ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Аймаг, сумдын төв болон замын гуанзуудад яагаад сайжруулсан түлш зарагдаад байна вэ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим Хүчний Яамны харьяанд байсан “Тавантолгой түлш” ХХК-ийн менежмент энэ сарын 1-нээс нийслэлийн мэдэлд шилжжээ. Төвийн үйлдвэрийг ирэх оны зун хааж, газын үйлдвэр болгохоор төлөвлөсөн байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол үүсгүүр гэр хорооллын 185,000 айлын түлж байгаа нүүрсний, 600 орчим мянган тээврийн хэрэгсэл өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож азотын давхар дутуу ислийн, 170 орчим мянган уурын зуухны, цахилгаан станцуудын, нүүрсэн яндангүй Приус загварын машины утаа гэж хотын дарга Х.Нямбаатар хэлэв.

Энэ онд сайжруулсан түлшний үнийг өөрчлөхгүй. Зургаадугаар сарын 1-нээс түлшний тарифыг шинэчлэх юм байна. “Тавантолгой түлш” компанийн үйлдвэр сайжруулсан нэг шуудай түлшийг 20,800 төгрөгөөр үйлдвэрлэж, иргэдэд 3,750 төгрөгөөр зардаг бөгөөд 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Гэсэн хэдий ч утаа буураагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Энэ талаар хотын дарга “Тавантолгой түлш” ХХК-ийн бизнес төлөвлөгөөг дахин шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлмээр байна. Сүүлийн үед иргэдээс ирж байгаа бухимдал, шүүмжлэл маш их болж байна. Тухайлбал сайжруулсан түлшний үйлдвэрийн бүтээгдэхүүнээс болж иргэд угаартсан, олон иргэн хорвоогийн мөнх бусыг үзсэн, агаарын бохирдол төдийлөн буурсангүй гэсэн иргэдийн бодит шүүмжлэлийг хүлээж авч, цаашид тус компанийн бизнесийн чиглэл, менежмент, үйлдвэрлэлийн технологио өөр түвшинд гаргая гэдгийг “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагуудад хэлэх гэсэн юм.

1960-аад оны сүүлчээр Лондон хотын утаа дийлдэшгүй болж, газ руу шилжсэнээр утааны асуудлыг шийдсэн туршлага бий. Улаанбаатар хотыг дайрах ОХУ, Хятадыг холбосон байгалийн хийн төсөл эхэлсэн, олон төрлийн газыг дотоодын ААН-үүд импортлон хэрэглэж байгаа.

Сайжруулсан түлшний үйлдвэр нь агаарын бохирдол бага гаргадаг бүтээгдэхүүнтэй болох чиглэл рүү шилжих ёстой. Тус үйлдвэр нь 2019 онд ашиглалтад орж жилд 360,000 тонн нүүрс үйлдвэрлэж байсан бол өнөөдрийн байдлаар 200,000 тонноор үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлсэн байна. Улаанбаатар хотод 185,000 айл сайжруулсан түлшийг хэрэглэж байгаа мэдээллийг статистикийн байгууллагаас өгсөн.

2019 оноос хойш хэрэглэгчийн тоо 10%-аар нэмэгдсэн байгаа юм. 10%-аар нэмэгдсэн гэж үзвэл 400,000 тонн түлш үйлдвэрлэх байсан. Гэтэл 200,000 тонн түлшний хэрэглээ хаана бий болсонд дүн шинжилгээ хийсэн үү. Аймаг, сумдад нэг шуудай сайжруулсан түлш 8,000-10,000 төгрөгөөр зарагдаж байна. Замын очсон гуанз болгонд танай шуудайтай нүүрс байна.

Иргэдэд 3,750 төгрөгөөр зарж байгаа нэг шуудай нүүрсний бүх зардлыг тооцоход 20,800 төгрөг болж байна. Нэг шуудай нүүрсний бодит өртгийг яагаад олон нийтэд зарлахгүй байна. Ийм алдагдалтай бизнес дэлхий дээр байхгүй. Алдагдалтай үйлдвэр ажиллуулж байж ажилтнуудад орон сууцны дэмжлэг туслалцаа үзүүлдэг. 1,850 хүн ажиллах ёстой байтал 2,080 хүнтэй ажиллаад байна. Үйлдвэрийн удирдлагын зардлаа бууруулах, ажилчдын тоог 2025 онд 50% бууруулах төлөвлөгөөг НИТХ-д танилцуул. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийг нийслэлээс ажлын байраар хангах ажлыг зохион байгуулна. 

2025 онд нүүрсний хэрэглээг газ руу шилжүүлэх ТЭЗҮ боловсруулах тендер зарлах гэж байна. Амжилттай болбол жил бүр гэр хорооллын бүсүүдэд 20,000 доошгүй айлыг газын хэрэглээнд шилжүүлнэ. Газын хэрэглээнд шилжсэн айлуудад татаасыг өгнө. Ингэхдээ "Тавантолгой түлш” ХХК-д өгдөг 300 гаруй тэрбум төгрөгөөс айлуудад татаас өгнө.

Ямар төрлийн газ хэрэглэхийг судалж байна. Тодорхой хугацааны дараа "Тавантолгой түлш” ХХК хатуу түлш бус шингэрүүлсэн түлш үйлдвэрлэдэг болгох талаар мэргэжлийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтдийн төслийн нэгж байгуулсан. Уг төслийн нэгжийг н.Батзориг ахална. Засгийн газраас эцсийн шийдвэрийг гаргана.

Нэг шуудай сайжруулсан түлшийг 20,000 төгрөгөөр үйлдвэрлэж жилд нийтдээ 330-350 тэрбум төгрөгийн алдагдалтай, агаарын бохирдлыг шийдэж чадаагүй нь үйлдвэрлэлийн шинэчлэл сайн үр дүнтэй биш гэж дүгнэхээр байна.

Сайжруулсан түлшний хэрэглэгчийн тоо 10-хан хувь өссөн байхад үйлдвэрлэл нь 200,000 тонноор зөрж байгаагийн цаана хулгай хаана байгааг технологийн дэвшлээр хянана.  Түгээлтийн явц дундаас нүүрсний хулгай гараад байна уу гэдгийг хянана. Улаанбаатар хот руу орж, гарч байгаа бүх постод хиймэл оюун ухааны гарцуудыг энэ ондоо захиалж оруулж ирэх шийдвэрийг гаргаад байна. “Тавантолгой түлш” ХХК-д аудитын шалгалт оруулна.

2025 оны зургаадугаар сарын 1-нээс нийслэлийн төсвөөс жил бүр 60 орчим тэрбум төгрөгийг татаас болгож агуулах, тээвэрлэлтийг борлуулалтын өртөг дээр нэмээд сайжруулсан түлш борлуулагчид өөрсдөө хариуцна.

Миддлингийг нунтаглаж, 4%-ийн барьцалдуулагч буюу агаарт дэгдэмхий хольж савлахаасаа илүүтэй талстлаг шинж чанартайгаар нь ирэх оны нэгдүгээр сар гэхэд худалдаанд гаргах хэрэгтэй байна. Үйлдвэрт нийлүүлэгдэж буй нийт миддлингийн 30-35% нь шууд савлах боломжтойг мэргэжилтнүүд хэлсэн.

Шуудай, миддлинг нийлүүлдэг цөөнгүй хүний эрх ашиг хөндөгдөх учраас хотын шийдвэрийг эсэргүүцэх хүн олон гарч ирэх болов уу. Гэсэн ч бид “Утаа шингэрлээ гэж” иргэдээ хуурч суухгүй" гэв.

Сайжруулсан шахмал түлшийг нийслэлээс гаргахгүй, түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх зохицуулалттай ч хөдөө орон нутагт шахмал түлш зарагдаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХАХА
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.36] 2024/12/4
Хийгээр ажилладаг цахилгаан станц барьж цахилгаан болон дулаанаа үйлдвэрлэх нь хамгийн зөв. Айлууд бүгд цахилгаан халаагууртай байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.177] 2024/12/4
Энэ хорыг хаан хэн юундаа түлнэ ямар хамаа бнаа хаанч түлж хураасан яадгий хотынхныг хордуулж энэ хонхорт нь булшлах гээгүй юм бол...хотоос хааш нь ч гаргахгүй гнэээ хуцаад бгаач гаргаж л бг яадгий мал минь гөлөг шг хуцаж ч чадахгүй юмааа
0 | 0 Хариулах
Хуц [66.181.178.252] 2024/12/4
Тулган өгч байгаа хорт нүүрсийг гэртээ шатаануу гуанзандаа шатаануу чамд ямар хамаа байна эргүү бэлтрэгээ!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.222] 2024/12/4
Нүүрсээ хужаад хямд өгөөд монголчуудад үнэтэй зардаг биз дээ.Юуг нь гайхаад.
0 | 0 Хариулах
Зочид [103.57.94.22] 2024/12/3
Их Британи улс 130,27 км2 талбайтай хүн ам нь 67,3 сая хүн амтай байхад хотын дарга яагаад Лондон хот гэж яриад байна. ШУ-ны үндэслэлтэй байх хэрэгтэй гэж ардууд бодож байна.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.191] 2024/12/3
2000 хүн ажилладаг гэхлээр тэдний тал нь дарга бөгс долоогч талыг нь халахлээр 200хан ажилчин 800н дарга үлдэх нь ккк
0 | 0 Хариулах
Оролцогч [122.201.31.213] 2024/12/3
Аль 2013 онд шиидчих байсан шүү газ казакстанд очоод судалгаа,арга барил,шинжилгээ хийгээд л болох байсан та нар шиг эргүү хүүрнүүд чадахгүй л дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.74] 2024/12/3
1 тонн шахмал түлш 800000 төг ний үнэтэй гэнээ . Энэ төр дампуурчихсан эсввэл энэ нөхөр солиорчихсон
0 | 0 Хариулах
Эрдэнэ [66.181.186.151] 2024/12/3
Псих дебил хэлэх үг алга
0 | 0 Хариулах
Toro [122.201.31.241] 2024/12/3
Nvvrs chine ilchgvi shorootoi Bolson bn lee
1 | 0 Хариулах
Ахмад [103.212.116.114] 2024/12/3
Яасан хотын ард иргэдийг угаартуулаж алах зориулалтын хор нь хүрэхгүй хөдөө явчихсан гээд боож үхэх нүү.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2024/12/3
Хувьчил, утаагүй болно
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.191] 2024/12/3
Сайжруулсан ч гэх шиг, юу нь сайжирсан юм
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.42] 2024/12/3
Шуудай нь гоё шдээ ккк
1 | 0 Хариулах
Эрдэнэ [66.181.186.151] 2024/12/3
🤣🤣🤣🤣🤣🤣🤣
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.160.73] 2024/12/3
Нэг шуудай нүүрсийг 20000 төг-өөр хийгээд 4000 төг-өөр зарж байгаа нь гэр хороололынхныг дэмжсэн төрийн бодлого юм байж. Нэг кг ногоог ченжүүд 300-400 төгрөгөөр авдаг мөртлөө 2000-3000 төгрөгөөр зараад байгаа нь төрийн бодлогын хаагуур явдаг байнаа. Төр худалдааны хуулийн тухай 30 гаруй жил ган хийж дуугарахгүй нь гайхалтай. Учир нь юу болохыг ихэнх хүмүүс ойлгож байгаа даа.
1 | 0 Хариулах
Зочин [208.80.163.150] 2024/12/3
Ченж гэдэг нь бас л малчин,ногоочингууд өөрсдөө шүү дээ….миний л мэдэх нэг махны ченж Архангайн малчин гаралтай нөхөр бий УБ-т суурьшаад нутгаасаа мал мах хот руу дамладаг ажилтай
0 | 0 Хариулах
Зочин [208.80.163.150] 2024/12/3
Хүрэн нүүрсийг тоосруулаад 100С температуртай усны ууртай кондесацлаж шатдаг хий гаргаж авдаг технологийг аль бүр 20-р зууны эхээр Герман улсад нээчхсэн юм байна….ахуйн зориулалтаар хэрэглэхээс гадна химийн ( каучукийн ) үйлдвэрийн үнэтэй түүхий эд болдог гэнэ.
1 | 1 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/3
Наадах чинь Америкын хийн үнэнээс ч өндөр өртөгтэй болно. Өндөр үнэтэй хийг Хятад авахгүй өөрсөндөө үнэтэй албадан шахахгүй л бол хэн ч авахгүй, үйлдвэр барьсан зардлаа нөхөж дийлэхгүй дампуу шаана. Бизнес эрхлэхэд толгой шаарддым шдээ.
0 | 1 Хариулах
Зочин [208.80.163.150] 2024/12/3
Би Хятад руу синтетик хий гаргаж заръя гэж огт бичээгүй….наад олгой болсон толгойгоо жоохон ажиллуул
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.242] 2024/12/3
Олон хүн амь нас эрүүл мэнд эд хөрөнгөө алдах нээ.Ашиггүй байсан ч төрийн нэртэй ард түмнийг шүүсийг нь шахаж булааж авсан мөнгөө нөгөө компанидаа өгнө.Өгсөн гэж өөрсдөө кармаална.Үлгэр ярьж итгэхгүй байна гэж хэлэхээр шоронд хийж бусдыг нь айлгана.Нийслэлчүүд нь аймхай хулчгар нэгдэж чадахгүй арчаагүй амиа бодох гээд бодож чадахгүй гаднаа том дүртэй дотроо мээмээ санасан нялзрайнууд.Ингээд цаг хугацаа урссаар чөтгөрийн тойрог эргэсээр.
1 | 0 Хариулах
Зочин [208.80.163.150] 2024/12/3
Таван толгойн ордын нүүрсний метан хийгээр Монгол улсын хэрэгцээг бүрэн хангаж чадна…..цаашилвал экспортонд гаргасан ч болно….
2 | 1 Хариулах
Zochin [202.126.90.149] 2024/12/3
Hutsna biz...zugeer tuuhii nuursee tuley huuy... Tegeed aldagdaltai yum bol boliochee...
1 | 0 Хариулах
үнэгүй хог хаягдлын зардал [103.212.118.230] 2024/12/3
энержи ресурс ийн зарагдахгүй, хятадууд тоож авахгүй хогыг шахаж далдруулж байгаа байгаа л зүйл шд
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.227] 2024/12/3
Нунтагласан нүүрсний хог мидлинг гэх хятад химийн бодистой нь нийлээд ийм аймшгийн хорт утаа бас хий ялгаруулж бна түүхий нүүрс нь уул нь тортог нь хүнд болхоор газар унаад бас хорт хий агаарт бага ялгардаг энгийн маскаар хамгаалах боломжтой байж нэг согтуу толгой ерөнхийлөгч болох гэж бараг 3н тэрбум доллараар гараа угааж бааж шээжээ
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.129] 2024/12/3
Sain shalga, duuren hulgaich orognochihson baigaa. Yag l joom shig arzagnaj baigaa.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.23.83] 2024/12/3
Хаяагдал нүүрсээр хийчээд
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.191.215] 2024/12/3
У даргын нүглийг бага ч болов арилгахаар зорив.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.179] 2024/12/3
Хэрэглэгчдийн тоо 10% өссөн гэсэн мөртлөө үйлдвэрлэлийн хэмжээ 200 тонн өссөн гэж шааж байна бакт чинь! Адилхан %- р хэлээч!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.113] 2024/12/3
Оросын хий гэсэн үлгэрээ хаяад өөр эх үүсвэр хайгаач. Хятад авахгүй гээд албан ёсоор зарлачихаад байхад
2 | 1 Хариулах
Зочин [208.80.163.150] 2024/12/3
Манайд нүүрсний метан хийн хангалттай их нөөц байгааг аль эрт судлаад тогтоочихсон….мэдээж хойд хөршийн урт хар гар шургаад ажил хэрэг болж чадахгүй таг зогссон
3 | 1 Хариулах
Зочин [1.241.104.148] 2024/12/3
Хятад авахгүй бол манайх авч болно биз дээ, хийн хоолойгоо татаад өгөөсөй
1 | 2 Хариулах
Зочин [208.80.163.150] 2024/12/3
Айлаас эрэхээр авдраа ух…..тэгээд ч манай хэрэглээ гэж шүлс шалихгүй юм байгаа,ядахнаа бүр хийн хоолой татсан тэр их зардлаа ойрын сая жилдээ ч нөхөж чадахгүй
2 | 1 Хариулах
Зочин [202.21.107.5] 2024/12/3
За Нямбаатар хүү минь энэ хотын утааг арилгаатах тэр түгжирээ болон бусад асуудлууд 2-рт ш дээ.Тэгвэл чамд БААТАР цол олгосон ч яадагийн Үүнээс чинь болж олон хүн хордож ирээдүйд баахан өвчтэй иргэдтэй болох нээ энэ бол үнэхээр ГАМШИГ болжээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/3
Үхлийн илч хаа сайгүй тарж энд ч тэнд ч хүн алж хүрээ талсаар л байгаа юм бна. Нянгар үүнийг хараад гайхах нь аргагүй зайлуул.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/12/3
Ганц шуудай нүүрс 20000 хүрлээ юу. Дунд нь үйлдвэрийн дарга нар идсээр ийм болж байгаа юм
0 | 0 Хариулах
Zochin [103.140.10.220] 2024/12/3
Ulsiin uildver iim balai bgaashd
1 | 0 Хариулах