Индэр    
2024 оны 11 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч

ТӨСӨВ 2025: Таны төлөх ₮31.9 их наядын татварыг Засгийн газар хэрхэн, юунд зарцуулах вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 2025 оны төсвийн асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар байна. Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төслийг энэ сарын 15-наас өмнө УИХ-аар хэлэлцэж батлах ёстой. 

Үүнтэй уялдуулан 2025 оны нэгдсэн төсвийн төслийн орлого болон зарлагын мэдээллийг багцлан хүргэж байна. Таны төлсөн татварын мөнгө хэрхэн, юунд зарцуулагдаж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү нийтлэлээс унших боломжтой.

1. Нэгдсэн төсөв гэж юу вэ?

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэгдсэн төсөв гэж буй болохыг тайлбарлах нь зүйтэй. Засгийн газрын зүгээс нэгдсэн төсвийн зарлага гэж ярихаас илүүтэй улсын төсвийн зарлага 26 их наяд төгрөг хэмээн олон нийтэд ойлгуулдаг. Гэвч төрөөс зарцуулж буй мөнгө дөрвөн төрлийн төсвөөр дамжуулан үрэгдэж байдаг. Тэр дөрвөн төсвийг нийлүүлээд нэгдсэн төсөв гэж ярьдаг. 

Монгол Улсын Нэгдсэн төсөв нь Улсын, Орон нутгийн, Нийгмийн даатгалын сангийн, Эрүүл мэндийн даатгалын сангийн, Үндэсний баялгийн сангийн төсвөөс бүрдэнэ. 

Улсын төсвийг нийт 39 ерөнхийлөн захирагч нар зарцуулах эрхтэй. Үүнд Засгийн газрын гишүүд буюу сайд нар, УИХ-ын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, АТГ, УЕП, ҮСХ, ҮХЦ, СЕХ гэх мэт томоохон байгууллагын дарга нар багтана. Орон нутгийн төсвийг 21 аймаг болон Улаанбаатар хотын ИТХ-аар баталж, зарцуулдаг гэж болно.

Харин Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс халамж, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг гаргадаг. Үндэсний баялгийн сангаас ямар нэгэн зарлага гардаггүй аж.
Таны төлсөн татварын мөнгөний ихэнх хувийг орон нутгийн болон улсын төсвөөр дамжуулан зарцуулж байгаа. Тиймээс нэгдсэн төсөв гэж ярихаас илүүтэй Улсын болон орон нутгийн төсөв хэмээн ярьж заншсан. Гэхдээ дээр дурдсан таван төсвийн орлого зарлагын мэдээллийг хамтад нь тооцвол сонирхолтой статистик мэдээлэл гарна.

Доорх хүснэгтээс 2025 оны төсвийн орлого, зарлага, алдагдлын мэдээллийг ангилал тус бүрээр нь харна уу. Улсын төсвийн ангилалд багтаж буй Засгийн газрын гишүүд буюу сайд нарын захиран зарцуулах төсөв хамгийн их. Мөн хамгийн алдагдалтай байдаг.

Ирэх онд улсын төсөв 3.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ. Үүний 1.1 их наяд төгрөгөөр орон нутгийн төсвийн алдагдлыг нөхөж байгаа юм. Харин үлдэгдэл алдагдлыг Засгийн газрын шинээр авах 2.2 их наяд төгрөгийн зээлээр нөхнө.

2. Таны төлсөн татвар нэгдсэн төсөвт хэдэн төгрөгийн орлого бүрдүүлдэг вэ?

Нэгдсэн төсвийг татварын болон татварын бус орлогоор бүрдүүлдэг. Татварын орлогод нийт долоон төрлийн татвар багтдаг. Жишээлбэл хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, НӨАТ гэх мэт. 

Харин татварын бус орлогод төсөвт байгууллагын өөрийн болон хувьцааны ногдол ашиг, түрээс, газрын тос, навигаци, гадаад болон дотоодын хандив тусламж, төрийн болон орон нутгийн өмчил бүртгэлтэй хөрөнгийг борлуулсны орлого багтдаг.

НӨАТ болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хоёр нийлээд 14 их наяд төгрөгийг Засгийн газарт олж өгдөг аж. Тэгвэл 2025 онд таны цалингаас суутган авдаг хувь хүний орлогын албан татвар 2.8 их наяд төгрөг болох юм. Татварын орлогын дийлэнх хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар эзэлдэг.

Доорх графикт таны төлж буй татварын хэмжээ 2017 оноос хойш хэрхэн өсөж буйг харуулав. Жишээлбэл 2017 онд 6.3 их наяд төгрөгийг татвараас олдог байсан. Тэгвэл 2021 онд 11.2 их наяд болж өссөн. 2025 онд нэгдсэн төсөвт 31.9 их наяд төгрөгийг татварын орлогоос бүрдүүлнэ.

Засгийн газар маань татварын орлого нэмэгдэхийн хэрээр зарлагыг маш их хэмжээгээр өсгөж байгаа. Үүнийг эдийн засгаа тэлж байна хэмээн тайлбарладаг. Гэвч бодит байдал дээр татвар төлөгчдөөс цуглуулсан мөнгөнийхөө ихэнх хувийг зөвхөн урсгал зарлагад үрж байна.

3. 2017 оноос хойш нэгдсэн төсвийн зарлагын хэмжээ 26 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Энэ хэсэгт Засгийн газар татварын орлогоо хэрхэн зарцуулж буйг харуулна. Нэгдсэн төсөвт төвлөрч буй татварын мөнгийг урсгал зарлага болон хөрөнгийн зардлаар дамжуулж зарцуулдаг.

Урсгал зарлагад Бараа үйлчилгээний зардал, Зээлийн хүүгийн төлбөр, Төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрт олгох татаас, Засгийн газрын урсгал шилжүүлэг багтдаг. 

Хөрөнгийн зардалд Барилга байгууламж, Их засвар, Тоног төхөөрөмж, Бусад хөрөнгө, Стратегийн нөөц хөрөнгө, Төсвөөс эргэн төлөгдөх хөрөнгө оруулалт зэргийг тооцно. Доорх графикт зөвхөн ерөнхий задаргаа байгаа бөгөөд урсгал зарлага, хөрөнгийн зардлын хэмжээг ангилал тус бүрээр нь үргэлжлүүлэн дэлгэрэнгүй тайлбарлана.

Урсгал зарлагын дийлэнх хувийг "Бараа үйлчилгээний зардал" эзэлж байна. Үүнд ихэвчлэн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг явуулахад гаргадаг зардал багтдаг. 

2025 онд "Бараа үйлчилгээний зардал" ангилалд 11 их наяд 588 тэрбум төгрөгийг зарцуулах аж. Сонирхолтой нь төрийн албан хаагчдын цалин урамшууллын хэмжээ 2023 онд 2.3 их наяд төгрөг байсан болж 2025 онд 6.4 их наяд болж нэмэгдэж байна. Үүнд улсын, орон нутгийн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангаас цалинждаг хүмүүсийн мэдээлэл багтаж байгаа.

Манай улсын нэгдсэн төсөвт бусад гэх ангилалтай зардлууд маш их хувийг эзэлж байна. Жишээлбэл Бараа үйлчилгээний бусад зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийн хураамж гэх мэт. Тус ангиллуудын зардлын хэмжээ ойрын хоёр жил огцом нэмэгдэж байгаа бөгөөд яг юунд зарцуулж буй дэлгэрэнгүй тайлбарыг одоогоор байхгүй. 

Гадаад, дотоод томилолтын зардал 2022 онд 28 тэрбум байсан бол 2025 онд 111 тэрбум болж нэмэгдэж байгаа. Үүний 41 тэрбум гадаад, 47 тэрбум дотоод томилолтод зарцуулахаар болжээ.

Татварын төлөгчдийн мөнгөнөөс ашиггүй ажиллаж буй төрийн өмчит үйлдвэрийн газар болон эх оронд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн хэвшлүүдэд татаас олгодог. Зөвхөн хувийн хэвшилд төрөөс олгох татаасын хэмжээ 2024 онд 629 тэрбум байсан бол 2025 онд нэг их наяд төгрөг болж нэмэгдэж байна. Гэтэл 2018 онд 200 тэрбумыг хувийн хэвшилд татаас байдлаар олгодог байжээ.

Харин 2024 онд төрийн өмчит үйлдвэрийн газарт 275 тэрбум төгрөг олгож, үйл ажиллагааг нь тасалдуулахгүй явуулж байгаа аж. 

Монголыг халамжийн улс болсон хэмээн улс төрчид ярьдаг. Тэгвэл бид 2017 оноос хойш хэдэн төгрөгийг нийгмийн халамжийн шинж чанартай зүйлд зарцуулсан мэдээллийг хүргэж байна. Ирэх оны нэгдсэн төсвийн 38.7 их наядын зарлагаас нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжид 5.9 их наяд төгрөг олгох юм. 

Доорх графикт буй мэдээлэл нь нэгдсэн төсвийн урсгал зарлагад багтаж буй ангилал юм. Засгийн газрын дотоод шилжүүлгээр орон нутгийн төсөв, бусад алдагдалтай байгаа төсвийг нөхөж явдаг гэж болно.

2023 онд 3.5 их наяд төгрөгийг тус ангилалд Засгийн газраас зарцуулж байжээ. Харин 2025 онд 2.5 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байна. Засгийн газрын гадаад шилжүүлэг гэдэг нь бондын өрийг төлж буй зарлага юм.

4.2017 оноос хойш нийт 25.7 их наяд төгрөгийг зөвхөн барилга байгууламж барихад зарцуулсан байна

Энэ хэсэгт нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын мэдээллийн дэлгэрэнгүйг танилцуулна. Энэ онд татвар төлөгчдийн мөнгөнөөс барилга байгууламж барихад 5.2 их наяд төгрөгийг зарцуулжээ. Харин ирэх онд 5.3 их наяд байхаар төлөвлөсөн байна. 

Түүнчлэн ирэх онд тоног төхөөрөмж худалдан авахад 817 тэрбум, барилгуудын их засварын ажилд 290 тэрбум төгрөг үрэх тооцоолол гарчээ. Мөн 2017 оноос хойш хөрөнгийн зардал гэх ангиллаар дамжуулж татварын мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх мэдээллийг доорх графикаас харна уу. 

Гэхдээ хөрөнгийн зардлыг гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлдэг ч татварын мөнгөөр дийлэнх ажлуудыг гүйцэтгэж байгаа.

Энэ хэсэгт 2025 оны нэгдсэн төсвийн зарцуулалтын мэдээллийг зориулалтын төрлөөр нь харуулав. Тухайн салбарын ямар үйл ажиллагаанд хэр хэмжээний мөнгийг 2025 онд зарцуулах тухай мэдээллийг доорх графикаас харах боломжтой. 

Жишээлбэл Соёлын арга хэмжээнд 196 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байна. Үүнд олон нийтийн анхаарлыг татсан Соёлын эрхийн бичгийн 18.3 тэрбумын төсөв багтаж байгаа юм. Мөн улс орноо гадаадад сурталчлах үйл ажиллагааг 5.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
58
Зураг
БУРУУ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
55 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.191.130] 2025/2/10
arai. yamar tom nuser baiguullaga ve??? aylal tomilolt 111 terbum yu ve???
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
e
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
-1 OR 2+298-298-1=0+0+0+1
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
e%' AND 2*3*8=6*8 AND '484R'!='484R%
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
e" AND 2*3*8=6*8 AND "lsG3"="lsG3
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
e' AND 2*3*8=6*8 AND '9xaE'='9xaE
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
eo9qBeyaG
0 | 0 Хариулах
e [147.45.44.241] 2025/2/5
e
0 | 0 Хариулах
Зочин [207.139.8.27, 136.226.55.116] 2025/1/23
Bidnii tatvarin munguur tsalinjij ergeed uilchleh yostoi turiin albani heden manuuhainuud yadahdaa haristaagaa saijrluulj, hudulguunuu hurdasgaj, iluu hungun shingen uilchilj surah heregtei bna?!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.96] 2024/11/27
Монголд шиг цөөн хүн амтай оронд ардчилал тохирохгүй.
0 | 9 Хариулах
unshigch [66.181.184.140] 2024/12/7
оросын тролл минь цаашаа
1 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
e
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
e
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
94KRfM9m: Z23kNdrL
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
'+response.write(9337928*9457637)+'
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
response.write(9337928*9457637)
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
ms7VlUvK
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
1BBAEGE4T60
0 | 0 Хариулах
e [194.110.13.87] 2024/11/25
e
0 | 0 Хариулах
ХАРТАЙ НӨХӨР [180.199.91.48] 2024/11/20
ТӨРД ОРСОН ХҮМҮҮС УЛСЫН НУУЦ МАТЕРИАЛТАЙ ТАНИЛЦААД УГААСАА ЭНЭ УЛС УДАХГҮЙ СҮЙРЭХИЙГ МЭДЭЭД ЭРТНЭЭС НҮХЭЭ УХАХ МӨНГӨӨ ХУРААЖ ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ГАДААД УЛС РУУ ДҮРВЭХ БЭЛТГЭЛИЙГ НЬ ХИЙЖ БАЙВАЛ ЯАХ УУ? 🤫🤔
1 | 1 Хариулах
ХАРТАЙ НӨХӨР [180.199.91.48] 2024/11/20
Ерөнхий сайд нь хүртэл Хятад очоод Монголчуудын бүх мэдээлэл бүхий датаг өгнөө гээд гэрээнд гарийн үсэг зураад байна шүү. Нэг л шижигтэй байна даа 😢
0 | 1 Хариулах
ХАРТАЙ НӨХӨР [133.106.48.145] 2024/11/20
Орос улс цөмийн дайнд бэлдээд нуугдах оромжуудаө үйлдвэрлэж байна. Цэвүүн цаг ирэх гээд л байна шүү
0 | 0 Хариулах
DOGS [203.91.116.147] 2024/11/11
2023 онд ДНБ 70 их наяд байсан. Тэгтэл түүний 50%-иар төсөв батлаад тэрийгээ бараг 100% татварын орлогоос бүрдүүлнэ гэдэг сүйрч байгаагийн шинж ээ. Олон улсад татварын орлого болон ДНБ-ий харьцаа 15% орчим байвал сайн гэж үздэг. Манайх 50% болж байна. Баяртай бисда
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.55] 2024/11/11
Bank ni hulgaich huuk Hushuunii hulgaich zolbin golog Danh danhar 2 hulgai mongo ulam ihseed baina hyanaj bgaa gazar baina uu
1 | 0 Хариулах
Зочин [198.244.151.17] 2024/11/9
Төрийн байгууллагаар дандаа хөдөөний залуус ажилладаг. Өөр ажил хийж чадахгүй арчаагүй улнынхан. Энэ улсад төрийн албанд хаагчид тоогоо алдсан. Намын арми. Бүрэн цахимжуулаад социализмын үеийн хууль дүрмийг нь шинэчлээд бараг талыг нь халах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [198.244.151.17] 2024/11/9
Гааль дээр гэхэд л баахан хөдөөний хүнд сурталтай ярвайсан гивүүрсэн байцаагчид сууж байдаг. Энэ байгууллага бүрэн цахимждаггүй цахимжах дургүй.
2 | 0 Хариулах
зочин [202.126.91.234] 2025/1/9
харин тийн, өөрийнхөө оруулсан гаргасан юмаа харж яагаад болохгүй заавал явдал суудал цаас тамга болгоод байдгийн бол сонин
0 | 0 Хариулах
Зочин [207.167.89.60] 2024/11/9
Улсын нийт гадаад өр 2024 оны эхний хагас жилд 34.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.8 (5.4%) тэрбум ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 135.6 (0.4%) сая ам.доллароор буурсан байна. Нийт гадаад өрийн 7.6 (21.8%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 1.1 (3.2%) тэрбум ам.доллар нь Төв банкных байна. 2024 оны эхний хагас жилд Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 1.3 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 586.0 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оны мөн үеэс 2.0 (61.5%) их наяд төгрөгөөр буурч, хүүгийн төлбөр 79.4 (15.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
3 | 0 Хариулах
Зочин [207.167.89.60] 2024/11/9
Улсын нийт гадаад өр 2024 оны эхний улиралд 35.0 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.6 (4.8%) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 433.4 (1.3%) сая ам.доллароор тус тус өссөн байна. Нийт гадаад өрийн 8.0 (22.8%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 1.8 (5.0%) тэрбум ам.доллар нь Төв банкных байна. 2024 оны эхний улиралд Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 958.3 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 400.2 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оны мөн үеэс 741.0 (43.6%) тэрбум төгрөгөөр буурч, хүүгийн төлбөр 69.6 (21.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.253] 2024/11/8
Ширэн нүүрлээд идэж басаж байна. Ац гуя арьс яс толгой цээжээр нь салгаж өсийг өсөлж хяслыг хясаж гомдлоо тайлах цаг ирнэ.
3 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.203] 2024/11/8
төрийн захиргааны данхайсан орон тоог 50 % цөөл...ажлын зааг ялгаагүй яам агентлаг 2- н аль нэгийг нь татан буулга...сандал ширээ авахаа хас...гадаад зугаалгаа хас...хэрэггүй хурал чуулганаа боль...төсвийн мөнгийг хулгайлах, дээрэмдэхээ зогсоо...ашиггүй төрийн компаниудаа татан буулга...сангуудыг ил болго....илжиг шиг зөрүүд нөхдүүд уих- д бна шүү....төсвөөс 10 их наядыг заавал хасах ёстой...энэ талаар иргэдээсээ асуу...
9 | 0 Хариулах
Зочин [103.168.34.23] 2024/11/8
Одоо харин ч төсвийн зарцуулалтыг овоо ил тод тавьдаг болж. Өмнөх он жилүүдэд ард түмний татварын мөнгийг улс төрийн болон төрд ажиллаж байгаа нөхдүүд өөрсдийн эрх ашгийн төлөө болон бусад зүйлд дур зоргоороо зарцуулдаг байсан даа. Яг л Боловсролын Зээлийн Сан шиг...зээлийг нь тэглээд л хармаалчихна.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.189] 2024/11/8
Огцрох хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.17] 2024/11/8
Новшийн өлөн хулгайчдаа сонгочихоод юу хүлээн гэх үү.
2 | 0 Хариулах
иргэн [202.55.191.130] 2024/11/8
энэ эргүү танх гарсанаас хойш улсын төсөв 8 их наядаас 32 их наяд хүртлээ, 4 дахин өссөн байна. Поп, манаачаар улсаа удирдуулсаны гор гарч байна. Хурдан огцруулая
4 | 1 Хариулах
Зочин [59.153.115.253] 2024/11/8
Алчхая
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.64] 2024/11/10
Chi ajilgui avilgagui hezuu baina uu? Chamshig malnuud huduunii hun hognuud yamar ch hereggui harij malaa malla
0 | 0 Хариулах
Hemnelt hemnelt hemnelt [202.126.89.146] 2024/11/8
Heemnelt heregtei bnaaaaaaaaaaaaa Urd dain hoino dain chert
0 | 0 Хариулах
Ene said nar ogtsoroyo [202.126.89.146] 2024/11/8
Shahaagaaaa hemneecheeeee.zasag denduuu DANHAR TOM BNAAAA
0 | 0 Хариулах
Hemneecheerr danhaaaa [202.126.89.146] 2024/11/8
Hemneecheerr. Shahaagaaaa bagasagaav Cheee nogooo Choijooooonuuudaa
0 | 0 Хариулах
[202.9.40.147] 2024/11/8
Шри ланка монгол
1 | 0 Хариулах
х [103.57.92.47] 2024/11/8
за венесуэл болждээ
1 | 0 Хариулах
Зочин [202.21.103.139] 2024/11/8
Tusviin aldagdlaa nuhuh geed zeel hiigeed bur mani hediinhee nuruug sehehgui boltol ni hugalhana dee
2 | 0 Хариулах
Зочин [202.21.103.139] 2024/11/8
aj ahui negj, ard irgediin tatvariig gozoitol ni usguud, zardlaa nemeh geed baidag nass lol
2 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.126] 2024/11/8
ХОХЬ ЧИНЬ ДЭЭ, ЯАХ ГЭЖ МАН-ЫГ СОНГОСОН ЮМ. ОЙЛГОМЖТОЙ Л БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ОДОО МЯНГА МАЙЛААД ЯАХАВ ДЭЭ. ТАТВАРАА ТӨЛӨӨД, ЦАХИЛГААН ДУЛААНЫ ХЯЗГААРЛАЛТТАЙ, ГАР ДЭЭР АВАХ ЦАЛИН ЧИНЬ УЛАМ БАГА, ЮМНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ГАРЧИХСАН, УТАА УГААРАН ДУНД АРХИАР СТРЕССЭЭ ТАЙЛААД, ХАНИАД ТОМУУ ХАТГААНДАА ЖИВЭЭД П ХАРААЛАА БИЕ БИЕДЭЭ ХЭЛЭЭД Ч А Ц ГА ЦАРАЙЛААД ТҮГЖРЭЭНДЭЭ ФЭЙСБҮҮКЭЭРЭЭ ХЭРЭЛДЭЭД УРАЛЦААД АМЬДРААД БАЙЖ ДЭЭ
8 | 0 Хариулах
Зочин [202.131.230.70] 2024/11/8
ОДОО ХОХЬЧИНО ГЭХИЙН ОРОНД ТЭМЦЭЭД ДАХИН СОНГУУЛЬ БОЛСОН Ч БОЛНО. НЭГ СОНГОЛОО ГЭЭД 4 ЖИЛ ХОХИРОХ ЁСГҮЙ. ТЭД НАР Ч 4 ЖИЛ СУУДАЛ ДЭЭРЭЭ ЯЛЗРАХ ЁСГҮЙ. ИРГЭД ХЭНИЙГ ХЭЗЭЭ СОНГОХОО МЭДДЭГ ХҮРТЭЛЭЭ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ШДЭ. АРАЙ ДАВАРЧИХСАН БАЙНА.
4 | 0 Хариулах
ХАРТАЙ НӨХӨР [180.199.91.48] 2024/11/20
Дахин сонгууль хийлээ гээд аль намыг сонгож тэнэгтэх гэж байна даа? Сонгочихоор олигтой нам эвсэл байна уу? Гайгүй ганц нэг хүнээ хаанаар сонгоод хаант засаглалтай л болохгүй бол манайхан чинь дийлэнхээрээ өлөн зэлмэн, хулгайч сэтгэхүйтэй ард түмэн шдээ
1 | 0 Хариулах
зочин [66.181.183.138, 157.167.37.180] 2024/11/8
УИХ-н даргаа 2025 оны төсвөө одоо байгаагаар нь батлаад 12 сард дахин тодотгол хийнэ гэлээ. Хуулинд ямар нөхцөлд тодотгол хийхийг заасан байгаа. Тэр нөхцөлүүд чинь 12 сард бүрдэх юм уу. Дураараа тодотгол хийхийг чинь хуулиар хориглосон байгаашдээ.
2 | 0 Хариулах
Зочин [203.145.94.125] 2024/11/8
Номингийн тансаглал
3 | 0 Хариулах
Зочин [172.59.188.111] 2024/11/8
Tsum shaaay gdg tusuw bndaa
2 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2024/11/8
Yamar muuhai eznii setgelgui yasan ih shunal ve
7 | 0 Хариулах
Зочин [66.181.190.16] 2024/11/8
Данхановыг огцруулах хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2024/11/8
Oyunerdene-n zasgiin gazar ogtsoroooo
8 | 0 Хариулах
Зочин [202.131.230.70] 2024/11/8
Орлогоосоо давсан зарлага гэж юу байхав дээ, Засгийн газар өөрсдөө бөгсөө чангал эсгүй бол иргэд та нарт татвар төлөхөө больё
9 | 0 Хариулах
Аа [122.201.31.134] 2024/11/8
Ийм л нөхдүүд. Болдын Жавхлан гэдэг сайдыг маш яаралтай огцруулж хэрэгт татах хэрэгтэй!!!
25 | 0 Хариулах