Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал энэ сарын 14-нд зохион байгуулагдана. Уг хурлаар ерөнхийлөгчийн сонгууль болох юм.

Шатрын спортыг ирэх дөрвөн жилд удирдах хүнийг Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-ын "А" байрны хурлын танхимд сонгох аж.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Улсын Их Хурал (УИХ)-ын дарга асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар (ЕТГ)-ын дарга Г.Занданшатар, одоогийн Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Х.Батчулуун нар өрсөлдөхөөр болжээ. 

Г.Занданшатар нь 2011 онд Монголын шатрын холбооны тэргүүнээр сонгогдож байсан юм. 

Монголын шатрын холбооны өмнөх тэргүүн С.Наранбат үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөр ээлжит бус их хурлыг зохион байгуулахаар болсон юм.