Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсан.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар 2025 оны төсвийн хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэрхэн хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын 2025 оны төсөвт тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нийт гишүүний олонх нь дэмжсэнгүй.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхээр боллоо. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар дээрх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!