Уншиж байна ...
Зураг
Зураг

Улаанбаатар зорчигч тээврийн төв буудлын нүхэн гарцыг олон улсын жишигт хүргэн шинэчилжээ

ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

УБТЗ-ын зорчигч тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд Улаанбаатар зорчигч тээврийн төв буудлын нүхэн гарцыг олон улсын жишигт хүргэж шинэчилснийг өнөөдөр нээлээ.

Энэхүү шинэ гарцыг ашиглалтад оруулснаар зорчигч тээврийн төв буудлын тавцант талын 2,3 дугаар замаар зорчин явагчид галт тэргэнд сууж буухдаа төвөггүй тав тухтай үйлчлүүлэх боломжтой болж байна.

Нийт зургаан хэсэг, 102 м урт урсдаг зам бүхий уг гарцаар өдөрт дунджаар гурван мянган зорчигч үйлчлүүлэгч зорчих бөгөөд тулгуур эрхтний бэрхшээлтэй болон хүүхэд, өндөр настнууд чөлөөтэй зорчих бололцоог бүрдүүллээ.

Орчин үеийн үйлчилгээний жишигт нийцсэн уг ажлыг УБТЗ өөрийн хөрөнгө оруулалтаар хийж ашиглалтад оруулж байгаа бөгөөд олон жил алдагдалтай явж ирсэн тус нийгэмлэгийн ачаа тээврийн болон зорчигч тээврийн тарифыг индексжүүлж, алдагдлыг бууруулсны үр дүнд үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах санхүүгийн боломж эхнээсээ бий болж байгаагийн бодит илрэл нь энэ юм хэмээн “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.