Уншиж байна ...

PUBGM: "Falcons Force" болон "4Merical Vibes" багийн дэлхийн аваргын сүүлийн шатны тоглолт өнөөдөр эхэлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын PUBG MOBILE тоглоомын тав дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PMGC 2024"-ийн сүүлийн шатны тоглолтууд Английн Лондон хотод өнөөдөр (2024.12.06) 18:00 цагаас эхэлнэ. 

Энэхүү тэмцээний "Grand Finals"-д манай улсаас "Falcons Force" болон "4Merical Vibes" гэсэн хоёр баг оролцож байгаа. Сүүлийн шатанд үлдээд буй 16 багийн 18 тоглолт энэ долоо хоногийн Ням гараг хүртэл үргэлжилсний эцэст 2024 оны дэлхийн аварга баг тодрох юм.

Нийт гурван өдрийн турш үргэлжлэх тус тэмцээний нэг өдөрт зургаан тоглолт гурван "map" дээр ээлжилж явагдана. Түрүүлсэн баг ойролцоогоор 400-450 мянган ам.долларын шагналын санг хүртэх болно.

Манай улсын хоёр багийн хувьд энэ "Grand Finals"-д оролцох эрхээ лигийн шатны сүүлийн боломжоор олж авсан. Гэхдээ тус хоёр баг дэлхийн аваргын арвин туршлагатай. 

Тухайлбал одоогийн "Falcons Force"-ийн тоглогчид "Stalwart esports" багт байх үедээ нийт гурван удаа ДАШТ-д оролцож, дээгүүр байр эзэлж байв. Харин "4Merical vibes" баг өнгөрсөн оны дэлхийн аваргад анх удаа тоглож, дөрөвдүгээр байр эзэлсэн юм.