Уншиж байна ...
Зураг
Зураг

Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг томиллоо

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-ийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүн 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, З.Нарантуяаг Гүйцэтгэх захирлаар томилсон байна.

Мөн Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Батаа Банкны тамгыг албан ёсоор хүлээлгэн өгчээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр Банкны гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөж байгаа юм.

З.Нарантуяа нь эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлагаар мастер хамгаалсан.

Боловсрол

  • 1974-1982 онд Завхан аймгийн Алдархаан сумын дунд сургууль
  • 1982-1984 онд Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн Нэгдүгээр сургууль
  • 1984-1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн факультет, эрх зүйч
  • 1997-1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, эдийн засагч-санхүүч
  • 2004-2005 онд АНУ-ын Нью-Йорк, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, төрийн удирдлагын магистр

Ажлын туршлага

  • 1992-2006 онд Монголбанканд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар,
  • 2006-2010 онд “Монгол шуудан” банкны Дэд захирал,
  • 2010-2011 онд “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогч
  • 2012-2014 онд УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх,
  • 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга,
  • 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.
зураг