Уншиж байна ...
Зураг
Зураг

ПАРИС 2024: Олимп, паралимпад амжилт үзүүлсэн тамирчин, дасгалжуулагч нарыг МҮОХ-ны тэргүүн дээд одонгоор шагнав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 14
IKON.MN
Зураг зураг

"Парис 2024" олимп, паралимпад амжилт гаргасан баг тамирчдыг өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн дээд шагнал болох "Алтан од", "Алтан Очир" одонгоор шагнууллаа.

Тодруулбал олимпын мөнгөн медальт жүдоч Б.Баасанхүү, паралимпын аварга У.Сүрэнжав, ахмадын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний гурван алтан медальт Ц.Раднаа нарт "Алтан од" одонгоор шагнасан байна.

Түүнчлэн паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга болон таеквондогийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, жүдогийн дасгалжуулагч М.Бундмаа, хөнгөн атлетикийн дасгалжуулагч Д.Махашири нарыг "Алтан Очир"-оор мялаажээ.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо