. Харварддаа ажиллаад л байгаа юм биш үү? УИХ-ын гишүүн зайнаас ажиллаж болдог уу?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.17] 2025/4/11
Ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүсийн буруу биш, харин тийм хүмүүсийг сайдаар томилсон Ерөнхий сайд хэмээх тэнэг бандийн л буруу!!! Энэ хэд дотроос Наранбаяр л хамгийн цэвэр нь юм байна дөө! Хувьцаа эзэмшигч бол хаа ч байдаг л юм чинь?!!
1 | 1 Хариулах
Зочин [103.212.116.30] 2025/4/10
Энэ баян гмшүүд улс төрөөс холдож бизнесээ шинэ түвшинд гаргаж шинэ техник технологи нэвтрүүлж залуучуудыг мэргэшүүлж хөгжилд хувь нэмэр өолох хэрэгтэй УИХ д нийгмийнн сэтгэхүйтэй олны төлөө зүрх сэтгэл нь өвддөг өндөр боловсролтой шударга хууль боловсруулах чадвартай баых хэрэгтэй Эрх баригчид юуны өмнө ямАН ы дарга нар энэ чиглэлд хувьсгал хийх хэрэгтэй Чадахгүй эсвэл хүсэхгүй бол огцорсон нь дээр
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.30] 2025/4/10
Сэтгүүл зүй ийм л баймаар Батчимэг жишиг тогтоож байна
0 | 0 Хариулах
ЗОЧИН [202.179.24.143] 2025/4/9
БАРИЛГА АСИЦАСЫН НӨХДҮҮД 4 ӨДӨР ЧУУЛЖ БАЙНА ГЭНЭЭ ГАДНЫХАН ӨГӨӨШ ТАВЬЖ БАЙГААД ЗАГАС БАРЬДАГ ШИГ МОНГОЛЫН БАЯЛАГИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭРЭЭР ЦӨЛМӨХ ГЭЖ БАЙНА ДАА. ЭНЭ ДЭЭРХ НӨХДҮҮД ЮУ БОДОЖ ХАРДАГ БОЛ ДАВААНЫ ЦААДАХЫГ ХАРЖ ШАТРЫН НҮҮДНЛ ЧАДАХ ОЮУН УХААН ЧАДАЛ БАЙНА УУ? МӨНХИЙН МОНГОЛЫГ УЛСЫГ ЦОГЦЛООХГҮЙ БОЛ ТЭДНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭРЭГГҮЙ ЮМ БИШҮҮ. ЭХ ОРОН ГАЗАР ШОРОО МИНЬ УЙЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. АРД ТҮМЭН МИНЬ ЦУТАРЧ БАЙНА ХООЛОНД АЛАЛЦАЖ БАЙНА. ЯГ ОРДОНЫХОО УРД ХИЙДЭГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ. АРАЙ Л БИШЭЭ.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.240] 2025/3/25
ТӨРӨӨС ТӨРСӨН ОЛИГАРХ АВИЛГАЧДЫГ САЙН БИЧСЭН БАЙНА
0 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2025/3/21
uneher sain sudalgaa hiij, eh survaljtai beltgejee. batchimeg tand bayarlalaa, mongoliin setguulzui bur bas uhchiheegui l yum bna
2 | 0 Хариулах
Зочин [103.50.206.203] 2025/3/20
nogoo hed n eniig unshaad ene setguulchiig barivchlaad hereg tohood shaahwidee
0 | 0 Хариулах
Зочин [202.179.24.247] 2025/3/17
Монголын хамгийн эмгэнэлтэй асуудал нь төрийн албаны томчууд буюу хамаарал бүхий хүмүүс нь том бизнесүүдийг авцан ямарч хамааралгүй хүмүүсийн бизнес дампуурч ашиггүй явдаг ард түмнийхээ боломжийг бүгд хаасан мөртлөө татвараар дарамталдаг нь үнэхээр ойлгомжгүй би Монгол эх орондоо хайртай энэ газар шороогоо хэвээр нь хамгаалж зөв менежменттэй харьцаатай байхаар авч явах нь чухал цөөхөн байх тусмаа бидний дархлаа илүү хамгаалалттай байх ёстой улс төрчид биш ард түмэн гэхдээ улс төрчид дор хаяж 3-аас гадаад хэлтэй эдийн засгийн дайны аманд орж болохгүй хамгаалалт байх ёстой.
0 | 0 Хариулах
Зочин [86.111.137.97] 2025/3/16
Shuuh prokuror ni tsebersheegui tsagt oilgomjtoi shdee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.62] 2025/3/16
Дэлгэрсайхан сайд бол арай дэндүү эрх ашгийн зөрчилтэй юмаа, хувьдаа төмөр замтай тэгээд тээвэр хийнэ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.186.62] 2025/3/16
Ikon ны хамт олонд баярлалаа, зоригтой илчилсэн бн. Өөр ингэж бичиж чадах сайт байхгүй.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.216.40] 2025/3/16
10-р Богд чинь сайн хүрд эргүүлнэ шүү муусайн зарц боолууд аятайхан л бгаарай хүрд эргүүлэхгүй гэвэл бүгдийг нь цаазал.
0 | 1 Хариулах
Зочин [139.5.216.40] 2025/3/16
Наад Баттулга чинь Хятадуудад Орос ах нар аа 30н хонь буюу ОМ тарнийг өгсөн урвагч Төвдүүдээс буцааж авсан Хятадаас чинь Одоо та нарыг бүгдийг нь хүйс тэмтрэнээ Баттулгатай чинь хамт
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.91] 2025/3/15
Мөхсөн төр гэдэг нь хууль үйлчилдэггүй буунаас өөр хуульгүй байхыг хэлдэг.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.91] 2025/3/15
Хүчтэй төр гэдэг нь биеийн хүчийг хэлдэг эсэхийг мэдэхгүй гэхдээ гэмт хэрэгтнүүд улс төрд ордоггүй байх ёстой
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.159] 2025/3/15
аан. тэгээд л манхүрд боол эхийгээ харваж алдгийм байна. 🏹 төрүүлэгчийг алмой.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.27] 2025/3/15
Дээдчүүд нь ёроолгүй шуналтангууд, доодчууд нь ёроолгүй тэнэгүүд байдаг.
0 | 0 Хариулах
Зочин [202.180.219.28] 2025/3/13
super sudalgaa.
4 | 0 Хариулах
Мөнх [103.57.93.199] 2025/3/12
Нэгтгэн дүгнэхгүй л бгаа болохоос манай улс тэр чигээрээ дампуурчихаад бна. Харин хүний нийгэм амьд организм тулдаа бид хаа хүрэх, хэзээ ягтаа тулах төсөөлөлгүй явсаар бна. Украйн улс бүх юмаа алдаад байхгүй болсоны дараа жирийн иргэд нэг юм бодоцгоож магад.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.21] 2025/3/12
Setguulch Batchimeg. Congrats!
5 | 0 Хариулах
Зочин [202.9.40.251] 2025/3/12
Ёстой жинхэнэ сэтгүүлч бичжээ сэтгүүлчид ийм л байх ёстой судалгаатай баримттай.амарбаясгаланд хийх ажил маш их бна даа амаараа их сайн хийдэг хүн шиг санагдаад байдаг
11 | 0 Хариулах
Зочин [202.21.110.35] 2025/3/12
IKON yuun lag yum hiidiin
8 | 0 Хариулах
Зочин [59.153.113.200] 2025/3/12
Муу, буруу хүн байгаа л биз! Хамгийн гол нь сонирхолын зөрчилтэй хүмүүсийг сайдаар томилсон хүний л буруу шүү дээ!!! Тэр хүн хэн билээ??? Намын дарга бөгөөд ЕРӨНХИЙ САЙД!!! 2000 оноос хойш дан ийм байдлаар явж ирсэн шүү дээ!! Монгол төрийн уламжлал болтлоо хэвшсэн!! Энэ бол Н.Энхбаярын санаачлан бий болгосон "гавьяа"!!!
1 | 3 Хариулах
Зочин [86.111.137.97] 2025/3/16
Gol hun ni Elbegee ,ochirbat ,m.Enhbold,Nyamdorj,Badamjunai,C.Bayar,C,Erdenebat, Battulga gm MAN- AN buleglel shdee .
0 | 0 Хариулах
Зочин [46.212.26.96] 2025/3/12
Монголын улс төрчид яагаад ийм замбараагүй, арчаагүй худалч, луйварчид , шуналын туламууд байдаг бнаа, ёс зүйтэй бай л даа, иргэдээ, улсаа хүндлэл дээ, иргэд л таануусыг сонгож байгаа шүү дээ.
3 | 0 Хариулах
Зочин [46.212.26.96] 2025/3/12
Их хурлын даргын сонгуулийн сурталчилгаа нь эхэлчихсэн юум бишүү? Ерөнхийлөгч бно гэж үзэх нь дээ, иргэд минь
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.14] 2025/3/12
AIMAAR PZ DA NAR UMAA AMARBAYASGALAN DANHAN TOLGOIT 2 LALAR BOL IH HULGAI SHAASN PZDA ZOLBIN DANG HERO 50-EMEZMSHEED YAHARAA COVIDOOR ZOLBIN AHDAA NAAADAM YAVUULAH ERHIIG HEDEN 100 SAYAAR OGOOD UURUU HULGAI SHAAGAD BAS BOLOOGUI HUSHUU BARIH NERIIDLEER MONGOL HULGAIH SHAAH ERHTEI ZOLBIN DANH BE AAN ?
1 | 0 Хариулах
Basca Feiza [184.52.113.117] 2025/3/11
сайн байцгаана уу. "нийтлэл" гэдэг зүйлийг тэр болгонг нь уншиж дуулаад байдаггүй этгээд нь байна. Энэ удаагийн нийтлэл урьд өмнөх нийтлэлүүдээс хамаагүй дээр~хавь илүү гэж үзэхээр байна. Сэтгүүлч гэж юу~ямар бий буй байхыг харуулахад хүрсэн, сэтгүүлч гэгдэхийн судалгаа~хөдөлмөр орсон, тун дажгүй~давгүй. ГЯЛАЙЛАА, Сэтгүүлч М. БАТЧИМЭГЭЭ. Монголын минь Аху Төрд~Цаазад~Засагт ОЮУТ~ТӨРТ~УХААНТ ХҮМҮҮН ХҮН НАР БИШ, ЭСРЭГЭЭРЭЭ, ЯВУУЛЫН~ЗАЙГУУЛ, ОЛЗ ~АШИГ ХАЙСАН АМЬТАН ХҮН НАР ТЭР ЧИГЭЭРЭЭ, БИТҮҮ ДҮҮРЭЭСТЭЙ~ХАЛГИЖ~ЦАЛГИЖ~ХАХАЖ~ЦАЦААСТАЙ БУЙ БИЙ БАЙДАГ. Хэл ярианы Зүй Бус~Буруу~Зальхай~Зальжин, Бусдыг Мунхруулах~Дүйвүүлэх~Сийхгүй Худал хэлэх~ярих гэдэг нь дээд хэмжүүрийг даваад талийсан, Монгол Төрийн Хулгайчууд~Луйварчид, Албанд ч тушаалд ч мэдээлэлд хамгийн ойр буй байх гэж л, Мөнгө Угаалт~Авилга, Бузар~Булай бүрийн СҮЛЖЭЭГ МОНГОЛЫН ТӨРД БАЙЛГАХ~БИЙ БУЙ БОЛГОХ~ҮҮСГЭХ~ХӨГЖӨӨХ~ДЭГЖЭЭХ~ХАМГААЛАХ, ХУУЛЬ ЦААЗЫГ Ч ЗАСГИЙГ Ч ТИЙН БҮРЭЛДҮҮЛЭХ~ТОГТООХ. ШҮҮХ ЗАСГИЙГ МЭДЭЛДЭЭ АВАХ.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.216.40] 2025/3/16
Бутан гичий минь юү холбож бичээд бгаан хуурамчлаад, чаддын бол ЯААГ ОРИГ ЖИНХЭНЭ БУРХАНАА БУУЛГААД ИР ТЭГЖ БЖ Л ОЛОН ТҮМЭН ҮНЭН ЮМ БНА ГЭНЭ ШД. ЭНЭ ХОРВОО ДЭЭРХИ ЮҮНД Ч ИТГЭЖ БОЛОХГҮЙ УЧИР НЬ БУРХАН ЯАГ ӨӨРӨӨ БХГҮЙ БНА ХЭРВЭЭ ИТГЭЛ ОЛЖ АВМААР БГА БОЛ БУРХАН ӨӨРӨӨ ЯАГ БУУЖ ИР.
0 | 0 Хариулах
Дархан [202.9.46.225] 2025/3/11
Дарханд очлоо, ХАА- ын яам Дарханд нүүж очсон нь, тэгээд түрээсэлж байгаа барилгууд, ажилтнуудын гэх баригдаж байгаа байрнууд нь сайд Ж. Энхбаяртай хэрхэн хамааралтай болохыг шалган тогтоох хэрэгтэй юм байна гэж харлаа. Ашиг сонирхлын ТОМ зөрчил байж магадгүй шүү, хариуцдаг байгууллагуудаа
7 | 0 Хариулах
Зочин [103.57.94.225] 2025/3/11
janhuug haraad baigaarai
0 | 0 Хариулах
Уншигч [202.9.46.235] 2025/3/11
Мундаг. Их хөдөлмөр гаргаж, судалгаа хийж бичжээ.
10 | 0 Хариулах
Зочин [212.96.76.194] 2025/3/11
муусаин гасаг
0 | 0 Хариулах
w0w [202.131.232.157] 2025/3/11
ymr ih hudulmur gargaj beldsen medee ve !
5 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2025/3/11
Маш их хөдөлмөр гаргаж энэ мэдээллийг бэлтгэсэн нь илт мэдрэгдэж байна. Тийм ч учраас мэдээлэл нь чанартай сайн болсон байна. Баярлалаа
12 | 0 Хариулах
Zochin [202.131.225.242] 2025/3/11
yum il tod bhdaa l goy
5 | 0 Хариулах
Zochin [103.29.146.148, 165.225.116.138] 2025/3/11
Датануудыг олон эх сурвалжаас маш сайн судалж, зөв өнцгүүдийг оруулжээ. Инфографик тасархай
9 | 0 Хариулах
haliun [66.181.161.59] 2025/3/11
ysn ih hicheel zutgel huch hodolmor sudalgaagaar ene buhniig niitlsen boloo mundag ymaa
9 | 0 Хариулах
WTf [202.126.91.141] 2025/3/11
gishuun bolj baigaa garuud bugd hoshnogo doloogchid
3 | 0 Хариулах
Уншигч [202.126.89.37] 2025/3/11
Жоохон амьдралтай юм хийвэл... "Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа"-ны салбар гэж юу юм бол ....
1 | 2 Хариулах
Зочин [182.116.24.214] 2025/3/11
бид үнэндээ ЕС яагаад Дөлгөөнтэй хамааралтай хамааралгүйд ухаанаа уралдуулаад бн вэ гэвэл тэр хүн үнэн хэлдэг эсэхийг, итгэж болох эсэхийг л мэдэх гээд байгаам, хамгийн энгийн зүйл дээр худал хэлдэг бол бусад үгэнд итгэх аргагүй, ийм учраас л улстөрчдийн юунд нь итгэж болохыг мэдэх гээд ил тод байдал хүсдэг
6 | 0 Хариулах
Зочин [202.126.91.144] 2025/3/11
Маш их хөдөлмөрлөсөн далайцтай ажил, дүгнэлт болжээ. Төрийн 200,0 мян алба хаагчдад ажлыг ингэж хийдэг гэдгийг харууллаа. УИХ-ын гишүүд, ажилтнууд, туслахууд үүнийг судалж, дүгнэлт хийх, ажил болгох.
10 | 0 Хариулах
Зочин [51.81.245.209] 2025/3/11
оюук энэ сайд нараар туг тахиж огцоруулах талынхантай тохиролцож байна уу.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.81] 2025/3/11
Ёстой хөдөлмөр зарж бичсжээ. Баярлалаа
5 | 0 Хариулах
Зочин [66.181.176.81] 2025/3/11
Шударга ёс, зарчим гээч юм байхгүй болсон. Шир царайлж бүр хүний амнаас гарахааргүй мэдрэл юм яриад гүлдийгээд бж бдаг новшууд их байна. УИХ ын гишүүдийг ганц айлгадаг нь одоо бараг дэгийн тухай хууль юм уу хаашаа юм. Энгийн иргэнд өнгөцхөн хий гишгэснийх нь төлөө хэдэн жилийн ял өгч, хүнд гэмт хэрэг өдүүлсэн гэх УИХ гишүүн нь инээгээд л, гүрийгээд л, нэмж хууль бус юм хийгээд л үсрээд л торгуулиад цагаадчиж байна. Шударга байх талын механизмууд бүр УИХГишүүнд зориулсан хууль гаргах хэрэгтэй. Өөрсдөө ч батлахгүй гэж гүрийх д байх. Тэр хуулинд хариуцлагыг өндөр, асуудал гаргасан новшийг олон нийт интернэт шүлжээнд байнга баримттай нүдэх хэрэгтэй. Солонгост ингээд л буруутныг гэсгээдэг. Шир юм чинь тоохгүй байх. Гэхдээ гүлдгэрт чинь эцэг эх, хань, үр хүүхэд байгаа л байлгүй. Тэднийгээ эрх биш бодох байлгүй дээ.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.94.238] 2025/3/11
Энэнд сонгосон эргүү ИРГЭД БИД л буруутай
2 | 1 Хариулах
ss [202.126.89.41] 2025/3/11
Бизнес эрхлэгч нар Улс Төрд ороод Монголд бизнес эрхлэхи нөхцөлийг сайжируулна гэж мөрөөддөг байлаа,Харин эсрэгээрээ,Төрийн Албыг бизнес болгоод томруулаад ,эсвэл зөвхөн өөрт давуу байдлаа ашиглаж бизнес хийнэ. Бас эрх мэдэлээ ашиглаж хаана ашиг байна тэр салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийг хяхаж хаясаж дампууруулж бизнесийг нь булааж өрмийг нь аваад тэр салбарыг дампууруулдаг зарчим Монголд сүүлийн хэдэн жил ноёрхож,Монголд ААН ажиллах маш хүнд боллоо,
4 | 0 Хариулах
Зочин [103.126.107.244] 2025/3/11
Setguulchid bayarlalaa.
10 | 0 Хариулах
Зочин [172.59.187.191] 2025/3/11
Mash zuw niitlel bb
6 | 0 Хариулах
Зочин [103.209.212.154] 2025/3/11
Соёл, урлагийн газрын хийдэг ажлууд Номин сайдын Вэп энтертайнмент бол бүх ажил дээр өндөр мөнгөн дүнтэй гэрээ хийж ажилладаг. Мөн гадаад руу дагаж явж бичлэг зэргийг нь хийдэг. Жилдээ бол 200-300 саяын гэрээ бат хийдэг.
5 | 0 Хариулах
Irgen [202.9.40.21] 2025/3/11
UIHgishuud 126 bish. huuramch diplomgui.ediin zasag.tooni uhaanii 50 gishuun bhd yg bolno.126 dotor chin dampuursan huviin surguuli.odoo bga mungenii huviin surguuliin diplomtoi nuhduud olon bga.
1 | 0 Хариулах
зочин [202.21.101.114] 2025/3/11
мэргэжил мэдлэгтэй хүмүүс чинь тэр чиглэлээрээ л үйл ажиллагаа хийнэ ш дээ. тэгээд юу ч хийдэггүй хүн уих д сонгох гээ юу хэ хэ. гол нь улс төрийн хамаарал бүхий хүмүүс төрийн санхүүжилт бүхий ажлаас ямар нэгэн нөлөөгөө ашиглаж бизнес хийж байна уу гэдэгт нь л хяналт тавих. гэхдээ яалт ч байхгүй тэр компани нь салбартаа #1 байгаад зах зээлийх нь үнээр хийж байвал яагаад болохгүй гэж
0 | 0 Хариулах
. [122.201.31.151] 2025/3/11
bolohgvi gj bichsen um alga
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2025/3/11
Ашиг сонирхлын зөрчилтэй хүн тухайн албыг хаших нь хэр зөв бэ гэдэг санаа л явж байхгүй юу. Жишээ нь төмөр замын вагон эзэмшдэг хүн зам тээврийн сайд хийх нь хэр зохистой вэ?
6 | 0 Хариулах
Ми [137.83.237.201] 2025/3/11
Маш сайн бэлтгэсэн мэдээ байна. Keep going
8 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2025/3/11
Wow энэ ямар гоё investigative journalism бэ. Иймэрхүү юмаа зоригтой нийтлээд залуучуудад түгээвэл тэд нар идэвхижиж эхлэнэ шүү. Браво Ikon.
11 | 0 Хариулах
Зочин [103.57.92.176] 2025/3/11
ЭНЭ ХАРИН ЁСТОЙ ЗОРИГТОЙ МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭЖ. БОЛЖ БАЙНА
18 | 0 Хариулах
Зочин [103.57.92.176] 2025/3/11
ЭНЭ БӨМБӨРЦӨГИЙН ХАМГИЙН, ӨСӨХИЙН ӨЛӨН НЬ ДАРАГДААГҮЙ П.....НУУД МОНГОЛЫН ТӨРД БАЙНА ДАА
3 | 0 Хариулах
Уншигч [202.55.191.130] 2025/3/11
Сайн мэдээлэл бэлтгэжээ.
17 | 0 Хариулах
Zochin [66.181.189.105] 2025/3/11
MANii hulgaich hudalch said gishuud odoo bolio...uls oron.chini dampuuraad ta nar bayajaad duuslaa...? Ulsiin ih hurald 1 hun 3 aas iluu songodoggui huulitai boloh heregtei dee???
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.165] 2025/3/11
Дэлхийн хамгийн шуналтай өлөн псдакууд чинь монголын улс төрд л байдгийн байна!
16 | 0 Хариулах
Зочин [43.228.131.45] 2025/3/11
Маш сайн судалгаа байна
28 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2025/3/21
Ikon - Batchimeg, tseejleed avya. Bravo! Ikon eniig niitelsend bas bayrlalaaa
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.109] 2025/3/11
ЦУСТ АЛЛАГААР Л ЗАСАЖ ЗАЛРУУЛАХААС ӨӨР АРГА БАЙХГҮЙ! ХҮН АМЫН ЦӨӨНХИЙГ Л ХЯДАХ ХЭРЭГ ГАРНА! ТЭГЭЭД НӨГӨӨ ХЯДУУЛСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД НЬ ЭЦЭСТЭЭ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ ЭХ ОРОНЧ СЭХЭЭТЭН БОЛООД ДУУСНА ДӨӨ!
2 | 2 Хариулах
Зочин [103.57.94.225] 2025/3/11
nuguu Toimch Gantulga guai zuv l yarij baisan baigaa biz dee toiron bujnee geed
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.147] 2025/3/11
наранбаяр нь ОНДО , callpro зэрэг мэдээлэл холбооны компаниудад хувь эзэмшидэг. гишүүн АНАР ч дээрхи ком аниудад эзэмшилтэй. мөн чойжоо нь төв аймгийн баян суманд БАЯН нэртэй 600 мвтын цахилгаан станцыг ч эзэмшидэг
8 | 0 Хариулах
Зочин [103.57.95.195] 2025/3/11
Jenko Battulga gej lallriin har gaii mongolchuudiig samarsaaar 15 jil bollloodoo gunigtai shaasan muu har. Llr bgaaggui bol yaj uurchlugduh bsnii tuluusiig Jenko , Tsenher ust tseren, ntres nhh hrgtei
23 | 0 Хариулах
irgen [202.9.46.170] 2025/3/11
Ө.Шижир, Мөнхбаясгалан гээд гар хөлүүдээрээ парламентыг дүүргэсэн
7 | 0 Хариулах
Зочин [202.70.37.46] 2025/3/11
Jenko sdaa hort havdar tusaasai, yahaaraa iim lalruud uvchin tusdaggui bnaa.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.22] 2025/3/15
ЭНЭ БАЙДЛЫГ УИХ ЗГ ШУУД АВЧ ҮЗЭЖ УДИРДАХ АЖИЛТНЫ ТОМИЛГООН ДАХЬ АЛДААГАА ЗАС
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.4] 2025/3/11
МАН
11 | 0 Хариулах
зочинзочин [66.181.177.107] 2025/3/11
цаашид энэ улсын оршин тогтнох эсэх бүүр эргэлзээтэй болголоо.
2 | 0 Хариулах