УИХ-ын 126 гишүүн тус бүрийн сонгуулийн түүх буюу хэдэн онд, хэд дэх удаагаа, хаанаас сонгогдсон талаар мэдээллийг хүргэж байна.
Өмнөх парламентын дийлэнхийг хоёр болон түүнээс дээш удаа сонгогдсон УИХ-ын гишүүд бүрдүүлж байв. Харин шинэ парламентын дийлэнх нь буюу 80 нь анх удаа сонгогдож буй шинэхэн улс төрчид байна.
Өмнөх парламентаас 54 УИХ-ын гишүүн 2024 оны сонгуульд өрсөлдсөнөөс 38 нь ахин сонгогджээ. Тэдгээрээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн нар хамгийн олон удаа буюу таван удаа сонгогдож 20 дахь жилдээ /2028 он хүртэлх хугацаагаар тооцвол/ УИХ-ын гишүүнээр ажиллах гэж байна.
Мөн Х.Баттулга, Л.Гантөмөр, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан нар дөрөв дэх удаагаа сонгогдож нийтдээ 16 дахь жилдээ /2028 он хүртэлх хугацаагаар тооцвол/ төр барих гэж байна.
Өмнөх парламентад 2000 оноос хойш зургаан удаа сонгогдож 24 жил төр барьсан нэг гишүүн байсан юм.
УИХ-ын 126 гишүүн тус бүрийн сонгуулийн түүх буюу хэдэн онд, хэд дэх удаагаа, хаанаас сонгогдсон талаар мэдээлэл / Дээр нь дарж эсвэл чиглүүлэгчээ гүйлгэж тус бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг харна уу/
Тасралтгүй 4-5 дахь удаагаа сонгогдож буй гишүүд 16-20 жилийн турш нэг л тойргоосоо сонгогджээ...
Дараалан сонгогдоогүй ч улс төрд ахин орж ирж буй улс төрчдийн сонгуулийн түүхийг харахад ихэнх нь өмнө нь сонгогдож байсан тойргоосоо өөр тойрогт эсвэл жагсаалтаар нэр дэвшжээ. Харин 4-5 жил тасралтгүй сонгогдож байгаа гишүүдийн хувьд тойргоо солилгүй нэг л тойргоосоо сонгогдсон байна.
“Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн 2022 онд хийсэн "Сонгогчийн зан, төлөвийн судалгаа"-нд гэж дүгнэсэн байна. Дөрөв болон таван удаа сонгогдсон найман гишүүний зургаа нь хөдөө орон нутгаас сонгогджээ. Тэдгээрээс дараах дөрвөн гишүүн нэг аймгаасаа 16-20 жилийн турш сонгогдсон байна.
Л.ЭНХ-АМГАЛАН ДӨРВӨН УДАА СОНГОГДСОН
МАН
- 2012-2016: ХӨВСГӨЛ АЙМАГ
- 2016-2020: ХӨВСГӨЛ АЙМАГ
- 2020-2024: ХӨВСГӨЛ АЙМАГ
- 2024-2028: БУЛГАН, ХӨВГӨЛ, ОРХОН
Ц.ДАВААСҮРЭН ТАВАН УДАА СОНГОГДСОН
МАН
- 2008-2012: ХӨВСГӨЛ АЙМАГ
- 2012-2016: ХӨВСГӨЛ АЙМАГ
- 2016-2020: ХӨВСГӨЛ АЙМАГ
- 2020-2024: ХӨВСГӨЛ АЙМАГ
- 2024-2028: БУЛГАН, ХӨВГӨЛ, ОРХОН
С.БЯМБАЦОГТ ТАВАН УДАА СОНГОГДСОН
МАН
- 2008-2012: ХОВД АЙМАГ
- 2012-2016: ХОВД АЙМАГ
- 2016-2020: ХОВД АЙМАГ
- 2020-2024: ХОВД АЙМАГ
- 2024-2028: ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХОВД, УВС АЙМАГ
Б.ЧОЙЖИЛСҮРЭН ТАВАН УДАА СОНГОГДСОН
МАН
- 2008-2012: УВС АЙМАГ
- 2012-2016: УВС АЙМАГ
- 2016-2020: УВС АЙМАГ
- 2020-2024: УВСАЙМАГ
- 2024-2028: ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХОВД, УВС АЙМАГ
Тасралтгүй ГУРВАН УДАА сонгогдож буй гишүүдийн дийлэнх нь 12 жилийн турш мөн адил нэг тойргоосоо сонгогдсон байна
Дээр дурдсан гишүүдийн адилаар тасралтгүй гурван жил сонгогдож буй 10 гишүүний 9 нь нэг тойргоосоо сонгогдсон байна.
Д.Цогтбаатар
МАН
- 2016-2020: СҮХБААТАР ДҮҮРЭГ
- 2020-2024: СҮХБААТАР ДҮҮРЭГ
- 2024-2028: СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
Г. Тэмүүлэн
МАН
- 2016-2020: АРХАНГАЙ АЙМАГ
- 2020-2024: АРХАНГАЙ АЙМАГ
- 2024-2028: АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМАГ
Б.Пүрэвдорж
АН
- 2016-2020: ХОВД АЙМАГ
- 2020-2024: ХОВД АЙМАГ
- 2024-2028: ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХОВД, УВС АЙМАГ
Л.Оюун-Эрдэнэ
МАН
- 2016-2020: ХЭНТИЙ АЙМАГ
- 2020-2024: ХЭНТИЙ АЙМАГ
- 2024-2028: ДОРНОД, СҮХБААТАР, ХЭНТИЙ АЙМАГ
Л.Мөнхбаатар
МАН
- 2016-2020: ХӨВСГӨЛ АЙМАГ
- 2020-2024: ХӨВСГӨЛ АЙМАГ
- 2024-2028: БУЛГАН, ХӨВГӨЛ, ОРХОН
Б.Жавхлан
МАН
- 2016-2020: ДАРХАН-УУЛ
- 2020-2024: ДАРХАН-УУЛ
- 2024-2028: ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ, ТӨВ
Б.Дэлгэрсайхан
МАН
- 2016-2020: ДОРНОГОВЬ АЙМАГ
- 2020-2024: ДОРНОГОВЬ АЙМАГ
- 2024-2028: ГОВЬСҮМБЭР, ДОРНОГОВЬ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ
Ж.Ганбаатар
МАН
- 2016-2020: БАЯНГОЛ ДҮҮРЭГ
- 2020-2024: БАЯНГОЛ ДҮҮРЭГ
- 2024-2028: БАЯНГОЛ ДҮҮРЭГ
Ж.Бат-Эрдэнэ
МАН
- 2016-2020: БУЛГАН АЙМАГ
- 2020-2024: БУЛГАН АЙМАГ
- 2024-2028: БУЛГАН, ХӨВСГӨЛ, ОРХОН
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!