Уншиж байна ...

М.Нарантуяа-Нара: Архаг гишүүд хүний амьдралын 20 жилтэй тэнцэх хугацаанд парламентад суусан байж тойрог, улсаа аятайхан болгоогүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2 цаг 50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Төсөв тойрсон хэлэлцүүлэг, тэр дундаа сошиал дээр ард түмний дунд маш их зүйлээр өгөөш тавьж, олон их наяд төгрөгөөр нэмэгдсэн асуудлаа намжааж байна. 

Одоо бодоход 2024 оны төсвийн гүйцэтгэл хэлэлцэхдээ надаар мишок хийсэн. Чухал асуудлаа шийдвэрлэх үед олны анхаарал татдаг хүмүүсийг могойд барьдаг мод болгодог. Цаанаа нарийн асуудлаа хэлэлцээд явж байгаа гэдгийг ард түмэн мэдэх хэрэгтэй.

Ялангуяа архаг гишүүд хүний амьдралын 20 жилтэй тэнцэх хугацаанд парламентад суусан байж тойрог, улсаа аятайхан болгоогүй. Хоёрхон жилийн дотор 60 хувиар тэлдэг төсөвтэй орон дэлхийд байдаг уу. 

Монгол төр өөрөө хамгийн том ажил олгогч, худалдан авагч болсон. Энэ төсөв дээр ядуурал, архидалтыг хэдэн хувиар багасгах вэ. 

Өмнө нь эмэгтэй гишүүдээ урдаа тавьчхаад явчихдаг байсан байна. Би энэ дөрвөн жилд парламентын асуудлыг хаагч гишүүн болох юм байна" хэмээн ярилаа. 

шууд үзэх:

https://www.facebook.com/100064382633728/videos/858445899483075