“М-Си-Эс Кока-Кола” компани Тос Холбооны анхны “Шилдэг БОНЗ Хэрэгжүүлэгч Байгууллага”-аар шалгарлаа. Тос холбоо нь уг шагналыг энэ жилээс олгож эхэлсэн бөгөөд М-Си-Эс Кока-Кола компанийн байгаль орчин, нийгэм, засаглал, тогтвортой байдлын удирдлагын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлуудыг үнэлж анхны эзнээр тодруулсан байна.
“М-Си-Эс Кока-Кола” компани нь 2001 онд байгуулагдсан цагаас хойш дэлхийн Кока-Кола компанийн бодлого журмыг олон улсын стандартын түвшинд баримтлан ажиллаж, НҮБ-ын 2030 он хүртэл хэрэгжүүлэх 17 зорилтоос 14 зорилтыг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд тус компани усны үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хог хаягдалдаа хариуцлагатай хандах зэрэг ажлуудад зориулж, нийт 39 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.
УУР АМЬСГАЛ
- 2021 оноос түүхий нүүрсний хэрэглээг халж, Байгальд ээлтэй утаагүй уурын зуух үйлдвэрийн хашаандаа барьж, ашиглалтад оруулсан. Ингэснээр жилд хүлэмжийн хийн ялгарлыг 4800 тн-оор бууруулж байна.
- 2013 оноос фреоноор биш нүүрсхүчлийн хийгээр ажилладаг байгальд ээлтэй хөргөгч хэрэглээнд нэвтрүүлснээр нийт хөргөгчийн 73% нь байгальд ээлтэй хөргөгч болсон бөгөөд 2030 онд 100 хувьд хүргэнэ.
- 2014 оноос батарей цэнэглэдэг сэрээт ачигчтай болсноор 100% цахилгаан болсон.
- Түгээлтийн машинаа евро-5 түлшээр ажиллуулдаг бөгөөд ажилчдын автобус нь евро5 хөдөлгүүртэй. Цаашид түгээлтийн машиныг евро5 хөдөлгүүртэй болон цахилгаан хөдөлгүүртэй болгох талаар судалж байна.
УС
- 2010 онд Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад оруулсан. Үйлдвэрийн процесст ашигласан бүх усаа цэвэрлэдэг. Цэвэрлэсэн усны дахин ашиглалт ирэх жилээс 100% болох боломжтой. Учир нь Амгалан дулааны станцад цэвэрлэсэн бүх усаа нийлүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг зурсан.
- Усны үр ашигтай хэрэглээг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, 1 литр ундаа үйлдвэрлэхэд зарцуулж буй усны хэмжээг жил ирэх бүр бууруулж байна.
САВЛАГАА - Хуванцар
- Хуванцар дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэр “М-Си-Эс Кока-Кола” компанийн санаачилгаар 2021 онд байгуулагдсан. 2023 онд тус компани борлуулсан нийт ундааны 40 хувьтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг дахин боловсруулах үйлдвэртээ эргэн цуглуулсан байна. 2030 он гэхэд цуглуулалт 100%, дахин боловсруулалтыг 50% болгох зорилт тавьжээ.
- Хуванцар савны жин бууруулах хөтөлбөр 2014 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Ингэснээр нийт 387 тн хуванцар буюу байгалийн нөөцийг хэмнэсэн байна.
САВЛАГАА – Шил
- “М-Си-Эс Кока-Кола” компанийн шилтэй ундааны дахин эргэлт 97 хувьтай байдаг. Ингэснээр зөвхөн 2023 онд л гэхэд 1’531 тн шилний хог хаягдал үүсэхээс сэргийлж, хүлэмжийн хийн ялгарлыг 4’718 тн-оор бууруулсан байна.
- 2022 онд худалдаанд гарсан 300 мл хэмжээтэй шилтэй ундааг лац, бөглөө хоёр хамт тайлагддаг байдлаар эргэдэг тагтай болгож, хог хаягдлыг бууруулахад анхаарсан.
Тос Холбоо нь Монгол Улсын бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихийг зорьж ажилладаг. Энэхүү шагнал нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг хангахад хувь нэмрээ оруулан, ногоон, хүртээмжтэй, олон улсад мөрдөгдөж буй зарчмуудыг сайн дурын үндсэн дээр мөрдөж, сайн туршлагуудыг нэвтрүүлж буй гишүүн байгууллагуудыг урамшуулах, сайн туршлагыг олон нийтэд таниулахад чиглэдэг байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!