Хойд Америкийн Бэйсболын дээд лиг (MLB)-ийн "Нью Йорк Метс" баг лидер тоглогч Хуан Сототой 15 жилийн $765 саяын гэрээ байгуулах болсныг ESPN-ий сэтгүүлч Жефф Пассон баталлаа.
Ингэснээр Х.Сото мэргэжлийн спортын түүхэнд хамгийн өндөр дүнтэй гэрээ байгуулсан тоглогч болж байна.
Ж.Пассоны мэдээлснээр гэрээнд тамирчны хувийн амжилтаас шалтгаалан нэмэлтүүд орсон бөгөөд Х.Сото гэрээний хугацаанд тодорхой амжилт үзүүлбэл түүний авах цалингийн дээд хэмжээ $800 сая болж өсөх боломжтой аж.
Түүнчлэн тав дахь жилээс гэрээг тоглогч цуцлах давуу эрхтэй аж.
Өнгөрсөн онд "Нью Йорк Янкийс" баг Хуан Сотог "Сан Диего Падрес" багаас худалдаж авахаар хөөцөлдөж, арбитрын шүүхээр орохгүйн тулд нэг жилийн хугацаатай $31 сая долларын гэрээ байгуулсан.
Х.Сато өмнө нь "Вашингтон Нэшнлс" багаас санал болгосон 15 жилийн $440 саяын гэрээнд татгалзаж байв. Үүний дараа Сан Диего хотын баг руу солилцоогоор явсан аж.
Өнгөрсөн жил "Лос Анжелес Доджерс" баг япон тоглогч Шохэй Отанитай 10 жилийн $700 саяын гэрээ байгуулснаар рекорд тогтоож байв.
Эх сурвалж ESPN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!