Тамхидалтын эсрэг аян эхлүүлснийг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.
Дэлхий дээр жил бүр найман сая гаруй хүн тамхины хэрэглээ болон дам тамхидалтын улмаас нас барж байна.
Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны буюу 30-69 нас хүн ам эзэлж байгаа аж.
Монгол улсад таван хүн тутмын нэг нь утаат тамхи татдаг. Манай улсын хүн ам жилд ойролцоогоор 3.5 тэрбум ширхэг утаат тамхи хэрэглэдэг байна. Дэлхийн 1.7 сая хүн утаат тамхинаас гарч чаджээ.
Хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ, насанд хүрэгчдийн уламжлалт тамхины хэрэглээг яаж бууруулах вэ? гэдэгт анхаарах хэрэгтэй.
Хэрвээ та бүхэн үүний эсрэг ямар нэгэн үйлдэл хийхгүй бол өнөөдөр Монголд амьдарч байгаа хүүхдүүдээс 177,000 нь тамхины улмаас амь насаа алдах эрсдэлтэйг Харвардын их сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль (НЭМС)-ийн профессор Ваун Риис сэрэмжлүүлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!